МУИС-ийн Ази судлалын тэнхим

МУИС-ийн Ази судлалын тэнхим Солонгос судлал 🇰🇷, Турк судлал 🇹🇷,
Хятад судлал 🇨🇳, Япон судлал 🇯🇵

Япон Улсын Засгийн газрын (БСШУЯ) “Япон хэл соёл судлаач оюутан”-ий тэтгэлэгт хөтөлбөрийг танилцуулав.2025 оны 12 дугаар...
17/12/2025

Япон Улсын Засгийн газрын (БСШУЯ) “Япон хэл соёл судлаач оюутан”-ий тэтгэлэгт хөтөлбөрийг танилцуулав.

2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Япон Улсын Элчин сайдын яамны Соёл мэдээллийн хэлтсийн атташе Морияма Масами МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Ази судлалын тэнхимийн япон судлалын 2, 3 дугаар түвшний оюутнуудад Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр болох “Япон хэл соёл судлаач оюутан” тэтгэлэгт хөтөлбөрийн талаар танилцуулж, оюутнуудын сонирхсон асуултад хариулсан нь япон судлал, япон хэлний орчуулагч мэргэжлээр суралцаж буй оюутнуудад энэхүү тэтгэлгийн талаар бодит мэдээлэл өгсний зэрэгцээ тэдний Японд суралцах, япон хэл соёлын мэдлэгээ нэмэгдүүлэх хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлсэн ач холбогдол бүхий үйл ажиллагаа боллоо.

Япон хэл, орон судлалаар суралцаж буй оюутнуудад олгодог эл тэтгэлэгт Япон Улсын их дээд сургуульд нэг жилийн хугацаанд суралцах сургалтын бүрэн төлбөр, сар бүрийн 117,000 иений тэтгэлэг багтдаг тул өөрийн мэргэжлийн дагуу суралцаж, япон хэлний мэдлэгийн түвшин, Япон орон судлал, япон соёлын талаарх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэх сайхан боломж юм.

МУИС-ийн Япон судлалын салбарыг байнга дэмжин ажилладаг Япон Улсын Элчин сайдын яамны хамт олонд гүн талархал илэрхийлэхийн ялдамд уулзалтад идэвхтэй оролцсон оюутнууддаа амжилт хүсье.

МУИС, ШУС, ХУС-ын Ази судлалын тэнхимийн Орон судлал /Турк/ салбар, түүний дэргэдэх “Таван ухаан” клуб хамтран руни бичг...
16/12/2025

МУИС, ШУС, ХУС-ын Ази судлалын тэнхимийн Орон судлал /Турк/ салбар, түүний дэргэдэх “Таван ухаан” клуб хамтран руни бичгийг тайлж уншсаны 132 жилийн ой болон ЮНЕСКО-оос 12-р сарын 15-ны өдрийг “Дэлхийн түрэг хэлт ард түмнүүдийн хэлний өдөр” болгон зарласныг тохиолдуулан “Түрэг судлал” сэдэвт улсын хэмжээний оюутны эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны 110 тоотод амжилттай зохион байгууллаа.

Хурлыг Ази судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Д.Ундрах, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, дэд профессор О.Самбуудорж нар нээж үг хэллээ.

Хурлын тэргүүн, дэд байрыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн болон Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс ном, бүтээлийн дээжээр шагнаснаас гадна БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордосын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор /Ph.D/ Б.Өргөнбуян, МУИС-ийн Түрэг судлалын 2011 оны төгсөгчид хурлыг ивээн тэтгэж оролцоо.

МУИС, ШУС, ХУС-ын Ази судлалын тэнхимийн Орон судлал /Турк/ салбар, түүний дэргэдэх “Таван ухаан” клуб хамтран руни бичгийг тайлж уншсаны 132 жилийн ой болон ЮНЕСКО-о...

“Түрэг судлал” улсын хэмжээний оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо.МУИС, ШУС, ХУС-ын Ази судлалын тэнхимийн Орон судл...
16/12/2025

“Түрэг судлал” улсын хэмжээний оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо.

МУИС, ШУС, ХУС-ын Ази судлалын тэнхимийн Орон судлал /Турк/ салбар, түүний дэргэдэх “Таван ухаан” клуб хамтран руни бичгийг тайлж уншсаны 132 жилийн ой болон ЮНЕСКО-оос 12-р сарын 15-ны өдрийг “Дэлхийн түрэг хэлт ард түмнүүдийн хэлний өдөр” болгон зарласныг тохиолдуулан “Түрэг судлал” сэдэвт улсын хэмжээний оюутны эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны 110 тоотод амжилттай зохион байгууллаа.

Хурлыг Ази судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Д.Ундрах, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, дэд профессор О.Самбуудорж нар нээж үг хэллээ.
Уламжлал болгон зохион байгуулдаг тус хуралд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбар, Нийгмийн ухааны салбар болон МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулиас нийт 15 оюутны 13 эрдэм шинжилгээний илтгэлийг хэлэлцүүлж дүгнэлээ.

Хурлын ахлагч шүүгчээр доктор, дэд профессор О.Самбуудорж, МУИС-ийн Түрэг судлалын анхны төгсөгч, түрэг судлаач, Монголын түрэг судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ЭША, докторант /Ph.D(c)/ Лха.Батбилэг, Монголын үндэсний музейн Эрдэм шинжилгээний судалгааны төвийн Археологи, антропологийн секторын эрхлэгч, докторант /Ph.D(c)/ Г.Бүрэнтөгс нар ажиллаа.

Шүүгчдийн нэгтгэсэн дүнгээр:
Тэргүүн байрыг Э.Энхмандах (МУИС, ШУС, ХУС, Ази судлал-IV), Судалгааны сэдэв: “Монгол, турк хэлний олон тооны зарим нөхцөлийг харьцуулан судлах нь” (удирдагч: докторант /Ph.D(c)/, багш Т.Загарпэрэнлэй),

Дэд байрыг Э.Өсөхбаяр (МУИС, ШУС, НУС, ААХАЗ-IV), Судалгааны сэдэв: “Түрэг, Уйгурын үеийн хүний ясан дээрх өвчлөлийн судалгаа” (удирдагч: доктор /Ph.D/, профессор М.Эрдэнэ),

Гутгаар байрыг Б.Номинзаяа (МУИС, ШУС, НУС, ААХАЗ-III), У.Баярхүү (МУБИС, НХУС, Түүх-III) Судалгааны сэдэв: “Түрэгийн тахилын онгон дахь чулуун арслан болон чулуун хонины утга агуулгын тухай” (удирдагч: доктор /Ph.D/, дэд профессор Ж.Гантулга),

Тусгай байрыг О.Намуунгоо (МУИС, ШУС, ХУС, Ази судлал-III), Судалгааны сэдэв: “Алти Сир буюу Зургаан Эшир аймгийн нэрийн тухайд” (удирдагч: доктор /Sc.D/, профессор Ц.Баттулга),

Төгсөгчдийн нэрэмжит шагналыг Э.Энхжин (МУИС, ШУС, ХУС, Ази судлал-IV), Судалгааны сэдэв: “Монголын нууц товчоо дахь “чөх буга” зүлдийг тодруулах нь” (Удирдагч: Доктор /Sc.D/, профессор Ц.Баттулга) нар шалгарлаа.

Мөн тус хурлын тэргүүн, дэд байрыг ШУА-ийн Хэл зохион хүрээлэн болон Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс ном, бүтээлийн дээжээр шагнаснаас гадна БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордосын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор /Ph.D/ Б.Өргөнбуян, МУИС-ийн Түрэг судлалын 2011 оны төгсөгчид хурлыг ивээн тэтгэж оролцоо.

Монголын калиграфийн урлагийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал, “Монголын сайхан бичигтэн-2023” олон улсын уралдааны тэргүүн байрын шагналт, түрэг судлаач Р.Эрдэнэболор хурлын өргөмжлөлийг урласнаас гадна “Таван ухаан” клуб МУИС-ийн мерч бүтээгдэхүүнээр гарын бэлэг барилаа.

Хурлыг зохион байгуулахад дэмжин ажилласан МУИС, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Түүх, угсаатын зүйн хүрээлэнгийн захиргаа, удирдлага, хуралд оюутан залуусыг судалгааг удирдан чиглүүлж оролцсон нийт эрдэмтэн багш, оюутан залуус, төгсөгчид та бүхэнд халуун талархал илэрхийлэхийн зэрэгцээ цаашдын эрдэм судлалын ажилд нь улам их амжилт хүсэн ерөөе.

“Солонгос судлал 2025” эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Ази судлалын тэнх...
15/12/2025

“Солонгос судлал 2025” эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.

МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Ази судлалын тэнхимийн Солонгос судлалын салбар болон Улаанбаатар 2 Сэжун институт хамтран зохион байгуулсан “Солонгос судлал 2025” эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.

Хуралд МУИС, ОУУБИС, МҮИС-ийн эрдэмтэн багш нар төдийгүй БНСУ, Испани, БНХАУ-ын их сургуулиудын багш, судлаачид цахимаар холбогдон өргөнөөр оролцлоо. Тэд солонгос хэл шинжлэл, утга зохиол, нийгэм-соёл, боловсрол судлалын чиглэлээрх судалгааны үр дүн, арга зүйн шийдлүүдийг хэлэлцэн өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлэв.

“Түрэг судлал” оюутны эрдэм шинжилгээний хуралд урьж байна. Та бүхэн МУИС, ШУС, ХУС-ын Ази судлалын тэнхимийн Турк орон ...
14/12/2025

“Түрэг судлал” оюутны эрдэм шинжилгээний хуралд урьж байна.

Та бүхэн МУИС, ШУС, ХУС-ын Ази судлалын тэнхимийн Турк орон судлалын салбар болон түүний дэргэдэх “Таван Ухаан” клуб хамтран руни бичгийг тайлж уншсаны 132 жилийн ой болон ЮНЕСКО-оос 12-р сарын 15-ны өдрийг “Дэлхийн түрэг хэлний өдөр” болгон зарласныг тохиолдуулан зохион байгуулж буй “Түрэг судлал” сэдэвт улсын хэмжээний оюутны эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөртэй танилцана уу.

Эрхэм хүндэт багш, эрдэмтэн судлаачид болон оюутан залуус та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хэзээ: 2025.12.15-ны 13:00 цагт
Хаана: МУИС-ийн хичээлийн 2-р байр, 110 тоот

“Хятад монгол орчуулгын улсын уралдаан” амжилттай зохион байгуулагдлаа.МУИС ШУС ХУС-ын Ази судлалын тэнхимийн хятад судл...
10/12/2025

“Хятад монгол орчуулгын улсын уралдаан” амжилттай зохион байгуулагдлаа.

МУИС ШУС ХУС-ын Ази судлалын тэнхимийн хятад судлалын салбар болон МУИС-ийн Орчуулагч, Хэлмэрчийн Мэргэшлийн Үнэлгээний Төвтэй хамтран хятад хэлний үеийн галиг тогтоосны 10 жилийн ойд зориулсан “Хятад монгол орчуулгын улсын уралдаан” амжилттай болж өндөрлөлөө.

Тус уралдаан нь 11 сарын 12-28 болон 12 сарын 5 гэсэн хоёр үе шаттай явагдсан бөгөөд Монголын их, дээд сургуулиудын хятад хэл суралцаж буй оюутнуудын орчуулгын чадвар, хэл соёлын мэдлэг болон мэргэжлийн ур чадварыг сорих зорилготой зохион байгуулагдсан юм.

Энэхүү улсын хэмжээний уралдаанд МУИС, ШУТИС, МУБИС, ХУИС зэрэг нэр хүндтэй сургуулиудын 25 оюутан оролцсон нь арга хэмжээний цар хүрээ, өрсөлдөөний түвшнийг нэмэгдүүлсэн бөгөөд шүүгчдийн үнэлгээгээр эхний шатнаас 8 оюутан шалгарч хоёрдугаар шатанд өрсөлдөв.

Хоёрдугаар шатанд оролцогчид хятад хэлнээс монгол хэл рүү орчуулах даалгаврыг өгөгдсөн хугацаанд гүйцэтгэж, орчуулгын зөв бичих зарчим, найруулгын чанар, утгын үнэн зөв дамжуулалт зэрэг шалгуураар дүгнэгдэн,
1-р байранд МУИС-ийн оюутан Л.Солонго,
2-р байранд МУБИС-ийн оюутан Ж.Аякөз,
3-р байранд ХУИС-ийн оюутан Ш.Болдсайхан, Шагналт байранд ШУТИС-ийн оюутан О.Номин, Шагналт байранд МУИС-ийн оюутан Б.Пүрэвсүрэн нар тус тус эзэлж, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.

Уралдааныг зохион байгуулагчид энэхүү арга хэмжээ нь оюутнуудын орчуулгын ур чадварыг дээшлүүлэх, хэл соёлын мэдлэгийг нэмэгдүүлэх болон цаашдын сургалт судалгаа, мэргэжлийн хөгжилд нь чухал хувь нэмэр оруулсан үйл явдал болсныг онцлон тэмдэглэлээ.

Солонгос хэлний эсээ бичлэгийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын хо...
09/12/2025

Солонгос хэлний эсээ бичлэгийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.

Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан Ази судлалын тэнхимийн Солонгос судлалын салбараас зохион байгуулсан “Солонгос хэлний эсээ бичлэг”-ийн улсын уралдаан 2025 оны 12-р сарын 06-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

“Солонгос судлал - 2025” эрдэм шинжилгээний хуралд урьж байна. Эрдэмтэн багш, судлаачид, ахисан түвшний оюутан та бүхний...
25/11/2025

“Солонгос судлал - 2025” эрдэм шинжилгээний хуралд урьж байна.

Эрдэмтэн багш, судлаачид, ахисан түвшний оюутан та бүхнийг МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Ази судлалын тэнхимийн Солонгос судлалын салбар болон Улаанбаатар 2 Сэжун институтээс хамтран зохион байгуулж буй “СОЛОНГОС СУДЛАЛ-2025” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд өргөнөөр оролцохыг урьж байна.

Хурал: 2025оны 12-р сарын 12-ны өдрийн 09:00 цагаас “МУИС-ийн Багш, Оюутны хөгжлийн төв”-ийн 502 тоотод болно.

Илтгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг удирдамжаас тодруулна уу.

Холбоо барих: 9919-5429, 8044-1551

Профессорын судалгааны семинар боллоо. МУИС, ШУС, ХУС-ын Ази судлалын тэнхимийн Орон судлал (Турк) салбарын профессор, ш...
14/11/2025

Профессорын судалгааны семинар боллоо.

МУИС, ШУС, ХУС-ын Ази судлалын тэнхимийн Орон судлал (Турк) салбарын профессор, шинжлэх ухааны доктор (Sc.D) Ц.Баттулгын удирдан явуулдаг судалгааны семинар боллоо.

Зочин илтгэгчээр Монголын үндэсний музейн Бүртгэл мэдээлэл, сан хөмрөгийн албаны бүртгэл мэдээллийн санч, МУИС-ийн докторант Б.Буян-орших, “Монголын баруун бүсийн нутаг дахь хүн чулууны судалгаа (XI-IX)” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Профессорын судалгааны семинарт оролцсон нийт багш, эрдэмтэн судлаач, оюутан залуус та бүхэнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ цаашдын судалгаа, эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсэн ерөөе.

https://dep.num.edu.mn/asia/?p=1512

“Солонгос хэлний эсээ бичлэг”-ийн улсын уралдаан болно.Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд дипломат х...
11/11/2025

“Солонгос хэлний эсээ бичлэг”-ийн улсын уралдаан болно.

Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан МУИС, ШУС, ХУС-ын Ази судлалын тэнхимийн Солонгос судлалын салбараас солонгос хэл, судлалын чиглэлээр суралцаж буй Монголын их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Солонгос хэлний эсээ бичлэг”-ийн улсын уралдааныг 2025-ийг 12-р сарын 06-нд зохион байгуулна.

Солонгос хэл, орон судлалын чиглэлээр суралцаж буй нийт оюутан залуус бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Та бүхэн удирдамжийн дагуу бүртгүүлнэ үү.

Хэзээ: 2025 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 10:00 цагт
Хаана: МУИС-ийн Багш оюутны хөгжлийн төв, 502 тоот

https://dep.num.edu.mn/asia/?p=1505

Профессорын судалгааны семинар болно. Эрхэм хүндэт эрдэмтэн багш, судлаач, оюутан, залуус та бүхнийг МУИС, ШУС, ХУС-ын А...
10/11/2025

Профессорын судалгааны семинар болно.

Эрхэм хүндэт эрдэмтэн багш, судлаач, оюутан, залуус та бүхнийг МУИС, ШУС, ХУС-ын Ази судлалын тэнхимийн Орон судлал /Турк/ салбараас зохион байгуулж буй профессорын судалгааны семинарт урьж байна.

Илтгэгч: Б.Буян-Орших /Монголын үндэсний музей, Сан хөмрөг, бүртгэлийн алба, Бүртгэл мэдээллийн санч,
МУИС-ийн докторант/

Семинарын удирдагч: Ц.Баттулга /доктор (Sc.D), профессор/

Сэдэв: Монголын баруун хойд бүс нутгийн хүн чулууны судалгаа /VI-IX зуун/

Хэзээ: 2025.11.14
Хаана: МУИС, Хичээлийн 2-р байр, 439 тоот

https://dep.num.edu.mn/asia/?p=1497

Профессорын судалгааны семинар болно.

Эрхэм хүндэт эрдэмтэн багш, судлаач, оюутан, залуус та бүхнийг МУИС, ШУС, ХУС-ын Ази судлалын тэнхимийн Орон судлал /Турк/ салбараас зохион байгуулж буй профессорын судалгааны семинарт урьж байна.

Илтгэгч: Б.Буян-Орших /Монголын үндэсний музей, Сан хөмрөг, бүртгэлийн алба, Бүртгэл мэдээллийн санч,
МУИС-ийн докторант/

Семинарын удирдагч: Ц.Баттулга /доктор (Sc.D), профессор/

Сэдэв: Монголын баруун хойд бүс нутгийн хүн чулууны судалгаа /VI-IX зуун/

Хэзээ: 2025.11.14
Хаана: МУИС, Хичээлийн 2-р байр, 439 тоот

МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Ази судлалын тэнхимийн Орон судлал (Турк) судлалын салбараас зохион байгуулж буй “Түрэг судлал” ...
07/11/2025

МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Ази судлалын тэнхимийн Орон судлал (Турк) судлалын салбараас зохион байгуулж буй “Түрэг судлал” оюутны эрдэм шинжилгээний хурлыг Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх их, дээд сургуулийн оюутан залуусын дунд зарлаж байна.

Нийт эрдэмтэн багш, оюутан залуус та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Хаана: МУИС-ийн II байр, баруун жигүүр, 110 тоот
Хэзээ: 2025.12.15-ны 13:00 цагт

https://dep.num.edu.mn/asia/?p=1491

Address

Монгол улс, Улаанбаатар хот 210646, ш/х 377, Сүхбаатар дүүрэг, Залуучуудын өргөн чөлөө 1
Ulaanbaatar
14201

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 20:30
Friday 08:30 - 20:30

Alerts

Be the first to know and let us send you an email when МУИС-ийн Ази судлалын тэнхим posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share