Дүрслэх Урлаг Дизайн Технологийн Дээд Сургууль нь 2000 онд “ЮБЛ” ХХКомпанийн захирал Ю.Болдын санаачлага, хөрөнгө оруулалтаар байгуулагдсан. 2010-2011 оны хичээлийн жилээс ИЗОУИС-ийн харьяа Дүрслэх Урлаг Дизайн Технологийн Дээд Сургууль болон үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тус сургуулийн захирлаар урлаг судлалын доктор, проф Б.Гантулга ажилладаг.
Архитектурын, дизайны, Дүрслэх урлагийн гур
ван тэнхимд ОХУ, БНХАУ, Узбекистан, Беларусь, Вьетнам, БНСУ, Япон болон өөрийн орны их дээд сургууль төгссөн гадаад хэлний өндөр мэдлэгтэй, доктор магистр зэрэгтэй, мэргэшсэн нарийн мэргэжлийн уран бүтээлч,дизайнер, зохион бүтээгч, технологич, инженер багш нар сургалт, эрдэм шинжилгээ, уран бүтээлийн ажлыг зохион байгуулж байна.
Тус сургуульд доктор пофессор Б.Гантулга, МУ-ын урлагийн гавъяат зүтгэлтэн, профессор Д.Цэрэнпил /монгол улсын мөнгөн тэмдэгтийг зохиосон/, Д.Мөнх, төрийн шагналт зураач, гавьяат архитектор Д.Чойжилжав, соёлын тэргүүний ажилтан уран барималч Г.Энхтөр, монгол улсын хөнгөн үйлдвэрийн мэргэшсэн инженер Л.Бат-Аюуш, Урлаг дизайны академийн шагналт Д.Энхцогт, монгол улсын хөнгөн үйлдвэр, хувцас судлалын зөвлөх инженер, техникийн ухааны доктор Ц.Нямжав, боловсрол судлалын шинжлэх ухааны доктор Ц.Цэвээн, С.Дарьсүрэн, МАЭ-ийн шилдэг архитектор П.Ариунжаргал, шилдэг залуу архитектор Ж.Хандармаа, МУЭ-ийн шагналт зураач тус сургуулийн шилдэг төгсөгч Л.Давааням, Л.Баярцэцэг, мэргэшсэн архитектор Н.Энхтэгш, ОХУ-ын зочин мэргэжилтэн багш архитектор Онуфренко М.Е, интерьер дизайнер Линдеман А.О, англи хэлний багш Акинтоя.Т, хятад хэлний багш Хай Танг нарын шилдэг тэргүүний багш нараараа бахархаж байдаг юм.
Улс орны эдийн засаг, соёл урлагийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах, гадаад, дотоодын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөн ажиллах өндөр мэдлэг, чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэх таатай орчныг бүрдүүлж, урлаг соёлыг түгээн дэлгэрүүлэх, чанарын шаардлага, нийтлэг жишигт дүйцсэн сургалтыг явуулахын тулд дараах зорилго, зорилтыг тавьсан.