Барилгын политехник коллеж - 70 жил

Барилгын политехник коллеж - 70 жил anniversary

🎉 БАРИЛГЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН “БАГШ ХӨГЖЛИЙН ЦАХИМ ТӨВ” АЛБАН ЁСООР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭБарилгын политехник коллеж нь багший...
18/05/2026

🎉 БАРИЛГЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН “БАГШ ХӨГЖЛИЙН ЦАХИМ ТӨВ” АЛБАН ЁСООР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Барилгын политехник коллеж нь багшийн мэргэжлийн хөгжил, тасралтгүй суралцах орчныг дэмжих зорилгоор “Багш хөгжлийн цахим төв”-өө албан ёсоор нээлээ.

Нээлтийн үйл ажиллагааны хүрээнд Google компанийн “Chromebook ашиглах” цуврал сургалтын эхний дугаарыг “Мика Монголиа” компанийн захирал н. Дэлгэрмаа зохион байгуулж, багш, ажилтнуудад Chromebook төхөөрөмжийг сургалт болон өдөр тутмын үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглах арга зүй, практик мэдлэг, мэдээллийг хүргэлээ. 💻

Арга хэмжээний үеэр:
🔹 “Багш хөгжлийн цахим төв”-ийн нээлт
🔹 Багш, суралцагчдын бүтээлийн үзэсгэлэн
🔹 Сургалтын болон цахим орчны шинэ боломжуудтай танилцлаа

Нээлтийн үйл ажиллагаанд хүндэт зочноор:
✨УИХ-ын гишүүн С.Зулпхар
✨УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн зөвлөх М.Ариунжаргал
✨Боловсролын яамны Дээд, мэргэжлийн болон техникийн боловсролын бодлого зохицуулалтын газрын ахлах шинжээч Ц.Отгонмягмар
✨Боловсролын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Ж.Мөнхзул
✨Хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл, багш, ажилтнууд оролцож, багшийн хөгжил болон цахим сургалтын орчны шинэчлэлийн ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ.

📌 “Багш хөгжлийн цахим төв” нь:
✨Багш нарын цахим ур чадварыг хөгжүүлэх
✨Хамтын ажиллагаа, туршлага солилцоог дэмжих
✨Судалгаа, хөгжлийн үйл ажиллагааг өргөжүүлэх
✨Орчин үеийн сургалтын технологийг нэвтрүүлэх таатай орчин болох юм

Энэхүү үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан хүндэт зочид, хамтрагч байгууллагууд, багш, ажилтнууддаа талархал илэрхийлье.🤝

Боловсролын яам
Боловсролын ерөнхий газар
Барилгын политехник коллеж - 70 жил
Барилгын политехник коллеж нийгмийн түншлэл

БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛӨӨС ТОМИЛОГДСОН ШИНЖЭЭЧИЙН БАГ АЖИЛЛАЖ БАЙНА.✨Барилгын политехник коллеж н...
06/05/2026

БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛӨӨС ТОМИЛОГДСОН ШИНЖЭЭЧИЙН БАГ АЖИЛЛАЖ БАЙНА.

✨Барилгын политехник коллеж нь 4 дэх удаагаа байгууллагаа магадлан итгэмжлүүлэхээр БМИҮЗ-ийн шинжээчид 2026 оны 05 сарын 06-08-ны өдрүүдэд хөндлөнгийн үнэлгээ хийхээр ажиллаж байна.

✨ Байгууллагын үйл ажиллагааг шалгуурын дагуу үнэлж, тогтвортой хөгжлийг дэмжих санал, зөвлөмж боловсруулж байна..

✨Шинжээчид байгууллагын хамтран ажилладаг ААНБ, ажил олгогчийн төлөөлөл, төгсөгч, суралцагч, багш ажилтантай уулзалт хийж, сургалт-үйлдвэрлэлийн орчинтой танилцан, холбогдох баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийн ажиллаж байна

✨Энэхүү магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаа нь байгууллагын хөгжлийн бодлого, сургалтын чанар, төгсөгчдийн өрсөлдөх чадварыг баталгаажуулахад чухал ач холбогдолтой юм.

Нийт багш, ажилтан, суралцагчиддаа амжилт хүсье! 👏🍀

🎉🎉🎉АМЖИЛТ🎉🎉🎉🌏Газарзүйн Улсын II олимпиад Төв аймгийн Эрдэнэ суман дахь Политехник коллеж дээр амжилттай зохион байгуулаг...
25/04/2026

🎉🎉🎉АМЖИЛТ🎉🎉🎉

🌏Газарзүйн Улсын II олимпиад Төв аймгийн Эрдэнэ суман дахь Политехник коллеж дээр амжилттай зохион байгуулагдлаа. Тус олимпиадад 25 МБТБСБ-ын 22 багш, 38 суралцагч оролцон мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдсөн юм.

✨Барилгын политехник коллежийн багш, суралцагчид амжилттай оролцож, бахархам амжилтыг үзүүллээ.

👩🏻‍🏫 Багш нарын төрөлд
🥇 1-р байранд багш Г.Туул

🧑🏻‍🎓 Суралцагчдын төрөлд
🥇 1-р байранд Барилгын цахилгаанчин 2а ангийн суралцагч Э.Энх-Амар

Багийн нийлбэр дүнгээр
🏆 Тэргүүн байрыг эзэлж, шилжин явах цомыг дахин хамгаалан 2 дахь жилдээ амжилтаа баталлаа.

🏔️ Өндөр оргилд хүрэх зам газрын зураг шиг тод байж, алхам бүр нь бат бөх, зорилго бүр нь зөв чиглэсэн байх болтугай. Ирээдүйн судлаач, бүтээн байгуулагч та бүхэнд улам их амжилт хүсье!

Боловсролын яам Боловсролын ерөнхий газар Барилгын политехник коллеж Барилгын политехник коллеж нийгмийн түншлэл #ГазарзүйОлимпиад #Амжилт #БарилгынПолитехникКолл

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УУЛЗАЛТ 🤝✨📅 2026 оны 04 сарын 24-ний өдөр Цахилгаан холбоо, автоматжуулалтын инженерийн холбоо болон ...
24/04/2026

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УУЛЗАЛТ 🤝✨

📅 2026 оны 04 сарын 24-ний өдөр Цахилгаан холбоо, автоматжуулалтын инженерийн холбоо болон HIMEL компанийн төлөөлөгчид Барилгын политехник коллежид зочиллоо 🏫

👥 Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд:
• HIMEL компанийн олон улсын борлуулалтын дэд ерөнхийлөгч ANG Koon San
• М.Алтай – Цахилгаан холбоо, автоматжуулалтын инженерийн холбооны ТУЗ-ийн гишүүн
• Э.Цэнгүүн – Цахилгаан холбоо, автоматжуулалтын инженерийн холбооны ТУЗ-ийн гишүүн

Зочид, төлөөлөгчид тус сургуулийн онол, дадлагын сургалтын үйл ажиллагаа , шинээр байгуулж байгаа барилгын автоматжуулалтын мэргэжлийн HIMEL брэндийн лабораторийн тохижилт болон мэргэжил сурталчлах өдөрлөгтэй танилцав 🎓📢

Уулзалтын үеэр Сингапур улсаас мэргэжлийн багш урьж ажиллуулах, барилгын автоматжуулалтын мэргэжлийн хөтөлбөрийн агуулга, арга зүйг сайжруулах, онол, дадлагын сургалтад шинэ техник, технологийг нэвтрүүлэх болон багш нарыг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо🤝

Энэхүү уулзалт нь цахилгаан, барилгын автоматжуулалтын мэргэжлийн сургалтад бодит дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо ✨

📯📯📯
19/04/2026

📯📯📯

ОХИДЫН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 🎉👩‍🎓✨ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны захиалгаар, Австралийн Гад...
16/04/2026

ОХИДЫН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 🎉👩‍🎓

✨ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны захиалгаар, Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны хамтарсан санхүүжилтээр Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) нь Боловсролын яамтай хамтран хэрэгжүүлж буй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт II” төслийн дэмжлэгтэйгээр Жендэрийн мэдрэмжтэй, тэгш хамруулах сургалтын орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд Барилгын политехник коллежийн суралцагчдын суралцах таатай орчин бүрдүүлэх зорилгоор “ХУВЦАС СОЛИХ ӨРӨӨ”-г мэргэжлийн багш, суралцагчид тохижилт, засварын ажлыг сургалтын дадлага хичээлээр шинээр байгууллаа.

✨Энэ үеэр сургууль, мэргэжил, сурталчлах АМЧБО үйлчилгээ үзүүлж, барилгын мэргэжлийн сургуульд хөвгүүд түлхүү элсэн суралцдаг хэвшмэл ойлголтыг өөрчлөх зорилгоор 👧👱‍♀️ “ОХИДЫН ӨДӨРЛӨГ”-ийг зохион байгуулж Нийслэлийн ерөнхий боловсролын 52, 67, 76 дугаар сургуулийн төгсөх ангийн 20 сурагч оролцлоо. 👩‍🎓

🎤Өдөрлөгийн арга хэмжээнд:
🇦🇺Австралийн ЭСЯ-ны дэд тэргүүн Эндрю Бэрримэн
👩‍💼Австралийн ЭСЯ-ны хөтөлбөрийн ажилтан Х.Өрнөх
👩‍💼Төслийн удирдагч Д.Оюунаа
👩‍💼Төслийн ахлах мэргэжилтэн Б.Болор нар хүрэлцэн ирж амжилт хүсч, сургалтын үйл ажиллагаа, орчинтой танилцлаа. 👏

Барилгын политехник коллеж Боловсролын яам Боловсролын ерөнхий газар GIZ Mongolia Mongolian Embassy in Australia Барилгын политехник коллеж нийгмийн түншлэл

Монголын зөвлөлтийн Аримын тэргүүний барилгачин, монголын барилгын инженерүүдийн холбооны хүндэт гишүүн, Барилгын техник...
12/11/2024

Монголын зөвлөлтийн Аримын тэргүүний барилгачин, монголын барилгын инженерүүдийн холбооны хүндэт гишүүн, Барилгын техникумыг 1965 онд Иргэн ба үйлдвэрийн барилгын техникч мэргэжлийн ангийг онц дүнтэй төгссөн ахмад төгсөгч ОЧИРЫН ЖАНДАЛ сургуулийнхаа номын санд Монголын залуучууд ном хандивлав.

Address

Barilgiin Polytechnic College, Bayangol District, 16
Ulaanbaatar
16040

Telephone

+97695901071

Alerts

Be the first to know and let us send you an email when Барилгын политехник коллеж - 70 жил posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to Барилгын политехник коллеж - 70 жил:

Share