Соёл урлагийн их сургууль

Соёл урлагийн их сургууль ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛИЙН СИСТЕМ 2026
🔗 burtgel.mnuac.edu.mn
(1)

22/06/2026

🎓 СУИС-ийн Дүрслэх урлагийн академийн элсэлт мэдээлэл хүргэж байна

22/06/2026

🎭 СУИС-ийн Театрын урлагийн сургууль
ЭЛСЭЛТ–2026

✍️ ЖҮЖИГЛЭХ УРЛАГ хөтөлбөрт элсэхээр зорьж буй элсэгчдэд зориулсан зөвлөмжийг СУИС-ийн Хүндэт профессор, Монгол Улсын Ардын Жүжигчин С.Сарантуяа хүргэж байна.

22/06/2026



🎓 СУИС-ийн Дүрслэх урлагийн академид хэрэгжиж буй дараах хөтөлбөрүүдийг сонирхож байна уу?

🎨 Багш, дүрслэх урлагийн боловсрол
🖌️ График дизайн
👗 Хувцас дизайн
🖼️ Уран зураг
🗿 Уран баримал
✒️ Зураасан зураг
🏛️ Түүх, соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлалт

📢 Мэргэжлийн багш нар та бүхэнд зориулан онлайн элсэлтийн зөвлөгөө өгөх гэж байна.

Та энэхүү LIVE уулзалтаар:
✅ Мэргэжлийн онцлог
✅ Сургалтын хөтөлбөр
✅ Элсэлтийн шалгуур, бүртгэл
✅ Ажлын байр, карьерын боломж
✅ Сонирхсон асуултынхаа хариултыг авах боломжтой.

🗓 2026.06.22
🕒 15:00 цаг
📺 FACEBOOK LIVE STREAM

Мэргэжлээ зөв сонгоход тань туслах дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөөг шууд хүлээн аваарай.
💬 Асуух зүйлээ бэлтгээд шууд дамжуулалтад нэгдээрэй!

🎭 СУИС-ийн Театрын урлагийн сургуульЭЛСЭЛТ–2026✍️ ЖҮЖИГЛЭХ УРЛАГ хөтөлбөрт элсэхээр зорьж буй элсэгчдэд зориулсан зөвлөм...
22/06/2026

🎭 СУИС-ийн Театрын урлагийн сургууль
ЭЛСЭЛТ–2026

✍️ ЖҮЖИГЛЭХ УРЛАГ хөтөлбөрт элсэхээр зорьж буй элсэгчдэд зориулсан зөвлөмжийг СУИС-ийн Хүндэт профессор, Монгол Улсын Ардын Жүжигчин С.Сарантуяа хүргэж байна.

🎬 Мэргэжлийн онцлог, ур чадварын шалгалтад хэрхэн бэлтгэх болон элсэгчдэд хэрэгтэй зөвлөгөөг дараах бичлэгээс үзнэ үү.

Элсэгчдэд зориулсан Зөвлөмж СУИС-ийн Хүндэт профессор, МУАЖ С.Саран...

СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛИЙН АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА.Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линк дээр дарж авна у...
22/06/2026

СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛИЙН АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линк дээр дарж авна уу.
👉 https://mnuac.edu.mn/main/383792?content=6542970

📌 Бүртгүүлэх: СУИС-ийн хичээлийн I байрны 202 тоотод өөрийн биеэр 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 16.00 цагаас өмнө бүртгүүлж, дор дурдсан материалыг хавсаргасан байна.
📄Үүнд:
1. Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албан хаагчийн анкет маягт 1-ийг бүрэн бөглөсөн байх/
2. Ажилд орохыг хүссэн өргөдөл
3. Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг/диплом/-ийн хуулбар
4. Иргэний үнэмлэхийн хуулбар
5. “3х4”-ийн хэмжээний цээж зураг
6. Өмнө ажиллаж байсан газрын тодорхойлолт

🗓️ Шалгаруулалт:
Нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах ажлын хэсэг
🕙 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 10.00 цагт
📍 СУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 222 тоотод бүртгүүлсэн хүмүүстэй ярилцлага хийнэ.

🎓 Төгсөлтийн баярын энэ онцгой өдөр Соёл Урлагийн Их Сургууль болон Өвөр Монголын Боловсрол, Эрдэм Шинжилгээний Солилцоо...
19/06/2026

🎓 Төгсөлтийн баярын энэ онцгой өдөр Соёл Урлагийн Их Сургууль болон Өвөр Монголын Боловсрол, Эрдэм Шинжилгээний Солилцооны Үйлчилгээний Төв (Inner Mongolia Service Center for Scholarly Services) хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. 🇲🇳🤝🇨🇳

🌏 Тус төв нь БНХАУ-ын боловсролын олон улсын хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага юм.

✨Санамж бичгийн хүрээнд талууд багш, оюутан, судлаачдын солилцоо, хамтарсан сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний арга хэмжээ болон боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх шинэ боломжийг нээж байна.

Нийт төгсөгчдөдөө дахин баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөр, уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.

📢 СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуульд элсэгчдийн анхааралд
19/06/2026

📢 СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуульд элсэгчдийн анхааралд

СУИС-ийн Бүжгийн урлагийн сургууль

🎓 Соёл, Урлагийн Их Сургуулийн 2025–2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын “Эрдмийн баяр”-ын төгсөлтийн ёслол хүндэтгэ...
19/06/2026

🎓 Соёл, Урлагийн Их Сургуулийн 2025–2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын “Эрдмийн баяр”-ын төгсөлтийн ёслол хүндэтгэл төгөлдөр болж өндөрлөлөө.

Эрдмийн их өргөөний босгыг амжилттай давж, мэдлэг боловсрол, ур чадвараар жигүүрлэсэн төгсөгчид маань амьдралынхаа шинэ хуудсыг нээлээ.

Мөн энэхүү бахархалт мөчийг хамтдаа бүтээлцсэн эрдэмтэн багш нар, хүндэт эцэг эх, асран хамгаалагчид СУИС-ийн нэрийн өмнөөс Та бүхэнд гүн талархал илэрхийлье.

Урлаг, соёлын салбарын хөгжил дэвшлийг түүчээлэн, өв санг баяжуулж, бүтээлч сэтгэлгээ, авьяас чадвараараа нийгэмдээ гэрэл гэгээ түгээх ирээдүй Та бүхнийг угтаж байна.

Соёл, Урлагийн Их Сургуулийн гал голомтоос амжилтын их замд хөл тавьж буй нийт төгсөгчдөдөө аз жаргал, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, “Эрдмийн баяр”-ын халуун мэндийг өргөн дэвшүүлье.🎉🎉🎉

БИД САЙН САЙХАНД ДАГУУЛНА

СУИС-ийн Бүжгийн урлагийн сургууль
Дүрслэх урлагийн академи
СУИС-ийн Кино, Телевиз Медиа Урлагийн сургууль MNUAC
СУИС-ийн Соёлын сургууль
СУИС-ийн Театрын урлагийн сургууль
СУИС-Хөгжмийн урлагийн сургууль

19/06/2026

🎓 ЭРДМИЙН БАЯР 2026 | ТӨГСӨГЧДИЙН СЭТГЭГДЭЛ

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Соёл урлагийн их сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to Соёл урлагийн их сургууль:

Share