Эрдэнэ-Политехник Коллеж

Эрдэнэ-Политехник Коллеж Зөв төлөвшил - Өндөр чадамж

06/06/2026

📌 2026-2027 оны хичээлийн жилийн элсэлт үргэлжилж байна.
✨ Өнөөдрийн суралцагч – Маргаашийн чадварлаг мэргэжилтэн
Өөрийн хүсэл мөрөөдлөө бодит ур чадвараар бүтээж яваа манай суралцагчийн ярилцлагыг хүргэж байна.
Түүний туршлага, сэтгэгдэл нь мэргэжлээ сонгох гэж буй олон залууст урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.
🎥 Ярилцлагыг үзээд сэтгэгдлээ үлдээгээрэй.
#Элсэлт2026
#ЭрдэнэПолитехникКоллеж #ЧадварлагМэргэжилтэнБэлтгэнэ.

🏛️ АМЖИЛТЫН ЭЗДЭД ЗОРИУЛСАН ТАНИН МЭДЭХҮЙН АЯЛАЛ✨ Өнгөрснөө танин мэдэж, ирээдүйгээ бүтээе2025–2026 оны хичээлийн жилд о...
06/06/2026

🏛️ АМЖИЛТЫН ЭЗДЭД ЗОРИУЛСАН ТАНИН МЭДЭХҮЙН АЯЛАЛ
✨ Өнгөрснөө танин мэдэж, ирээдүйгээ бүтээе
2025–2026 оны хичээлийн жилд олон улс, улс, бүс, аймгийн хэмжээний ур чадварын тэмцээн, мэргэжлийн олимпиад, урлаг, спортын уралдаанд амжилттай оролцож, медаль хүртсэн Эрдэнэ Политехник коллежийн 39 суралцагч, 10 багш танин мэдэхүйн нэг өдрийн аялалд хамрагдлаа.
🇲🇳 Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Тувааны урилгаар Төрийн ордон, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцаж, Монголын төрийн түүх, төрт ёсны уламжлал, ардчиллын үнэт зүйлсийн талаар мэдлэгээ тэлэв.
Мөн Чингис хаан Үндэсний музейгээр зочлон Монголын төрт улс, түүх, соёл иргэншлийн гайхамшигт өв сан, өвөг дээдсийн үлдээсэн үнэт дурсгалуудтай танилцаж, эх орноороо бахархах сэтгэлээ улам бадраасан үнэ цэнтэй аялал боллоо.

🌟 Энэхүү аялал нь амжилт гаргасан суралцагч, багш нарт урам зориг өгөхийн зэрэгцээ түүх, соёлын боловсролоо нэмэгдүүлж, үндэсний үнэт зүйлсээ эрхэмлэн дээдлэх үзлийг төлөвшүүлсэн онцгой үйл ажиллагаа байв.

🤝 Амжилтын эзэд болсон суралцагч, багш нарт энэхүү хүндэт боломжийг олгож, дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан болон Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун нарт Эрдэнэ Политехник коллежийн нийт хамт олны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

✨ Түүхээ мэддэг залуус ирээдүйгээ бүтээдэг. ✨ Өнөөдрийн амжилт — маргаашийн манлайллын эхлэл.

#ЭрдэнэПолитехникКоллеж #АмжилтынЭзэд
#ТанинМэдэхүйнАялал #ЧингисХаанҮндэснийМузей #ИрээдүйнМэргэжилтэн #БахархалтАмжилт

04/06/2026

📢 ЭЛСЭЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА!
📍 Манай сургуулийн нэг өдөр…
Багш заана, суралцагчид хийж сурна, ирээдүй энд бүтнэ 💡
🎓 Чадвар + Дадлага + Ирээдүй = Амжилт
Өнөөдөр бүртгүүлж, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоорой.
🚀 Таны амжилтын гараа эндээс эхэлнэ!
Эрдэнэ Политехник Коллежид тавтай морилно уу!
#МанайСургууль
#МэргэжилтэйМонгол
#ЭрдэнэПолитехникКоллеж
#Элсэлт2026

03/06/2026

📢 2026–2027 оны хичээлийн жилийн элсэлт албан ёсоор эхэллээ!
Ирээдүйгээ зөв сонголтоор эхлүүлээрэй.
Эрдэнэ Политехник Коллеж нь хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлүүдээр элсэлтээ авч байна.
🎓 Чадварт суурилсан сургалт
🏭 Бодит дадлага, үйлдвэрлэлийн орчин
💼 Ажил олгогчдын хэрэгцээнд нийцсэн мэргэжил
🚀 Төгсөөд хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц ур чадвар
Өнөөдрийн зөв сонголт таны маргаашийн амжилтын үндэс болно.
Эрдэнэ Политехник Коллежид тавтай морилно уу!
#МанайСургууль
#МэргэжилтэйМонгол
#ЭрдэнэПолитехникКоллеж
#Элсэлт2026

26/05/2026

🌟 ЭРДЭНЭ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ-Д 🌟
✨ ТАВТАЙ МОРИЛНО УУ ✨
🎓 Ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэх
📚 Чанартай боловсрол
🤝 Эерэг орчин
🚀 Хөгжил дэвшлийн эхлэл
“Мэдлэгээр жигүүрлэж, мэргэжлээрээ манлайлъя” 💙

🎓 Эрдэнэ Политехник коллежийн төгсөх ангийн тайлант өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.2025-2026 оны хичээлийн жилд ...
26/05/2026

🎓 Эрдэнэ Политехник коллежийн төгсөх ангийн тайлант өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.
2025-2026 оны хичээлийн жилд суралцагч, оюутан залуус маань сурлага, урлаг, спорт, ур чадварын олон тэмцээн уралдаанд амжилттай оролцож дараах бахдам амжилтуудыг үзүүллээ.
🏆 Олон улсын тэмцээнээс:
🥈 2 мөнгөн медаль
🥉 1 хүрэл медаль
🏆 Улсын аварга шалгаруулах тэмцээн, ур чадварын уралдаан, олимпиадаас:
🥇 2 алт
🥈 3 мөнгө
🥉 2 хүрэл
🏆 Төвийн болон Зүүн бүсийн аймгууд, Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнээс:
🥇 3 алт
🥈 24 мөнгө
🥉 4 хүрэл
⭐ Шилдэг тамирчин – 1
🏆 Төв аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс:
🥇 13 алт
🥈 10 мөнгө
🥉 13 хүрэл
⭐ Шилдэг тамирчин – 1
Мөн эрдэмтэн багш, ажилтнууд маань ур чадвар, олимпиад, урлаг спортын улсын хэмжээний тэмцээнээс:
🥇 5 алтан медаль
🥈 1 мөнгөн медаль
🏅 1 тусгай байр тус тус эзэлсэн бахархам амжилтын эзэд боллоо.
Нийт багш, ажилтан, суралцагчдадаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөр, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.👏👏👏
“Амжилт бүтээлээр дүүрэн Эрдэнэ ПК”
📍Эрдэнэ ПК
📅 2026.05.22

🏆 Модон барилдааны зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд (Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Багануур, Налайх) Эрдэнэ ПК-ийн т...
20/05/2026

🏆 Модон барилдааны зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд (Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Багануур, Налайх) Эрдэнэ ПК-ийн тамирчид амжилттай оролцож, багийн дүнгээр 🥈 2-р байранд шалгарлаа.
Тэмцээнд оролцсон тамирчдын амжилтаас:
💪 Охид 50 кг төрөлд МАЭЗ 2-р ангийн сурагч Хулан 🥈
💪 Охид 55 кг төрөлд ХҮ 2-р ангийн сурагч Оюунсувд 🥈
💪 Охид 60 кг төрөлд ХҮ 2-р ангийн сурагч Оюунсувд 🥉
💪 Хөвгүүд 50 кг төрөлд МАЭЗ 2-р ангийн сурагч Хосжаргал 🥇
💪 Хөвгүүд 55 кг төрөлд МАЭЗ 2-р ангийн сурагч Хосжаргал 🥈
💪 Хөвгүүд 55 кг төрөлд МАЭЗ 2-р ангийн сурагч Хэрлэн 🥉
💪 Хөвгүүд 60 кг төрөлд УУММУЗҮ 2-р ангийн сурагч Ариунжав 🥇
💪 Хөвгүүд 65 кг төрөлд УУММУЗҮ 1-р ангийн сурагч Дөлгөөнбаяр 🥉
💪 Хөвгүүд 75 кг төрөлд МАЭЗ 2-р ангийн сурагч Ган-Эрдэнэ 🥈
💪 Хөвгүүд 75 кг төрөлд МАЭЗ 2-р ангийн сурагч Зол-Эрдэнэ 🥉
💪 Хөвгүүд +80 кг төрөлд МАЭЗ 2-р ангийн сурагч Ган-Эрдэнэ 🥉
Амжилттай оролцсон нийт тамирчид, дасгалжуулагч багш нартаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье. 👏👏👏
Мөн биднийг үргэлж дэмжиж хамтран ажилладаг эцэг эхийн зөвлөл, эрхэм хүндэт Г.Ганчимэг болон нийт эцэг эхчүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. 🤝

🎓✨ ** #МагадланИтгэмжлэл  #ЧанартайБоловсрол  #ЭрдэнэПолитехникКоллеж**📌 Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл-...
16/05/2026

🎓✨ ** #МагадланИтгэмжлэл #ЧанартайБоловсрол #ЭрдэнэПолитехникКоллеж**
📌 Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл-ийн мэргэжилтэн **Өлзийбуян** суралцагчдад **“Магадлан итгэмжлэлийн ач холбогдол”** сэдэвт цахим сургалтыг амжилттай зохион байгууллаа.
💻 Сургалтаар магадлан итгэмжлэлийн зорилго, боловсролын чанарын баталгаажуулалт, сургалтын байгууллагын хөгжлийн ач холбогдол, мөн суралцагчдын эзэмшиж буй боловсролын үнэлэмжид үзүүлэх эерэг нөлөөний талаар мэдээлэл өгч, суралцагчдын ойлголтыг нэмэгдүүлсэн үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.
🌱 Энэхүү сургалт нь суралцагчдад **чанартай боловсрол эзэмшихийн үнэ цэнэ**, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэхэд магадлан итгэмжлэлийн ач холбогдлыг ойлгуулах чухал ач холбогдолтой байлаа.
🤝 Сургалтыг зохион байгуулж, мэдлэг мэдээлэл хүргэсэн мэргэжилтэн **Өлзийбуянд** талархал илэрхийлье
✨ **Чанартай сургалт – Чадамжтай төгсөгч – Ирээдүйн хөгжил**
#ЧанарынБаталгаажуулалт
#СуралцагчийнХөгжил

Address

Https://maps. App. Goo. Gl/oHCNuEZbcY16LwSV 7
Dzuunmod
54

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрдэнэ-Политехник Коллеж posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share