МУИС-ийн Мэдээллийн Технологи, Электроникийн Сургууль

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • МУИС-ийн Мэдээллийн Технологи, Электроникийн Сургууль

МУИС-ийн Мэдээллийн Технологи, Электроникийн Сургууль School of Information Technology and Electronic,
National University of Mongolia

22/05/2026

МУИС анх удаа дэлхийн их сургуулиудын чансаа тогтоодог нэр хүндтэй байгууллагуудын нэг болох Times Higher Education (THE) байгууллагаар 2024 оны 10 дугаар сард үнэлүүлэн “Дэлхий...

22/05/2026
22/05/2026
18/05/2026
Компьютерын сүлжээний улсын XIV олимпиад болж манай сургуулийн оюутнууд амжилттай оролцож түрүүллээ.Амжилттай оролцсон  ...
14/05/2026

Компьютерын сүлжээний улсын XIV олимпиад болж манай сургуулийн оюутнууд амжилттай оролцож түрүүллээ.
Амжилттай оролцсон оюутнууд болон бэлтгэж оруулсан багш нартаа талархал илэрхийлж байна.
Инженерийн ангилалд түрүүлсэн төгсөгчдөө баяр хүргэе.

Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Компьютерын сүлжээни....

Робокон-2026 Үндэсний аварга шалгаруулах тэмцээн 2026-05-14 өдөр Бөхий өргөөнд болно.Энэ жил жад угсарч, шоо зөөж, ХО то...
12/05/2026

Робокон-2026 Үндэсний аварга шалгаруулах тэмцээн 2026-05-14 өдөр Бөхий өргөөнд болно.
Энэ жил жад угсарч, шоо зөөж, ХО тоглох сонирхолтой дүрэмтэй.
Оюутан, хүүхэд, залуучуудыг үзэхийг урьж байна.
Робокон-2026 оролцож байгаа бүх багт амжилт хүсье.
Ирж сургуулийн багаа дэмжээрэй

Hong Kong 2026

11/05/2026

Элсэлтийн шалгалтад бэлтгэж байгаа сурагчдад зориулсан хоёр хичээлийг хүргэж байна.
1-рт
МУИС 2025 оны элсэлтийн шалгалтад сурагчдын хамгийн бага оноо авсан агуулгын хүрээнд боловсруулсан зөвлөмж хичээл

https://www.facebook.com/reel/1683926115972069

▶️Зөвлөмж хичээл - https://news.num.edu.mn/?p=115429
2-рт
Манай сургуулийн боловсруулсан физикийн тулгуур ойлголтуудыг үзээрэй
▶️ Физикийн тулгуур ойлголтууд https://site.num.edu.mn/intro-physics
Элсэлтийн шалгалтад бэлдэж байгаа сурагчдаа амжилт хүсье.
#МУИС
#Элсэлт2026
#ЭШ
#ЭлсэлтийнШалгалт

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн ажилдаа олон жил идэвх санаачилга, үр бүтээлтэй ажилл...
06/05/2026

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн ажилдаа олон жил идэвх санаачилга, үр бүтээлтэй ажилласан МТЭС-ийн багш нарыг төрийн дээд одон, медалиар шагналаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

· Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн ахмад багш, дэд профессор Загдын Болд

Алтангадас одонгоор:

· Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн профессор Намсрайн Оюун-Эрдэнэ

· Статистик, хэрэглээний математикийн тэнхимийн дэд профессор Сүхээгийн Батбилэг

МТЭС-ийн удирдлагууд төрийн дээд одон, медаль хүртсэн багш нарыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Төрийн дээд одон, медаль хүртсэн багш, ажилтнууддаа эрүүл энх, аз жаргал хүсэн ерөөе.

Монголын хиймэл оюуны улсын хоёрдугаар олимпиад амжилттай боллоо.онголын хиймэл оюуны улсын хоёрдугаар олимпиадын хоёрын...
28/04/2026

Монголын хиймэл оюуны улсын хоёрдугаар олимпиад амжилттай боллоо.
онголын хиймэл оюуны улсын хоёрдугаар олимпиадын хоёрын даваа 2026 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр МУИС-ийн Мэдээллийн Технологи, Электроникийн Сургууль дээр боллоо. Хиймэл оюуны улсын хоёрдугаар олимпиадын нэгдүгээр шат 2025 оны 12 дугаар сарын 1-ээс 2 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл явагдсан бөгөөд шалгарсан 50 сурагч танхимаар хоёрдугаар шатанд өрсөлдөж аваргаа тодруулав.

Алтан медалийг Хобби сургуулийн 11а ангийн сурагч Үнэнтөгсийн Эрхэс
Мөнгөн медалийг Эрхэт эрдэм сургуулийн 12 дугаар ангийн сурагч Нямсүхийн Цэнгэг
Мөнгөн медалийг Монгол Коосэн сургуулийн 12д ангийн сурагч Нямжаргалын Санчир
Хүрэл медалийг Сант сургуулийн 12б ангийн сурагч Түвшинбаярын Энгүүн
Хүрэл медалийг Амжилт кибер сургуулийн 12-2 дугаар ангийн сурагч Бүдхандын Бат-Эрдэнэ
Хүрэл медалийг Асури сургуулийн сурагч 10б ангийн сурагч Ерланы Хыдыр-Али нар авлаа.
https://news.num.edu.mn/?p=115117
Олимпиадад оролцон бүх сурагчдад сайн сайхан бүхнийг хүсье
Зохион байгуулсан эрдэмтэн багш ажилтан нартаа баярлалаа

Монголын хиймэл оюуны улсын хоёрдугаар олимпиадын хоёрын даваа 2026 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр МУИС-ийн Мэдээллийн Технологи, Электроникийн Сургууль дээр боллоо. Х....

Ахлах ангийн сурагчдын Электроникийн анхдугаар олимпиад боллооЕрөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн Улсын Электрон...
28/04/2026

Ахлах ангийн сурагчдын Электроникийн анхдугаар олимпиад боллоо
Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн Улсын Электроникийн анхдугаар олимпиадыг Mонгол Улсын Их Сургуулийн Мэдээллийн технологи, электроникийн сургууль, Монголын Электроникийн Олимпиадын Хороо-National Electronics Olympiad хоёр үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа.

Энэхүү олимпиад нь сурагчдыг шинжлэх ухаан, технологид сонирхолтой болгох, физик, математикийн oнолын мэдлэгээ ашиглаж бүтээл хийх, багаар ажиллах, асуудал шийдвэрлэх чадвар хөгжүүлэх, ирээдүйн инженер, судлаачдыг бэлтгэх зорилготой.

Олимпиадын хүрээнд МУИС-ийн МТЭС-ийн профессор багш нарын сургалт болон сурагчдын бүтээл хөгжүүлэлт Электроникийн хөтөлбөрийн оюутнууд зөвлөгөө өгсөн цогц арга хэмжээ болсон.
https://news.num.edu.mn/?p=115084
Хаалтын үйл ажиллагаанд Биг Могул Коул энд Энержи ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батмөнх шагнал гардуулах ёслолд оролцож, Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх, Монголын электроникийн олимпиадын холбооны удирдах зөвлөлийн дарга доктор Ч.Лодойравсал багийн удирдагч багш нарт талархал илэрхийлэв.

Үндэсний ажлыг ивээн тэтгэж сурагчдын бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, ирээдүйн инженер, судлаач болох ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан Биг Могул Коул энд Энержи ХХК, Kandenko Co., Ltd., Future Design Lab хамт олонд оролцсон бүх хүний өмнөөс гүн талархал илэрхийлж байна.

Биг Могул Коул энд Энержи ХХК https://www.facebook.com/profile.php?id=100067856830052
KANDENKO CO., LTD. https://www.kandenko.co.jp/en/
Future Design Lab https://www.futuredesignlab.jp/

Address

МУИС-ийн 7, 8-р байр, Утас 7575-4400:3101
Ulaanbaatar
14201

Opening Hours

Monday 07:45 - 17:30
Tuesday 07:45 - 17:30
Wednesday 07:45 - 17:30
Thursday 07:45 - 17:30
Friday 07:45 - 17:30

Telephone

+97677307730

Alerts

Be the first to know and let us send you an email when МУИС-ийн Мэдээллийн Технологи, Электроникийн Сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to МУИС-ийн Мэдээллийн Технологи, Электроникийн Сургууль:

Share