12/09/2024
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэлд орсон “Усан хангамж, ариутгах татуургын инженерчлэл”,“Халаалт, агаар сэлгэлт, кондиционер”, “Сантехникийн инженерчлэл”, “Хаягдал боловсруулах технологи”, мэргэжлүүдийг болон салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаа, шинэ дэвшилтэт, байгальд орчинд ээлтэй техник технологийн хөгжлийн чиг хандлагыг олон нийтэд сурталчлан таниулах, оролцогч талуудын хооронд харилцаа холбоо үүсгэх зорилгоор “БАРИЛГА, ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ИНЖЕНЕРЧЛЭЛ БА ТЕХНОЛОГИ 2024” сэдэвт үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд оролцогч байгууллагуудын хүсэлтээр 2024 оны 09-р сарын 16-ны өдөр зохион байгуулах болсон тул удирдамжаа өөрчлөн, зөвлөмжийн хамт хүргүүлж байна.
🤝Үзэсгэлэндээ идэвхитэй оролцож, мэргэжил нэгт залуус, ирээдүй хойч үедээ үлгэр дуурайл үзүүлцгээе! Олон олон боломж та бүхнийг хүлээж байна.
ШУТИС, БАС, ХБОИС-ын
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС