Менежментийн сургуулийн БУ-ын тэнхим

Менежментийн сургуулийн БУ-ын тэнхим ШУТИС, Менежментийн сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхим (КтМС, Менежментийн тэнхим)

ШУТИС-ийн Менежментийн сургуулийн Бизнесийн удирдлага, Маркетингийн менежмент, Олон улсын бизнесийн менежмент мэргэжлийн...
02/01/2026

ШУТИС-ийн Менежментийн сургуулийн Бизнесийн удирдлага, Маркетингийн менежмент, Олон улсын бизнесийн менежмент мэргэжлийн оюутнууддаа 2025-2026 намар улирал бакалаврын зэргийн дипломын төслөө амжилттай хамгаалсанд баяр хүргээд амьдралд нь хамгийн сайхан бүхнийг хүсье👏👏👏👩🏻‍🎓👨🏻‍🎓💐💐💐

ШУТИС-ийн Менежментийн сургуулийн нэрэмжит Дэлхийн бүс нутгуудаас шалгарсан шилдэг багуудтай Монгол улсаа төлөөлөн өрсөл...
14/12/2025

ШУТИС-ийн Менежментийн сургуулийн нэрэмжит Дэлхийн бүс нутгуудаас шалгарсан шилдэг багуудтай Монгол улсаа төлөөлөн өрсөлдөх эрх олгох "CESIM Бизнес Загварчлал"-ын олимпиад 2025 оны 12-р сарын 2-13-ны өдрүүдэд амжилттай өрнөж, ялагчаа тодрууллаа.
Үндэстэн дамнасан компанийн үйл ажиллагааг 8 жилийн туршид удирдаж, оновчтой шийдвэрээрээ өрсөлдсөн бүх багийн оюутнууд, удирдагч багш нарт чин сэтгэлийн талархалаа илэрхийлье.
Бизнесийн иж бүрэн шийдвэр гаргалтын үр дүнгээс харахад бүх багуудад өөрийн онцлог, давуу талууд, стратегийн урт хугацааны зорилгодоо хүрэх чин эрмэлзэл, үр дүндээ анализ хийн тасралтгүй сайжирсан шийдвэрүүдээрээ өрсөлдөөнийг улам сонирхолтой болгож байсан нь Монгол оюутнуудын мэдлэг, ур чадвар, өрсөлдөх чадвар өндөр болохыг илтгэж байлаа.
Баг бүрийн онцлог давуу талыг дурьдвал:
✅️Etugen University: Устөрөгчийн хөдөлгүүрийн зах зээлийн анхдагч.
✅️MIU: Устөрөгчийн хөдөлгүүрийн зах зээлийн бараг цорын ганц ноёрхогч.
✅️MUST Blue Sky: Цахилгаан хөдөлгүүрийн зах зээлийн тэргүүлэгч.
✅️UFE: Хувьцаа эзэмшигчдэдээ хамгийн өндөр өгөөж өгдөг санхүүгийн хүчирхэг баг.
✅️MULS Mazaalai: Хамгийн өндөр хувьцааны үнэтэй баг.
✅️MUST TEAM: Хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй баг.
2026 онд болох Дэлхийн тэмцээнд оролцох эрх авсан ХААИС-ийн ЭЗБС-ийн "MULS MAZAALAI" багийнхандаа өндрөөс өндөр амжилтын хүсэн ерөөе. 🇲🇳🇲🇳🇲🇳

12/12/2025
ШУТИС-ийн Менежментийн сургуулийн нэрэмжит "CESIM Бизнес загварчлал" олимпиадыг Финляндын CESIM компанитай хамтран 2025 ...
28/11/2025

ШУТИС-ийн Менежментийн сургуулийн нэрэмжит "CESIM Бизнес загварчлал" олимпиадыг Финляндын CESIM компанитай хамтран 2025 оны 12-р сарын 8-13-ны хооронд зохион байгуулна.
"Бизнесийн иж бүрэн шийдвэр гаргах симуляц"-аар явагдах энэхүү олимпиадын ТЭРГҮҮН байранд шалгарсан баг дэлхийн бүсүүдээс шалгарсан шилдэг багуудтай өрсөлдөх "CESIM ELITE-2026" тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох эрхтэй болох юм.

💁‍♀️https://www.facebook.com/share/p/17RN4VTLRf/Шинжлэх Ухаан Технологийн Их СургуульХөдөө аж ахуйн их сургууль Mongolia...
19/11/2025

💁‍♀️
https://www.facebook.com/share/p/17RN4VTLRf/
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Хөдөө аж ахуйн их сургууль Mongolian University of Life Sciences
ШУТИС - Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
ШУТИС-д 2025-2026 оны шинээр элсэгчдийн групп
СЭЗИС - Бизнесийн Удирдлагын Тэнхим

30/10/2025
24/10/2025

📌📌Эрхэм хүндэт оюутан та бүхнийг эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл шалгаруулалтад оролцохыг урьж байна.
QR- уншуулж удирдамжтай танилцана уу.

🌟ШУТИС-ийн Менежментийн сургуулийн БНСУ-ын University Industry Technology Force байгууллагатай хамтран 2025 оны 9-р сары...
14/10/2025

🌟ШУТИС-ийн Менежментийн сургуулийн БНСУ-ын University Industry Technology Force байгууллагатай хамтран 2025 оны 9-р сарын 24-ний өдөр зохион байгуулсан “Стартап шинэ санаа” олон улсын оюутны тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож түрүүлсэн Scabiossa багт баяр хүргэе! Scabiossa баг нь малын дотор өөхөөр урласан лаан бүтээгдэхүүнийг санал болгосон нь шалгарч 11 сарын 26-нд БНСУ-ыг зорин туршлага судлах болно. Scabiossa багийн гишүүд маркетингийн 4-р курсийн оюутнууд болох А.Золжаргал ба Ц.Тунгалаг ба багийн гишүүн Т.Ишноров нарт дахин баяр хүргэж бизнес маркетингийн талбарт өндөр амжилтыг хүсэн ерөөе! 💐💐💐👏👏👏 Санаачлан зохион байгуулсан Менежментийн тэнхимийн Э.Уянга профессорт талархал илэрхилье🌟🌟🌟

💁‍♀️ “International Symposium on Computer Science and Educational Technology-2025” Олон улсын симпозиум зохион байгуулаг...
08/10/2025

💁‍♀️ “International Symposium on Computer Science and Educational Technology-2025” Олон улсын симпозиум зохион байгуулагдлаа.

Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, боловсролын технологийн судалгаа, хөгжүүлэлтэд компьютерын шинжлэх ухаан, хиймэл оюуны ололт, амжилтыг нэвтрүүлэх, тэргүүлэх чиг хандлагыг таниулах болон үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль IEEE (IEEE Educational Society)-ийн дэмжлэгтэйгээр 14 дэх удаагийн олон улсын эрдэм шинжилгээний симпозиум (International Symposium on Computer Science and Educational Technology-2025)-ыг 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 19-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Олон улсын симпозиумыг ШУТИС-ийн Ректор, проф. Төмөрпүрэвийн Намнан нээж хэлсэн үгэндээ сүүлийн жилүүдэд манай багш нарын олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд хэвлүүлсэн өгүүллийн тоо (Scopus) 1,337, (Web of Science) 931, тэдгээрийн эшлэлийн тоо 22000 давсан байна. Энэхүү симпозиумыг IEEE индекстэйгээр Монгол улсад зохион байгуулснаар манай багш, судлаачдын ололтыг улам бататгах, түүнчлэн улс хоорондын урт удаан хугацааны хамтын ажиллагааг өргөжүүлж, илүү бат бэх болгоход өөрсдийн хувь нэмрээ оруулах чухал алхам болж байгаа бөгөөд эрдэмтэдийн бүтээл IEEE Xplore digital library санд хэвлэгдэж, Scopus олон улсын мэдээллийн санд бүртгэгдэх боломж бүрдсэнээрээ чухал ач холбогдолтой хэмээн онцоллоо.
https://www.must.edu.mn/mn/news/12018
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
ШУТИС Менежментийн сургууль

🟡🔺🟡 "Гэмт хэргээс УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ арга хэмжээ сургалт" ШУТИС Менежментийн сургуульШУТИС-Менежментийн сургууль
03/10/2025

🟡🔺🟡 "Гэмт хэргээс УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ арга хэмжээ сургалт"
ШУТИС Менежментийн сургууль
ШУТИС-Менежментийн сургууль

ШУТИС-ийн Менежментийн сургууль нь БНСУ-ын UNITEF-тэй хамтран “Стартап шинэ санаа” олон улсын оюутны тэмцээнийг 2025 оны...
23/09/2025

ШУТИС-ийн Менежментийн сургууль нь БНСУ-ын UNITEF-тэй хамтран “Стартап шинэ санаа” олон улсын оюутны тэмцээнийг 2025 оны есдүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулах гэж байна.

https://isee.mn/n/82866?fbclid=IwZnRzaAM_g7NleHRuA2FlbQIxMQABHqG6yN5vfS5w5mpPEgzWvaZkAOj6mlahe4U3T67vdjX84mhbLugmDh7F6zfL_aem_tikVu2QlGC7LbQcbQjxT1w

ШУТИС-ийн Менежментийн сургууль нь БНСУ-ын UNITEF-тэй хамтран “Стартап шинэ санаа” олон улсын оюутны тэмцээнийг 2025 оны есдүгээр сарын 24-ний өдөр...

Address

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль 8-р хороо, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг Улаанбаатар, Монгол улс 14191
Монгол Улс

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Менежментийн сургуулийн БУ-ын тэнхим posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to Менежментийн сургуулийн БУ-ын тэнхим:

Share