Монгол бөх Mongolian wrestlers

Монгол бөх Mongolian wrestlers Гарал угсаа, хөдөлмөр

22/02/2026
18/02/2026

#зартай нутгийн #цогтой аавын #золбоотой хүүшүү
#бөх #завхан #отгонтэнгэр #цагаан
#зартай #лхагвагэрэл

18/02/2026
17/02/2026

Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ

Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн Сар шинийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан болж байна. Энэ удаагийн барилдаанд улсын харцага М.Дармаабазарын хүү Д.Мөнхтулга нэгийн даваанд "Баавгай" хэмээн түмний дунд хүндлэгдсэн Б.Бат-Өлзий зааныг өвдөг шороодуулсан бол хоёрын даваанд сар шинийн барилдааны түрүү бөхийн таамагт нэрлэгдээд байсан улсын арслан Б.Орхонбаярыг даваад байна.

М.Дармаабазар харцага хөвгүүдээ багаас нь бөхөд дуртай болгон өсгөж өөрөө ч хүүхдүүдээ барилдах болгонд дуустал нь үзэж суудаг хүүхдүүдийнхээ багш, дасгалжуулагч нь. Учир нь энэ сар шинийн барилдаанд түүний хоёр хүү Д.Мөнхтулга, Д.Нарантулга нар цуг зодоглож, Д.Нарантулга нэгийн даваанд өвдөг шороодсон.

Д.Мөнхтулга гэж хэн бэ. Өмнө нь ямар амжилт гаргаж байв?

Д.Мөнхтулга нь 2001 оны арваннэгдүгээр сарын 1-нд Завхан аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн. Биеийн өндөр 189 см. 2019 онд 18 настайдаа сумын заан цолтон болжээ. 2022, 2025 онд цолоо баталсан. Д.Мөнхтулга 2025 оны гуравдугаар сард болсон сумын цолтой залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд найм давж, үзүүрлэж байсан. Мөн Багануур дүүргийн 45 жилийн ойн барилдаанд дөрөв давж байв. Тэрбээр Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан, Чингис хаан цомын төлөөх барилдааны нэгийн даваанд Улсын аварга О.Хангайг, хоёрын даваанд Улсын арслан Э.Оюунболдыг, гурвын даваанд Улсын арслан Ц.Бямба-Отгон нарыг хаяж, дөрвийн даваанд Улсын арслан Ц.Содномдоржид өвдөг шороодон олныг шуугиулж байлаа.

Ийнхүү сар шинийн барилдаанд улсын цолтонгуудыг ээлж дараалан өвдөг шороодуулж олныг шуугиулсаар байна.
#монголбөх #бөх #мөнхтулга #Завханаймаг #яруу #отгонтэнгэр #хүчитбөхийнбарилдаан

🇲🇳Завхан нутгийн бөхчүүдээс Сар шинийн барилдаанд анх удаа түрүүлсэн Яруу сумын харьяат Монгол улсын заан М.Лхагвагэрэл ...
17/02/2026

🇲🇳Завхан нутгийн бөхчүүдээс Сар шинийн барилдаанд анх удаа түрүүлсэн Яруу сумын харьяат Монгол улсын заан М.Лхагвагэрэл дүүдээ болон Завханчууддаа чин сэтгэлийн баяр хүргэе!

М.Лхагвагэрэлийн уран мэх, дэвээ шаваанд Завханчууд бид магнай тэнийн баясаж, цаст Отгонтэнгэр хайрхан өндөлзөж, Завхан гол урсгал түрэн бялхаж, ёстой л лус баярлаж, ус долгиллоо.
Улс нутгийнхаа бахархал болсон түүнд улам их амжилт хүсье!

Сайхан битүүлж, сайхан шинэлээрэй!
#ЦагаанСар #бөхийн #ДайчидМориндоо #Завхан #завханаймаг #Яруу #Отгонтэнгэр #лхагвагэрэл

Улсын заан Б.Бат-Өлзий сар шинийн бөхийн барилдааны нэгийн даваанд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, сумын заа...
17/02/2026

Улсын заан Б.Бат-Өлзий сар шинийн бөхийн барилдааны нэгийн даваанд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, сумын заан Дармаабазарын Мөнхтулгад өвдөг шороодов.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа "Сайхан шинэлээрэй. Сайн залуу байна шүү. Амжилт" хэмээн бичжээ.
#бөхийн #Бөх #ХҮЧИТ #ДайчидМориндоо #мөнхтулга #батөлзий #Завхан #завханаймаг #Яруу

Залуу заан Лхагвагэрэл Засагт ханы гал голомт Завхан нутгаас анх удаа түрүүллээ За тэр чигээрээ Арслан болоорой 🦁🔥🇲🇳❤️Тү...
17/02/2026

Залуу заан Лхагвагэрэл
Засагт ханы гал голомт
Завхан нутгаас анх удаа түрүүллээ
За тэр чигээрээ Арслан болоорой 🦁🔥🇲🇳❤️
Түмэн олон минь сайхан битүүлээрэй .
#лхагвагэрэл #ДайчидМориндоо #хүчитбөхийнбарилдаан #Бөх #бөхийн #Завхан #завханаймаг #Яруу

17/02/2026

#бөх
#хүчитбөхийнбарилдаан
#монголбөх
#мөнхтулга
#лхагвагэрэл

Address

Zuunmod
Dzuunmod
41103

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол бөх Mongolian wrestlers posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share