10/06/2026
"Weekly Science Visual" Нэг зураг, нэгдсэн ойлголт - Цуврал #4
Ахисан түвшний сургуулийн Салбар дундын сургалтын төвөөс багш, судлаач, төгсөлтийн болон төгсөлтийн дараах суралцагчдад зориулан сүүлийн үеийн судалгааны ажлын танилцуулгыг цувралаар хүргэж байна.
Сэдэв: Isolation and evaluation of trypanocidal activity of sesquiterpenoids, flavonoids, and lignans in Artemisia sieversiana collected in Mongolia
Artemisia sieversiana нь уламжлалт анагаах ухаанд халуурах, хоолойн үрэвсэл, уушгины хатгалгааг эмчлэхэд өргөн хэрэглэгддэг эмийн ургамал юм. Энэхүү судалгаагаар уг ургамлаас нийт 31 нэгдлийг ялган авч молекулын бүтэц байгууламжийг тодорхойлсны дотор 4 нь шинэ бодис болохыг тодорхойлов. Биологийн идэвхийн үнэлгээгээр зарим бодисууд трипаносомын эсрэг идэвхтэй болохыг тогтоосон бөгөөд энэ нь байгалийн гаралтай антипаразит эмийн бодис хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Зохиогч: ЭЗУ-ы доктор С.Нурбек /Ахисан түвшний сургуулийн Салбар дундын сургалтын төвийн судлаач/
Бүтээлтэй танилцах холбоос: https://pubmed.ncbi.nlm.nih.gov/32621255/