29/03/2026
“Олон улсын эмч нарын баяр”-ын мэндийг өргөн дэвшүүлье. 👩⚕️👨⚕️
🩺Хүн ардын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд мэдлэг, ур чадвар, сэтгэл зүтгэлээ зориулан,
эрхэм хариуцлагатай үүргээ нэр төртэйгээр биелүүлж яваа эмч та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
🩺Та бүхэн бол олон хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалж, нийгмийн сайн сайхны төлөө үнэтэй хувь нэмэр оруулж яваа цагаан нөмрөгт эрхэм хүмүүн билээ.
🩺Та бүхнийхээ цаашдын ажил үйлсэд өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн,
METS Club