13/09/2024
“АВЛИГЫН ЭСРЭГ ТАНЫ ОРОЛЦОО” сэдэвт анимейшн уралдааны удирдамж
Уралдааны зорилго:
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн 2024 оны төлөвлөгөөний 2.2 “Нэгдье” аян, Соёл, Урлагийн Их сургуулийн Кино, Телевиз, Медиа урлагийн сургуультай хамтран ахлах ангийн сурагч, оюутнуудын дунд өнөөгийн нийгэм, өдөр тутмын амьдралд тохиолддог шударга бус зүйлийг таслан зогсооход чиглэгдсэн зөв шударга хандлага үйлдлийг илэрхийлсэн бүтээл байна. Уралдаанд оролцогчид бүтээлээрээ дамжуулан иргэд олон нийтийг авлигын эсрэг уриалан дуудах, авлигыг мэдээлэх 110 утсыг сурталчилах, авлигын хор хөнөөлийг ухуулан ойлгуулахад чиглэсэн авлигаас урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг олгох, шударга ёсыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн цогц агуулгыг сонирхолтой байдлаар багтаасан байвал давуу тал болно.
Шилдэг анимейшн бүтээлд тавигдах шалгуур:
- Зохиомж, агуулга энгийн ойлгомжтой, нийгэмд авлигын эсрэг иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдсэн зөв хандлагатайгаар дүрслэн илэрхийлсэн шинэлэг бүтээл байх,
-Анимейшн бүтээл нь 1-3 минутын хугацаатай стопмоушн, уламжлалт, 2D болон 3D төрлөөр хийсэн хүний эрхийг болон зохиогчийн эрхийн ямар нэгэн зөрчилгүй шинэлэг бүтээл байх / 3D төрлөөр хийгдсэн агуулга сайтай бүтээл нь давуу тал болно /
- Анимейшн видео нь дуу, дүрсний өндөр чанартай 1080р (1920х1080 pixels) байх ба МР4, МРEG4, AVI, WMV, MOV зэрэг форматын өргөтгөлтэй байна.
-Оролцогчид бүтээлээ бие даан болон багаар хэдэн ч бүтээл ирүүлэх боломжтой
[email protected] хаягаар бүтээлээ ирүүлнэ.
- Анимейшн бүтээлд зохион байгуулагч байгууллагуудын лого, 110 утасны дугаар байршина.
Шалгаруулалт:
Шилдэг анимейшн бүтээлийг шалгаруулж гэрчилгээ, мөнгөн шагналаар урамшуулах ба шалгарсан бүтээлийг Авлигатай тэмцэх газрын пэйж хуудаст нийтлэн, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд ашиглана.
Шагнал гардуулах арга хэмжээ:
2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 14:00 цагт Соёл, Урлагийн Их сургуулийн IV байр, Кино, Телевиз, Медиа урлагийн сургуулийн Дебют театр.