ШУТИС Политехник Коллеж СӨУЗ

ШУТИС Политехник Коллеж СӨУЗ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ШУТИС Политехник Коллеж СӨУЗ, College & University, Ulaanbaatar.

23/11/2024
🚩 Шилдэг патент 👏👏👏🚩 Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл шалгаруулах "2IP” уралдаан 2023 оны шилдэгүүдээ эргэн сану...
21/11/2024

🚩 Шилдэг патент 👏👏👏

🚩 Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл шалгаруулах "2IP” уралдаан 2023 оны шилдэгүүдээ эргэн сануулж байна.

🚩 ШУТИС Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль ийн Шим тэжээл, биотехнологийн салбарын эрхлэгч доктор Б.Майзул болон түүний багийнханы малын дайвар түүхий эдийн ашиглалтыг сайжруулах судалгааны үр дүн, технологи болох “Эрдэс” нэртэй патент нь 2023 оны шилдэг “Патент”-аар шалгарч “Research Excellence” медалион хүртсэн юм.👏👏👏

🚩 Дотор махыг нэмүү өртөг шингээн боловсруулснаар шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн бий болж, түүхий эдийн нөөцийг зохистой ашиглах, өртгийн сүлжээг дэмжих, ажлын байр шинээр бий болгох, улмаар малчдын орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой тус технологийн дагуу Завхан, Архангай аймгуудын сумдад загвар үйлдвэрлэл явуулан орон нутагт технологи шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг олгож байна.👏👏👏

🚩Монгол улсын "Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн хүрээнд ШУТИС-иас уламжлал болгон зохион байгуулдаг Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл шалгаруулах "2IP-2024" арга хэмжээ энэ удаад 11 сарын 28-ны өдөр зохион байгуулагдана.

🍲 FOODLAB – Таван цулын тэжээллэг амт🥩Соёлын экспо 2024-д FOODLAB брэнд танд тусгайлан боловсруулсан таван цулын бүтээгд...
19/11/2024

🍲 FOODLAB – Таван цулын тэжээллэг амт🥩

Соёлын экспо 2024-д FOODLAB брэнд танд тусгайлан боловсруулсан таван цулын бүтээгдэхүүн, төрөлжсөн шөлний шинэ нэр төрлүүдийг танилцуулж байна.

✨ Таван цулын амт, эрүүл мэндийн ашиг тусыг хослуулсан
✨ Хагас боловсруулсан, хэрэглэхэд хялбар шийдэл
✨ Уламжлалт амтыг орчин үеийн технологиор баяжуулсан

📖 Эрүүл, амттай, шим тэжээлээр баялаг хоол бэлдэхэд бид таны хамтрагч байх болно.

📅 Хэзээ:
2024 оны 11-р сарын 20 (12:00-20:00)
2024 оны 11-р сарын 21 (11:00-20:00)

📍 Хаана: Улаанбаатар зочид буудал

"Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд 1000 ГЭРЭЛ ЗУРАГ 1000 УРАН БҮТЭЭЛ" гэрэл зургийн шилдэг бүтээлийг шалгаруулна.Доорх хо...
12/11/2024

"Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд 1000 ГЭРЭЛ ЗУРАГ 1000 УРАН БҮТЭЭЛ" гэрэл зургийн шилдэг бүтээлийг шалгаруулна.

Доорх холбоосоор УДИРДАМЖ, дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
https://drive.google.com/file/d/1FMIAibhQhnj06HqqZXNTPrNS_mTopiwu/view

7 хоногийн онцлох арга хэмжээнүүд“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд хоёр дахь долоо хоногт зохион байгуулагдах онцлох арг...
11/11/2024

7 хоногийн онцлох арга хэмжээнүүд

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд хоёр дахь долоо хоногт зохион байгуулагдах онцлох арга хэмжээнүүдийг танилцуулж байна.

Өвлөн бүтээх өнөө ирээдүй.

11/11/2024

“СОЁЛЫН ЭКСПО”-Д ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА

Оюун санаа, авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээний үр дүнд технологи, инновац, оюуны өмчид суурилсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, бүтээх, үйлдвэрлэх, түгээх үйл явцыг эх орондоо амжилттай хэрэгжүүлж буй Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч 30 гаруй аж ахуйн нэгжүүдийн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, тогтвортой хөгжлийг дэмжсэн төслүүдийг танилцуулах “Соёлын экспо” 2024 оны 11 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд Улаанбаатар зочид буудлын их танхимд болно.

Комик, Анимэйшн, Сүлжмэл гар урлал, арьс ширэн урлал, уран зураг, ном хэвлэл, дүрслэх урлагийн чиглэлээрх үйлчилгээнүүдээс гадна дэлхийд алдартай дуу хөгжмийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч брэнд бүтээгдэхүүнүүдийг танилцуулах тус экспод та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

“Өвлөн бүтээх өнөө ирээдүй”

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ШУТИС Политехник Коллеж СӨУЗ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share