Шинжлэх Ухаан Технологийн Эрдэм Ахлах Сургууль

  • Home
  • Mongolia
  • Tsetserleg
  • Шинжлэх Ухаан Технологийн Эрдэм Ахлах Сургууль

Шинжлэх Ухаан Технологийн Эрдэм Ахлах Сургууль Иргэний хөгжлөөс
Эх орны ирээдүй Боловсролд хөрөнгө оруулагч

27/01/2026

Өнөөдөр автобусанд явж байтал хажууд суусан хоёр орчим насны хүүхэд утсан дээр элдэв рийл үзэн, хуруугаараа эргүүлж аль хэдийн сурчихсан хүн шиг сууж, ээж нь хажууд нь цонхруу харан утсаар ярин явна. Ийм дүр зураг өнөө цагт хаа сайгүй, бараг “хэвийн” мэт болжээ.

Гэвч энэ нь хэвийн үзэгдэл огт биш байх учиртай. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага 2 хүртэлх насны хүүхдэд дэлгэц хэрэглэхийг огт зөвлөдөггүй, 2-4 насанд маш хязгаарлагдмал, заавал насанд хүрэгчийн хамт байх ёстой гэж онцолдог нь ч учиртай. Дэлхийд алдартай сэтгэл судлаачид дэлгэцийг бага насанд аль болох хэрэглүүлэхгүй байхыг зөвөлдөг.

Хүүхэд байхад, өнөөгийнхтэй харьцуулахад үзэх зүйл ховор байж… Нэг удаа аймгийн анхны миссийн тэмцээн Алтайн театрт болно, ангийн охин маань оролцох тул би явж үзнэ гэж аав ээждээ хэлтэл тэд эрс эсэргүүцэж билээ. “Ангийнхан бүгдээрээ явна, найзаа дэмжих ёстой” гэж уйлж, гуйж, ятгасан ч аав минь бүр тас хорив.

Тэр үед аав маань:
“Эмэгтэй хүнийг олны өмнө харьцуулж, гадаад үзэмжээр нь шүүнэ гэдэг байж болохгүй зүйл. Манай нийгэм хойч үеэ буруу зүгт чиглүүлж, буруу зүйлд уруу татах гэж байна…”
хэмээн гаднаас бодлогогүйгээр дууриан хуулж, шүүн тунгаалгүй дагахын хор уршгийг тайлбарлаж өгч билээ.

Маргааш нь найзыгаа дэмжиж чадаагүйдээ харамсаж, юу болсныг найзуудаараа нэг бүрчлэн яриулан сонсож, ангийн охиноо амжилттай оролцсонд баярлан бахархаж байлаа. Харин хожим нь аавын минь бидний орчинг бүтээх сонголтууд бидний бодол, хүмүүжил, хорвоог харах өнцгийг аажмаар бүтээж байсныг ойлгосон юм.

Судалгааг унших тусам хүүхдэд зөв орчин ямар чухал болох нь улам тодорхой харагдана. Бид дулаан байр, тохилог орчинд ихээхэн анхаардаг атлаа, цахим орчин ямар хүчтэйгээр хүүхдүүдийг маань далдуур хүмүүжүүлж, ямар хүн болохыг нь дотоод ертөнцөд нь бараг хяналтгүйгээр нөлөөлж байгааг анзаарахгүй өнгөрөх нь олон.

Америкийн Хүүхдийн Эмч нарын Академи бага насанд дэлгэц, ялангуяа сошиал агуулгыг их хэрэглэх нь анхаарал төвлөрөл, хэл яриа, сэтгэл хөдлөлийн хөгжилд сөрөг нөлөөтэйг анхааруулдаг. Харин Common Sense Media-ийн зөвлөмжөөр 13 наснаас доош хүүхдэд сошиал медиа зохимжгүй, 13-15 насанд маш хязгаарлагдмал, эцэг эхийн идэвхтэй хяналттай, 16 наснаас хойш л аажмаар хариуцлагатай хэрэглээг сургах боломжтой гэж үздэг.

Маркус Аврелиус хэлсэнчлэн:
“Хүний амьдралын аз жаргал түүний бодлын чанараас бүтдэг.”

Бодол бол бидний тархинд өдөр бүр оруулж буй зүйлсийн шууд үр дүн. Тиймээс аав ээж, сурган хүмүүжүүлэгч нар минь биднийг ном, соёл спорт, байгаль, малчны ахуйд ойрхон өсгөж, ирээдүйд ямар хүн болоосой гэж хүссэн тэр бодлоороо орчинг маань ухамсартайгаар сонгож, бүрдүүлж өгсөнд өнөөдөр чин сэтгэлээсээ талархдаг.

Өнөөдөр харин бид хүүхдүүдийнхээ анхаарал, бодлыг булаах асар хүчтэй, донтуулах орчинтой нүүр тулж байна.

Тиймээс юуг хэвийн мэт зөвшөөрч байна — тэр л хүүхдийн дотоод ертөнцийг бүтээдэг гэдгийг мартахгүй байх нь чухал. Үзүүлэх, сонсгох, гарт нь атгуулж өгөх зүйлсээ хүртэл бодолтой сонгож, хариуцлагатай байцгаая.

20/01/2026

нөөдөр 2026 оны 01 сарын 20.

Манай https://www.facebook.com/profile.php?id=61553182770444 сургалтын төвөөс 7 хоногийн эхний дөрвөн өдөр бүр #Геометрийн #тулгуур #бодлогын #бодолтыг #дасгал #ажлын хамт хүргүүлж байх болно.

Тулгуур бодлогыг ашиглаад дасгал ажлыг хийж бодолтоо илгээгээрэй. Олонд түгээж дэлгэрүүлнэ үү.

15/01/2026

Өнөөдөр 2026 оны 01 сарын 15.
Манай https://www.facebook.com/profile.php?id=61553182770444 сургалтын төвөөс 7 хоногийн эхний дөрвөн өдөр бүр #Геометрийн #тулгуур #бодлогын #бодолтыг #дасгал #ажлын хамт хүргүүлж байх болно.
Тулгуур бодлогыг ашиглаад дасгал ажлыг хийж бодолтоо илгээгээрэй. Олонд түгээж дэлгэрүүлнэ үү.

Бид түр өөр ажилтай улмаас өмнөх өдрүүдийн бодлогуудаа нийтэлж амжаагүйдээ хүлцэл өчье. Өнөөдөр 13-ны өдрийн бодлого оруулж байна. Бямба гарагаас эхлэн хэвийн нийтлэх болно.

05/01/2026

Өнөөдөр 2026 оны 01 сарын 05.
Манай https://www.facebook.com/profile.php?id=61553182770444 сургалтын төвөөс 7 хоногийн эхний дөрвөн өдөр бүр #Геометрийн #тулгуур #бодлогын #бодолтыг #дасгал #ажлын хамт хүргүүлж байх болно.
Энэ удаа өмнөх 3 нийтлэлийн тулгуур бодлогыг ашиглан бодох дасгал бодлогууд өгч байна.
Тулгуур бодлогыг ашиглаад дасгал ажлыг хийж бодолтоо илгээгээрэй. Олонд түгээж дэлгэрүүлнэ үү.

Address

Эрдэнэбулган сум 3-р баг
Tsetserleg

Alerts

Be the first to know and let us send you an email when Шинжлэх Ухаан Технологийн Эрдэм Ахлах Сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share