07/01/2026
📢НҮБ-ЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААН, СОЁЛЫН БАЙГУУЛЛАГА (ЮНЕСКО)-ЫН ОРОЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ЮНЕСКО нь Оролцооны хөтөлбөрөөрөө дамжуулан өөрийн зорилго, зорилтуудыг олон улсад танилцуулж, ЮНЕСКО болон гишүүн улсууд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорьдог. 2 жил тутамд хэрэгждэг энэхүү Оролцооны хөтөлбөрийн 2026-2027 оны сонгон шалгаруулалт зарлагдаад байна.
Оролцооны хөтөлбөрийн хүрээнд боловсрол, соёл, байгалийн шинжлэх ухаан, нийгэм ба хүмүүнлэгийн шинжлэх ухаан, далайн шинжлэх ухаан, статистикийн болон мэдээлэл харилцаа холбооны салбарт хэрэгжих үндэсний хэмжээний 26,000 ам.доллар, дэд бүс нутгийн хэмжээний 28,000 ам.доллар, бүс нутгийн хэмжээний 38,000 ам.долларын төсөвтэй төслийг хэрэгжүүлэх боломжтой.
Төсөл нь ЮНЕСКО-гийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, дунд хугацааны стратеги, томоохон төсөл, хөтөлбөрүүдтэй нийцсэн байх, мөн хурал, сургалт, семинар зохион байгуулах, судалгаа хийх, ном товхимол эрхлэн гаргах замаар салбарын хөгжилд хувь нэмэр оруулах, чадавх бэхжүүлэхэд чиглэсэн байх шаардлагатай.
📌2026-2027 оны Оролцооны хөтөлбөрийн төслийн сонгон шалгаруулалтад оролцохыг хүсвэл өргөдлийн маягтын дагуу төслийн дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг бэлтгэж, 2026 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн дотор дараах цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү.
Цахим шуудан: [email protected]
Холбоо барих: 7010-5652
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор нэвтэрч авна уу.
https://unesdoc.unesco.org/ark:/48223/pf0000396838?posInSet=1&queryId=6951bf3f-923d-46de-a4ba-c33023206289