Эрдэнэ МСҮТ

Эрдэнэ МСҮТ БШУЯ-ны харьяа Эрдэнэ МБС
Хуучнаар Архуст

А. Түүхэн хөгжил
Архуст дахь Улсын сангийн аж ахуйг түшиглэн “Сургууль комбинат”/СК/ байгуулах тухай 1955 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 437/252 дугаар тогтоолоор байгуулагдсан. 1956 – 1981 онд нийт 6 мэргэжлээр 11908 суралцагчыг төгсгөн Тракторч комбайнч, автын жолооч мэргэжлээр 20 хөдөлмөрийн баатар, 8 гавъяат төрүүлжээ.
1981 онд Техник Мэрг

эжлийн Сургууль /ТМС/. 1981-1991 он хүртэл нийт 3 төрлийн мэргэжлээр 3163 суралцагчыг төгсгөн гаргажээ.
1991 онд Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв /МСҮТ/ болон шинэчлэгдэн зохион байгуулагдсан. 1991-2002 он хүртэл нийтдээ 9 мэргэжлээр 647 суралцагчыг төгсгөн гаргасан байна.
Б. Хөгжлийн явц
Монгол Улсын Их Хурлын 2002 оны 56 дугаар тогтоол, Засгийн Газрын 2003 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 34 дүгээр тогтоол, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Сайдын 2003 оны 07 сарын 23-ний өдрийн 256 дугаар тушаалаар Төв аймгийн Эрдэнэ сумын Ерөнхий Боловсролын Бүрэн Дунд Сургууль /ЕББДС/-тай нэгдэж Мэргэжлийн Сургалттай Ерөнхий Боловсролын Сургууль /МСЕБС/-ийн хэв шинжээр 80 гаруй багш ажиллагсад, 800 гаруй суралцагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байлаа. 2003 – 2011 онд нийтдээ 2235 суралцагч төгссөнөөс бүрэн дунд боловсролтой төгсөгч 558, суурь боловсролтой 451, мэргэжлийн сургалтаар 1226 суралцагч төгсгөсөн байна.
Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 218 дугаар тогтоолоор шинэчлэгдэн Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв /МСҮТ/ болон өөрчлөгдөж 41 багш, ажиллагсад 420 гаруй оюутан суралцагсадтайгаар хичээл, сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.
Төв аймгийн зүүн бүсийн 6 сум, Хэнтий аймгийн баруун бүсийн 3 сум, Улаанбаатар Багахангай, Багануур, Баянзүрх дүүргийн 112900 хөдөлмөрийн насны ажиллах чадвар бүхий иргэдээс жилдээ 200 гаруй суралцагсадыг элсүүлэн сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.
В. Хөгжлийн хандлага
Манай сургууль 2016 он гэхэд байгууллагын чадавхыг дээшлүүлэх оновчтой төлөвлөлтийн үр дүнд хичээл сургалтын баазаа бэхжүүлэн түншлэгч хамтран ажиллагч нартайгаа нягт харилцаа холбоотой ажиллаж, төсөл, хөтөлбөрт идэвхтэй хамрагдан, дадлагын болон мастерийн газар, өөрийн гэсэн суралцагсадын дотуур байр, спорт заалтай болж Төв аймгийн 27 сум, Хэнтий аймгийн баруун бүсийн 3 сум, Улаанбаатар хотын Багахангай, Багануур, Баянзүрх дүүргийн нийтдээ 133900 хөдөлмөрийн насны ажиллах чадвар бүхий иргэдийн хүрээнд мэргэжил эзэмшүүлэхэд чиглэсэн сургалтыг зохион байгуулж байна.

Боловсролын яамны харьяа Архустайн сургууль комбинат /АСК/ нэрээр алдаршсан Төв аймгийн Эрдэнэ суман дахь Политехник кол...
16/09/2025

Боловсролын яамны харьяа Архустайн сургууль комбинат /АСК/ нэрээр алдаршсан Төв аймгийн Эрдэнэ суман дахь Политехник коллежийн түүхт 70 жилийн ойн арга хэмжээний зохион байгуулалтын зураглал....
2025.09-20,21-ний өдрүүдэд түүхт ойн арга хэмжээн дээрээ уулзацгаая.
Эрдэнэ Политехник Коллеж

Архустайн сургууль комбинат /АСК/ нэрээр алдаршсан Боловсролын яамны харьяа Төв аймгийн Эрдэнэ суман дахь Политехник кол...
15/09/2025

Архустайн сургууль комбинат /АСК/ нэрээр алдаршсан Боловсролын яамны харьяа Төв аймгийн Эрдэнэ суман дахь Политехник коллежийн түүхт 70 жилийн ойн Шагайн харваан тэмцээн 2025.09.20-21-ний өдрүүдэд зохион байгуулагдах тул эрхэм хүндэт бөхчүүд, бөх сонирхогч та бүхэн өргөнөөр оролцоно уу.
Урилгаар ӨМӨЗО-ны Үзэмчин хошууны хүчит бөхчүүд барилдана.
Холбоо барих утас: 94994140, 94477220, 89006637
Эрдэнэ Политехник Коллеж

Архустайн сургууль комбинат /АСК/ нэрээр алдаршсан Боловсролын яамны харьяа Төв аймгийн Эрдэнэ суман дахь Политехник кол...
15/09/2025

Архустайн сургууль комбинат /АСК/ нэрээр алдаршсан Боловсролын яамны харьяа Төв аймгийн Эрдэнэ суман дахь Политехник коллежийн түүхт 70 жилийн ойн Шагайн харваан тэмцээн 2025.09.20-21-ний өдрүүдэд зохион байгуулагдах тул мэргэн харваачид та бүхэн өргөнөөр оролцоно уу.
Харваан төрөл: Насанд хүрэгчид - Багийн харваа
Хүүхэд - Цуваа харваа
Холбоо барих утас: 99767521
Эрдэнэ Политехник Коллеж

Архустайн сургууль комбинат /АСК/ нэрээр алдаршсан Боловсролын яамны харьяа Төв аймгийн Эрдэнэ суман дахь Политехник кол...
15/09/2025

Архустайн сургууль комбинат /АСК/ нэрээр алдаршсан Боловсролын яамны харьяа Төв аймгийн Эрдэнэ суман дахь Политехник коллежийн түүхт 70 жилийн ойн хурдан морины уралдаан 2025.09.21-ний өдөр зохион байгуулагдах тул та бүхэн өргөнөөр оролцоно уу.
Уралдах нас: Хязаалан, даага
Сэрвээний өндөр: Хязаалан -137см, Даага-127см
/Хэмжээ давсан тохиолдолд хасахыг анхаарна уу/
Холбоо барих утас: 99303234
Эрдэнэ Политехник Коллеж

Архустайн сургууль комбинат /АСК/ нэрээр алдаршсан Боловсролын яамны харьяа Төв аймгийн Эрдэнэ суман дахь Политехник кол...
15/09/2025

Архустайн сургууль комбинат /АСК/ нэрээр алдаршсан Боловсролын яамны харьяа Төв аймгийн Эрдэнэ суман дахь Политехник коллежийн түүхт 70 жилийн ойн "Сур харваа" тэмцээн 2025.09.20-21-ний өдрүүдэд зохион байгуулагдах тул мэргэн харваачид та бүхэн өргөнөөр оролцоно уу.
Холбоо барих утас: 95909400

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш суралцагчдын дунд улсын анхдугаар "Газарзүйн" олимпиа...
27/03/2025

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш суралцагчдын дунд улсын анхдугаар "Газарзүйн" олимпиадыг Боловсролын ерөнхий газар, Төв аймгийн Боловсролын газар Эрдэнэ Политехник Коллеж хамтран зохион байгуулж байна. Олимпиадад оролцож буй багш, оюутан суралцагчдад амжилт хүсье. 2025.03.27

2025 ОНЫ "ОЛОН УЛСЫН ОЙН ӨДӨР"-ийг "ОЙ БА ХҮНС" гэсэн уриа нь дор тэмдэглэн өнгөрүүлнэ.💚 Дэлхийн хуурай газрын 31 хувийг...
21/03/2025

2025 ОНЫ "ОЛОН УЛСЫН ОЙН ӨДӨР"-ийг "ОЙ БА ХҮНС" гэсэн уриа нь дор тэмдэглэн өнгөрүүлнэ.
💚 Дэлхийн хуурай газрын 31 хувийг эзэлдэг ойн санг хамгаалах, байгаль экологийн тэнцвэрийг хадгалах зорилгоор 2012 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр жил бүрийн 03 сарын 21-ны өдөр "Олон улсын ойн өдөр"-ийг тэмдэглэхээр шийдвэрлэсэн байдаг. Уг өдрийн хүрээнд ойжуулалтын багш Э.Өлзийбуян суралцагч нарт мэдээлэл хүргэлээ.

Үе тэнгийн дээрэлхэлт гэж юу вэ?🔗 Бусдын бие махбод, сэтгэл санааны хувьд зовоох зорилгоор ганцаар эсвэл бүлэглэн давтам...
21/03/2025

Үе тэнгийн дээрэлхэлт гэж юу вэ?
🔗 Бусдын бие махбод, сэтгэл санааны хувьд зовоох зорилгоор ганцаар эсвэл бүлэглэн давтамжтайгаар үйлдэх зан үйл;
🔗 Өдөж уурлуулах, хочлох, элэглэн шоолох, айлгах, дарамтлах, ганцаардуулах, цуу яриа тараах зэрэг бие махбод, сэтгэл санааны түрэмгийллийг хэн нэгний эсрэг давтамжтайгаар үйлдэх үйлдэл;
🔗Эрх мэдлийн тэнцүү бус харилцаатай хүн, бүлгүүд нэгнийгээ зорилготойгоор, давтамжтайгаар зовоох үйлдлийг дээрэлхэлт гэж үзэх ба энэ нь биеэр болон цахим хэлбэрээр илэрнэ.
Хайраа хайрлая
Хандлагаа өөрчилье
Хамтдаа үлгэрлэе
Жендэрийн үндэсний хорооноос зохион байгуулж буй “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” үндэсний хэмжээний аянд манай хамт олон нэгдэж байна.

БНСУ-ын Тэгү хотын “Тэгү” шинжлэх ухааны сургуулийн төлөөлөл Эрдэнэ Политехник Коллеж-ийн оюутан суралцагчидтай уулзалт ...
20/03/2025

БНСУ-ын Тэгү хотын “Тэгү” шинжлэх ухааны сургуулийн төлөөлөл Эрдэнэ Политехник Коллеж-ийн оюутан суралцагчидтай уулзалт зохион байгуулж, цаашид хамтран ажиллахаар боллоо. 2025.03.19

Эрдэнэ Политехник Коллеж-ийн хэрэгжүүлж буй Соёлын хөтөлбөрийн хүрээнд сургуулийн дэргэдэх ахмадын зөвлөлөөс багш ажилта...
14/03/2025

Эрдэнэ Политехник Коллеж-ийн хэрэгжүүлж буй Соёлын хөтөлбөрийн хүрээнд сургуулийн дэргэдэх ахмадын зөвлөлөөс багш ажилтан, оюутан залуусын дунд “Дээлтэй Монгол” өдөрлөгийг зохион байгууллаа. Уг өдөрлөг арга хэмжээнд ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошуунаас багшилж буй багш Ц. Мөнхсоёл болон Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл мэргэжлийн ангийн багш, оюутнуудын оёсон Үзэмчин ардын 4 улирлын дээлийг танилцуулж, үндэсний хувцсаараа гоёсон багш ажилтан, оюутан залуусыг шалгаруулж урамшууллаа. 2025.03.13

"Тэр бум мод" арга хэмжээний Эрдэнэ Политехник Коллеж нь БНХАУ-н ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн "Шин юй ландшафт инженеринг"...
13/03/2025

"Тэр бум мод" арга хэмжээний Эрдэнэ Политехник Коллеж нь БНХАУ-н ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн "Шин юй ландшафт инженеринг" ХХК - тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээний хүрээнд “Ойжуулалт” мэргэжлийн ангийн мод үржүүлгийн газар, сургалтын төв барих, тоног төхөөрөмж нийлүүлэх, мөн сургуулийн түүхэн 70 жилийн ойг угтан сургуулийн орчныг моджуулан цэцэрлэгжүүлж, ногоон байгууламж бий болгоход хамтран ажиллахаар боллоо. Бидний хамтын ажиллагаа өргөжин тэлэх болтугай. 2025.03.13

Address

Эрдэнэ сум 5-р баг
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрдэнэ МСҮТ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to Эрдэнэ МСҮТ:

Share