ХААИС - Агроэкологийн сургууль

ХААИС - Агроэкологийн сургууль ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн албан ёсны Facebook хуудаст тавтай морилно уу. https://elselt.muls.edu.mn

02/06/2026
Мэргэжлийн тодорхойлолт: Экологид ээлтэй  газар тариалангийн технологийг боловсруулан мөрдүүлж, эрүүл аюулгүй ургамлын г...
02/06/2026

Мэргэжлийн тодорхойлолт:
Экологид ээлтэй газар тариалангийн технологийг боловсруулан мөрдүүлж, эрүүл аюулгүй ургамлын гаралтай хүнс, тэжээл үйлдвэрлэлийг эдийн засгийн үр ашигтайгаар эрхлэх чадвартай мэргэжилтэн.
Төрийн дэмжлэг:
Олон улсад болон Монгол улсад эрэлттэй, тэргүүлэх мэргэжил учраас төрийн тэтгэлэгээр суралцана. Ажлын байр хуулиар баталгаажсан. Хүнсний хувьсгал, Атар-4 аян хэрэгжиж байна.
Ажлын байр:
Аж ахуйн нэгжүүдэд агрономич, менежер, захирал
Төрийн болон төрийн бус байгууллагад захирал, мэргэжилтэн,
Төсөл, хөтөлбөрт хэрэгжүүлэгч, зохицуулагч
Мэргэжлийн их, дээд сургууль, ПК, МСҮТ-д багш
Эрдэм шинжилгээний байгууллагад эрдэм шинжилгээний ажилтан

Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд газар ашиглалтын өнөөгийн байдалд үнэлгээ өгч газрын нөөцийг зохистой хуваарилах,...
02/06/2026

Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд газар ашиглалтын өнөөгийн байдалд үнэлгээ өгч газрын нөөцийг зохистой хуваарилах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглуулах, эзэмшүүлэх, өмчлүүлэх, бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөлт хийх, газрын төлбөр, татвар ноогдуулах, газрын чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх, газрын мониторинг хэрэгжүүлэх, газрын удирдлагын цахим системтэй ажиллах ур чадварыг эзэмшинэ.

Экологийн шинжлэх ухааны мэдлэгийг эзэмшснээр биологийн олон янз байдал, амьдрах орчин (ус, хөрс, агаар, ой г.м), тэдгээ...
02/06/2026

Экологийн шинжлэх ухааны мэдлэгийг эзэмшснээр биологийн олон янз байдал, амьдрах орчин (ус, хөрс, агаар, ой г.м), тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлс, байгалийн нөхцөл, нөөцийг судлан тогтоох, үнэлэх, зөв зохистой ашиглах, хамгаалах зэрэг үйл ажиллагааг төлөвлөх, хяналт тавих, удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх, экологийн боловсролыг түгээх мэдлэг, чадвар, дадал бүхий мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнөснөөр ойн мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэх н...
01/06/2026

ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнөснөөр ойн мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэх нөхцөл бүрдсэн. Ойн аж ахуйн үйлдвэрлэл, тэр дотроо мод үржүүлгийн газарт тарьц, суулгац ургуулах, ойг нөхөн сэргээх, ойжуулах, ногоон байгууламжийг бий болгох, арчлах, ойн хортон шавжтай тэмцэх, ой зохион байгуулалт, ойн тооллого болон салбарын бусад мэргэжлийн ажлуудыг гардан гүйцэтгэх, удирдан зохион байгуулах, хянах, төсөл хөтөлбөр боловсруулах асуудлыг бие даан боловсруулж, шийдвэрлэх мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.
Төрийн дэмжлэг:
Олон улсад болон Монгол улсад эрэлттэй, тэргүүлэх мэргэжил учраас төрийн тэтгэлэгээр суралцана. Ажлын байр хуулиар баталгаажсан. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн хэрэгжиж байна.

Ажлын байрны чиглэл:
Төрийн байгууллагад ойн бодлого хариуцсан бүх шатны мэргэжилтэн
Ойн аж ахуй, ойн ангийн дарга, инженер, менежер
Мод үржүүлгийн газрын инженер
Байгаль орчны ойн асуудал хариуцсан мэргэжилтэн
Ногоон байгууламж хариуцсан инженер, мэргэжилтэн
Гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрт судлаач, мэргэжилтэн
Эрдэм шинжилгээний ажилтан, судлаач, их дээд сургууль коллежийн багш-судлаач

Ландшафтын архитектур хөтөлбөр нь хот суурины ногоон байгууламжийн төлөвлөлтийн үндсэн зарчим, хэтийн төлөвлөлтийг тодор...
01/06/2026

Ландшафтын архитектур хөтөлбөр нь хот суурины ногоон байгууламжийн төлөвлөлтийн үндсэн зарчим, хэтийн төлөвлөлтийг тодорхойлох, онол дадлагын мэдлэгтэй, ногоон хөгжлийн төлөвлөлтийн чиг хандлага, зах зээлийн эрэлт хэрэгцээг судлан шинжилж, шинэ бүтээгдэхүүний загвар дизайн гаргах, хүрээлэн буй амьдрах орчны орон зайн төлөвлөлтийн оновчтой шийдэл гаргах, дэвшилтэт зураг төсөл боловсруулах, дүрслэх арга техникийг хөгжүүлэх, ногоон байгууламжийг бий болгоход чиглэгдэнэ.

01/06/2026
Оюутнуудаа Тэтгэлэгт хөтөлбөрт материалаа өгөөрэй
28/05/2026

Оюутнуудаа Тэтгэлэгт хөтөлбөрт материалаа өгөөрэй

“ЯПОН-МОНГОЛЫН САСАКАВА ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”-Т УРЬЖ БАЙНА

🌞🌞 Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Япон Улсын “Ниппон сан” болон ХААИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Япон-Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-т оюутан таныг урьж байна.
🌞🌞 ХААИС-иас сонгогдсон 20 оюутанд 2026–2027 оны хичээлийн жилээс гурван жилийн 120 кредитийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.
🌞🌞 Материалыг 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 10:00 цаг хүртэлх хугацаанд [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.

Address

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 22-р хороо, Зайсан
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ХААИС - Агроэкологийн сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share