Нүүр Ам Судлалын Сургууль, ЭМШУИС

Нүүр Ам Судлалын Сургууль, ЭМШУИС Ангаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Нүүр Ам ?

28/04/2019

Энэ хөөрхнүүдийг хараач дээ 😍😍😍
Шүд ийм хөөрхөн билүү 😅😅😅
Мэдээж орлогын 10% Нүүр ам судлалын сургуулийн оюутан Ц.Ганпүрэвийн эмчилгээнд хандивлагдах болноо. Та нар маань сүүлийн семестрээ эрч хүчтэй гоё дэвтэртэй цоглог хаагаарай 🤘🤘🤘🤘 Үнэ 5000

05/02/2015
12/01/2015

Монголын шүдний эмч нарын хамтарсан уулзалт ярилцлага болно.
Уг уулзалтаар
- Хаан банктай хамтарсан бизнес зөвлөгөө
- Шүдний эмнэлэгийн е-бүртгэл мэдээлэлийн системийн тухай
- Шүдний салбарын цаашдын хүний нөөцийн тухай
- Бусад асуудал
гэсэн сэдвээр чөлөөт уулзалт ярилцлага болох тул эмч та бүхэн идэвхитэй оролцоно уу.

Уулзалт: 2015 оны 01 сарын 16ны өдөр 15 цагаас АШУҮИС-ийн 220 тоот өрөө

Зохион байгуулагч: МШМХолбоо
Шошго: МШМХ, Mongolian Dental Association

Монголын Шүдний Мэргэжилтнүүдийн холбоо “Супер Ассист Системс” ХХК -тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлааМ...
06/01/2015

Монголын Шүдний Мэргэжилтнүүдийн холбоо “Супер Ассист Системс” ХХК -тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Монголын Шүдний Мэргэжилтнүүдийн холбоо “Супер Ассист Системс” ХХК-тай хамтран ажиллах талаар санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хамтран ажиллах тухай санамж бичгийн зорилго нь:
• “Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай” МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН 375-р тушаалын зургаа дугаар заалт болох Эрүүл мэндийн салбарт мэдээллийн технологийг хөгжүүлэх заалтыг хэрэгжүүлэх,
• Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбооны гишүүн шүдний эмнэлэгүүдийг нэгдсэн бүртгэлтэй болгох, холбооны хэмжээнд гишүүдийн нэгдсэн сантай болох,
• Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбооны гишүүн шүдний эмнэлэгүүдийн үйл ажиллагааг нэгдсэн тогтолцоонд оруулах,
• Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбооны үйл ажиллагаанд мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлэх замаар холбооны үйл ажиллагааг өргөжүүлэх,
• Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбоо нь Мэдээллийн Технологийн мэргэшсэн компаний үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээг холбооны гишүүн байгууллага, хувь хүмүүст сурталчлах,

Хамтын ажиллагааны үр дүн

• Аж ахуй нэгжүүдийн хуримтлагдсан цаасан мэдээ, мэдээлэл, өвчтөний анкет зэргийг цахим хэлбэрт шилжих
• Цахим хэлбэрт шилжүүлсэн мэдээ, мэдээллээр өгөгдлийн сан бүрдүүлэх, бүрдүүлсэн өгөгдлийн санд хайлтын систем бүхий програмжуулах, аж ахуйн нэгжүүдийн цахим хуудсаар мэдээлэл түгээх боломж бүрдэх
• Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбооны гишүүн байгууллагын хэмжээнд өвчтөний болон бусад мэдээ, мэдээллийг дамжуулах, солилцох мэдээллийн сүлжээний орчин бий болгох


“HOSPITAL PRO +DENTAL” Шүдний эмнэлэгийн бүртгэл, хяналтын систем

“HOSPITAL PRO + DENTAL” Шүдний эмнэлэгийн бүртгэл, хяналтын систем нь Шүдний эмнэлэгүүдийн үйл ажиллагааг автоматжуулах (1), бүртгэл, тооцоог цаасгүй технологит шилжүүлэх (2), өвчтөний шүдний өвчлөл болон бусад холбогдох мэдээллээр мэдээллийн сан үүсгэх (3) үндсэн зорилгоор хийгдсэн систем юм.

Программын давуу талыг дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд:
• Цаасаар бүртгэдэг бүхий л үйл ажиллагааг электрон хэлбэрт шилжүүлэх, тооцоолох ажиллагааг автоматаар хийж эцсийн байдлаар хэвлэн гаргах
• Шүдний эмнэлэгийн үйл ажиллагааг хянах, улмаар үйл ажиллагаагаа сайжруулах боломжтой.
• Бараа материалын бүртгэл, хяналтыг сайжруулах.
• Системд бүртгэгдсэн мэдээллээр хяналтын тогтолцоо бий болгох, улмаар шийдвэр гаргах, маркетинг явуулах.
• Бусад адил систем хэрэглэж байгаа эмнэлэгүүд хоорондоо мэдээлэл солилцох, нэгдсэн баазтай болох боломжтой.

Програмын дэлгэрэнгүй мэдээлэл бүхий танилцуулгыг дараах линкээр орж үзнэ үү.

www.slideshare.net/slideshow/embed_code/42335334

“HOSPITAL PRO + DENTAL” Шүдний эмнэлгийн бүртгэл, хяналтын систем

30/12/2014

014 оны төгсгөл болж шинэ он гарч буй энэ цаг үед МШМХ-ы Ерөнхийлөгч АУ доктор, Проф Б.Амарсайхантай уулзаж 2014 онд шүдний салбарт болсон онцлог зүйлсийн талаар ярилцлага авлаа. АУ доктор, Проф Б.Амарсайхан нь АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирлын албыг хашдаг.

Shud.mn.Танд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Удахгүй шинэ он солигдох мөч ойртож байгаа энэ үед МШМХ-ы ерөнхийлөгчтэй уулзаж энэ онд МШМХ ямар ажлуудыг хийж амжуулав гэсэн уламжлалт ярилцлагаа авахаар ирлээ. 2014 онд таны энэ салбарт хийж гүйцэтгэсэн ажлууд юу байв.


Б.Амарсайхан: 2014 он бидний хувьд чанарын дэвшилттэй жил байлаа. МШМХ тооноос чанар руу гэсэн үзэл баримтлалын дагуу Монголын Нүүр Ам Судлалын салбарын хүний нөөцийн төлөвлөлтөнд ахиц дэвшил авчирлаа.
1. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн НАСС нь бидний зөвлөмжийн дагуу НАСС-д элсүүлэх оюутны тоогоо багасгалаа. Монголын нэг шүдний эмчид 2000 хүн ноогдож байгаа нь дэлхийн жишгээс 2 дахин их байна. Бид салбарын хүний нөөцийн төлөвлөлтийг одооноос төлөвлөхгүй бол 2 жилийн дараа Монголд шүдний эмчийн илүүдэл бий болохоор байна.
2. Шүдний эмнэлгүүдийн халдвар хамгааллын асуудалд дэвшил авчирсан он байлаа. Манай холбооны Энхтайванаар удирдуулсан халдвар хамгааллын зөвлөл Эрүүл мэндийн сайдын 187-р тушаалд ажиллан шүдний эмнэлгийн халдвар хамгааллыг шинэ түвшинд гаргалаа.Нийт шүдний эмч нарын дунд халдвар хамгааллын 4 сургалт семинар явууллаа.
3. Монголын шүдний салбарт анх удаа үндэсний брэнд оо “Мондент”-ийг бий болгож шүдний оо зарсан тоо болгоноос Монголын Хүүхдийн Өвчнөөс Урьдчилан Сэргийлэх Санд хандивлаж сангийн хүүхдийн өвчнөөс сэргийлэх ажилд хэрэглэж байна.
4. МШМХ нь Super Assist Компанитай хамтран холбооны гишүүдэд 10%-ийн хөнгөлттэй шүдний эмнэлгийн програм хангамжийг хэрэглэх хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
5. ХААН банктай хамтран шүдний эмнэлгийн санхүүгийн үйл ажиллагааг дэмжих хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

6. Монголын элэг хамгаалах Оном сантай хамтын ажиллагааны гэрээ байгуулж шүдний эмч нарын дунд элэгний гепатит В, С вирусын тархалтыг зогсоох тал дээр дорвитой ажил хийв.
7. Дэлхийн шүдний холбоотой хамтарсан 11-р хурал зохион байгууллаа.
8. МШМХ нь Монголын шүдний бизнесийн төлөөллийг Японд дагуулж айлчиллаа.
гэх мэтээр тоочоод байвал олон ажлыг тус холбоо амжууллаа. Эцэст нь хэлэхэд Шүдний эмч, Нүүр амны эрүүл ахуйч, Шүдний техникч, Шүдний эмчийн туслах нарын багийг Монгол улсад төдийгүй Азид анх удаа цогцоор нь нэг сургуульд бүрдүүлж чадсан анхны улс боллоо.

Shud.mn: 2015 онд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

Б.Амарсайхан:

2015 онд,
1. МШМХ эмчийн ёсзүй болон эмнэлэгтэй холбоотой эрхзүйн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.
2. Шүдний эмнэлгийн цахим бүртгэлийн асуудал
3. Шүдний эмч нарын нийгмийн хариуцлагын талаар илүү их анхаарч ажиллах болно.
НАС-ын дэлхийн жишигт хүрсэн сэтгүүлийг НАСС-тай хамтран гаргана

Shud.mn: Шүдний салбартаа үр бүтээл өндөр ажиллахын зэрэгцээ АШУҮИС-ийн дэд захирлаар ажиллаж байгаа. Шүдний салбарын захирлаас өөр олон асуудал хариуцсан захирал болж өөр салбарт орсон сэтгэгдэлийг тань сонсвол.

Б.Амарсайхан: Нүүр ам судлалын чадварлаг хамт олонтой хамтран Монгол улсын НАС-ын салбарыг зөв голдрилд нь оруулж чадлаа хэмээн хувь хүний хувьд дүгнэж байна.
Энд бүр дахин хэлмээр байна. Бид нүүр амны салбарыг зөв голдрилд нь оруулаад зогсохгүй Монголын эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн анхдагч болсон.
Шүдний салбарын дараагийн үеийн лидерүүд хэдийнээ гарчээ. Миний хувьд эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн том ажлыг удирдаж байгаатай холбоотой шүдний салбарыг аваад явах залуучууддаа найдаж байгаа.
Монголын шүдний өдөр тутмын үйл ажиллагааг Г. Ариунтуул захирал удирдаж яамны бодлогын асуудлыг яамны мэргэжлийн зөвлөлийн дарга Б.Оюунцэцэг удирдаж байгаа учраас одоо МШМХ -г мэргэжлийн шүдний эмч нар авч явах цаг иржээ.

Shud.mn: Салбарын хамт олондоо хандаж та юу хэлмээр байна вэ?

Б.Амарсайхан: НАС-ын салбар урьд нь удирдагчаас хамаардаг байсан бол одоо зөв тогтолцоондоо орсон тул илүү сайхан хөгжинө гэж бодож байна.

Энэ салбарт ажиллаж байгаа хүн бүрт шинэ оны мэнд хүргэе.

Шинэ жилдээ илүү ихийг хамтран хийхийг хүсч байна.

Ярилцсанд баярлалаа

Монгол орон даяар хамгийн өргөн салбар нэгжтэй ХААН Банк нь Монголын Шүдний Мэргэжилтний  Холбоотой (МШМХ) хамтран ажилл...
30/12/2014

Монгол орон даяар хамгийн өргөн салбар нэгжтэй ХААН Банк нь Монголын Шүдний Мэргэжилтний Холбоотой (МШМХ) хамтран ажиллаж эхэлснийг та бүхэндээ дуулгахдаа таатай байна.
МШЭХ нь ХААН Банктай хамтран ажилласнаар МШМХ-той хамтран ажилладаг гишүүн байгууллагууд харилцах дансаа ХААН Банкны салбар нэгжүүдэд байршуулан үйлчлүүлэх нөгөө талаас банк нь МШМХ, түүний харьяа байгууллагуудын ажиллагсдад цалин, орон сууцны зээл олгох, шинээр VISA карт үнэ төлбөргүй олгох, Цахим банкны бүтээгдэхүүн үйлчилгээнд хамруулж, үйлчилгээний байгууллагуудад ПОС машин байрлуулах, Бизнес инкубатор төвөөрөө дамжуулан бизнесийн зөвлөгөө өгөх зэргээр харилцан үр ашигтай ажиллахад бэлэн байгааг та бүхэндээ сонордуулж байгаадаа бид бүхэн баяртай байна.

Mongoliin Shinzhleh Uhaanii Udriig anh  udaa  Manai ih surguuli  zohion biaguullaa
24/12/2014

Mongoliin Shinzhleh Uhaanii Udriig anh udaa Manai ih surguuli zohion biaguullaa

Evada-20
23/12/2014

Evada-20

Japan Dental Association-ii  urilgaar  JDA  tuv officed  ochloo. Dund nn 110 myangan  emchtei  JDA erunhiilegch OKUBO ta...
23/12/2014

Japan Dental Association-ii urilgaar JDA tuv officed ochloo. Dund nn 110 myangan emchtei JDA erunhiilegch OKUBO tai

bayanzurh urgezhlel
23/12/2014

bayanzurh urgezhlel

bayanzurk  duurgiin  70 garui shudnii emnelegiin tuleelel  shine  zhilee  temdeglev
23/12/2014

bayanzurk duurgiin 70 garui shudnii emnelegiin tuleelel shine zhilee temdeglev

Mergezhliin holboodiin talaar  Mongoliin shinhzleh uhaanii udreer  niit Mongoliin sudlaachid lects unshiv
23/12/2014

Mergezhliin holboodiin talaar Mongoliin shinhzleh uhaanii udreer niit Mongoliin sudlaachid lects unshiv

Address

Chingeltei District
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Нүүр Ам Судлалын Сургууль, ЭМШУИС posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share