ШУТИС-ийн Оюутны соёл, үйлчилгээний алба

ШУТИС-ийн Оюутны соёл, үйлчилгээний алба Student service and development center of MUST

03/03/2023
02/03/2023

"Оюутан-цэрэг"-т цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах хүсэлтэй оюутнууд
✅ Нийслэл Улаанбаатар хот дахь магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-р дамжааны оюутан байх;
✅ Сурлагын голч дүн 2,8-аас дээш байх;
✅ 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;
✅ Эрүүл мэндийн даатгал төлөгдсөн байх зэрэг болно.

Монгол Улсын Батлан хамгаалах яам ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠶᠠᠮᠤ
Боловсролын ерөнхий газар
Боловсролын Mэдээллийн Tехнологийн Tөв

02/03/2023

МОНГОЛ ОРОН ДАЯАР МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД ЭХЭЛЛЭЭ.
Жил бүрийн гуравдугаар сарын эхний 7 хоногийг “Музейн нээлттэй өдөр” болгон зарладаг уламжлалын дагуу улс даяар төрийн болон орон нутгийн өмчийн музейд иргэдэд нээлттэй үйлчилдэг билээ.
Байгалийн түүхийн музей 2023 оны 3 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд
✅“СОР үзмэрийн дээжис” каталогийн нээлт,
✅Эрдэм шинжилгээний цуврал сэтгүүлийн танилцуулга, худалдаа
✅“Амьтан, Ургамал хамгаалал” эрдэм шинжилгээний цуврал лекцүүд
✅“Байгалийн сав шим ертөнц” уламжлалт байгаль хамгааллын танин мэдэхүйн ярилцлага
✅“Байгалийн түүхийн музей – 360” цахим орчин
✅"Дэлхийн амьтан, ургамал хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан "Байгалийн ойроос" сэдэвт тусгай гар зургийн хөтөлбөр
✅“Мөр”, “Бяцхан палеонтологич”, “Бяцхан шавж судлаач” боловсролын хөтөлбөр зохион байгуулагдана.

Байгалийн Түүхийн Музей нь байгаль- соёлын өвийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлан шинжилж олон нийтэд дэглэн үзүүлж байгаа билээ. Музей үзэх бүрийд тэнд байгаль түүх, соёлоо таних мэдэх, өвлөн уламжлах үйл явц өрнөж байдаг учраас Та бүхэн хамт олон, гэр бүлээрээ музей үзэж, тэмдэглэлт болон баярын өдрүүдийн учир холбогдлыг нь таньж мэдээрэй.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛНЭ.
#МузейнНээлттэйӨдөр
#СоёлынЯам
#МузейҮзэхГоё
#БайгалийнТүүхийнМузей

01/03/2023



“DX CUP MONGOLIA 2023” ОЮУТНЫ ТЕХНОЛОГИЙН ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Монгол улсад инженерийн хүний нөөцийг бэлдэж хөгжүүлэх, цахим шилжилтийг идэвхжүүлэх зорилгоор “Монголын инновацийн 7 хоног 2023” арга хэмжээний хүрээнд мэргэжлийн сургууль, технологийн коллеж, их сургуулиудын оюутнуудын дунд цахим шилжилтийн технологийн тэмцээн зохион байгуулагдах гэж байна.

Тус тэмцээн нь “Цахим шилжилтийн теxнологи буюу Хиймэл оюун, Юмсын Интернэт, Метаверс, Үүлэн Теxнологи, Робот, Блокчэйн, Кибер аюулгүй байдал болон Дрон, сансрын теxнологи” болон “Бүтээх уxаан” ашиглан бүтээл (хялбаршуулсан загвар) зохион бүтээж, “Бизнесийн загвар” гарган танилцуулах бизнес төслийн уралдаан юм.

Хамрах хүрээ: Монгол улсын мэргэжлийн сургууль, технологийн коллеж, их сургуулиудад суралцаж байгаа оюутнууд.

Бүртгэлийн хугацаа: 2023 оны 3 сарын 26-ны өдөр хүртэл.

Шагналын сан:
Түрүүлсэн баг 6,000,000 төгрөг
Дэд байрын баг 4,000,000 төгрөг
3-р байрын баг 2,000,000 төгрөг

Тэмцээний материалын шалгаруулалтад тэнцсэн 10 баг 2023 оны 3 сарын 28 өдрөөс 5 сарын 22 өдөр хүртэлх хугацаанд хялбаршуулсан загвар бүтээлээ хийж, 2023 оны 5 сарын 23-ний өдөр зохиогдох эцсийн шатны (Инновацийн долоо хоног арга хэмжээ) тэмцээнд хөрөнгө оруулагч нарт зориулж илтгэл танилцуулга хийнэ.

Бүртгүүлэx линк:
https://forms.gle/avpBqamtW1r8phEy5
Жич: Google Form-д бүртгүүлэхдээ Google аккаунтаар нэвтэрсний дараа бүртгүүлэхгүй бол хадгалагдахгүйг анхаарна уу
Тус тэмцээнийг 2022 онд “Deep Learning Competition Mongolia” нэртэйгээр амжилттай зохион байгуулагдсан бөгөөд энэ удаа Монгол улсад цахим шилжилт болон инженерийн хүний нөөцийг бэлдэж хөгжүүлэх зорилготойгоор Боловсрол, шинжлэх ухааны яам ерөнхий зохион байгуулагчаар, Цахим шилжилтийг дэмжиx холбоо, ШУТСан, Монголын технологийн коллежийн үндэсний холбоо хамтран зохион байгуулна.
Мөн Японы ЖАЙКА байгууллага нь Монгол улсын Мэдээллийн теxнологийн салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжиж ажилладаг бөгөөд хамтран зохион байгуулагчаар оролцоно.

01/03/2023

ОЮУТНУУД НААШАА 🤩🤩 | www.u-money.mn

Оюутнууд та бүхэн ӨНӨӨДӨР буюу 2023 оны 3 сарын 1-нээс эхлэн нийтийн тээвэрт оюутны картаараа зорчин хөнгөлөлтөө эдлэх боломжтой болж байна.
Та бүхэн оюутны картаа идэвхтэй ашиглаарай 😉🥰

#ОюутныКарт #Идэвхжлээ

01/03/2023

КАРТАА ГЭЭСЭН, ГЭМТЭЭСЭН ОЮУТНУУДАД👇👇👇👇👇👇👇👇

Оюутны картаа гээсэн, гэмтээсэн оюутнууд картаа дахин сэргээлгэн авах тохиолдолд 2023 оны 3 дугаар сарын 1-нээс 15-ны г хүртэлх хугацаанд картын үнийг 2000₮ болгон хямдруулж байна,
Оюутан та энэ боломжийг бүү алдаарай.✌️

#оюутныкарт

01/03/2023

МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД ЭХЭЛЛЭЭ
Жил бүрийн 3 дугаар сарын эхний 7 хоногийг Соёлын яамнаас “Музейн нээлттэй өдөр” болгон зарладаг уламжлалын дагуу улс даяар төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүд үндэсний түүх, соёл, өв уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн гаргаж, иргэдэд нээлттэй үйлчилж байна.

#МузейҮзэхГоё #МузейнНээлттэйӨдрүүд
https://moc.gov.mn/news/museum

27/02/2023

ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭН АВАХ СҮҮЛИЙН ХУГАЦАА 3 САРЫН 3-НЫ 23:59 ЦАГ
Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-аас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрийн талаарх мэдлэг, ойлголтыг хүүхэд, өсвөр үеийнхэн, залууст хүргэх, мөн хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээнд хүүхэд, залуусыг төлөөлөх, оролцоог хангах зорилготой НҮБ-ын дэргэдэх сайн дурын залуучуудын хороо - НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо.

Элсэгчийн үндсэн шаардлага:
-16-24 настай Монгол улсын иргэн
-Тогтвортой хөгжлийн зорилгууд болон залуучуудын хөгжилд хувь нэмрээ оруулах чин хүсэлтэй байх

Шалгаруулалт дараах 3 хэсгээс бүрдэнэ:
1. Өргөдөл хүлээн авах https://forms.gle/e9zmEG2bVu8VmBn67
2. Ярилцлага
3. Төслийн ажил

Танд амжилт хүсье!

25/02/2023

“Оюу толгой” компанийн Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцааны газарт Дадлагажигч оюутан (3) шалгаруулж авна.
Та Дадлагажигч оюутан хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ заасан хугацаанаас өмнө амжиж илгээгээрэй.
Амжилт хүсье!
https://www.ot.mn/дадлагажигч-oюутан45/
****
We are hiring Student Interns (3) , in our External Affairs and Communications Department.
Please submit your application before the deadline.
Good luck!
http://www.ot.mn/intern46/

25/02/2023

Address

MUST Main Campus, 8 Khoroo, SBDistrict Baga Toiruu MUST
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97611321184

Alerts

Be the first to know and let us send you an email when ШУТИС-ийн Оюутны соёл, үйлчилгээний алба posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to ШУТИС-ийн Оюутны соёл, үйлчилгээний алба:

Share