08/06/2026
ОХУ, Эрхүү хотод МУИС-ийн оюутнууд энэ жилийн "Орос хэлний зуны сургалт"-даа амжилттай хамрагдаж өдөр бүр хуваарийн дагуу хичээл сургалт орж хичээлээс гадуурх сонирхолтой, дурсамж дүүрэн аялал арга хэмжээнүүд зохион байгуулагдсаар байна.
Богино хугацааны энэхүү сургалтыг “Русский Дом”-ын санаачлагаар Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их Сургуультай хамтарч 2023 оноос хойш амжилттай зохион байгуулж байна.
Энэ удаагийн сургалтад салбарын оюутнуудаас гадна өөр мэргэжлээр суралцаж буй МУИС-ийн оюутнууд хамрагдах юм.
Хоёр их сургуулийн хамтын гэрээний дагуу манай оюутнуудын сургалт, байрны төлбөрийг оросын тал хариуцдаг.
Бүгдэд нь амжилт хүсэе! 😊