21/06/2025
ЭМГЭНЭЛ
Бидний дотны хайрт аав Бизъяа овогтой Энхбат нь 2025 оны 6-р сарын 19-ний өдөр хүнд өвчний улмаас нас нөгчиж бидэнд нөхөж баршгүй гарз, уй гашууг авчирлаа.
Аав маань "Бээс" сургалтын төвийг үүсгэн байгуулж нийтийн хоолны салбарт тогоочийн сургалт зохион байгуулж, өөрийн арвин туршлага дээр үндэслэн сургалт явуулж байлаа.Тэрээр энэ хугацаанд нийт 5 мянга гаруй мэргэшсэн тогооч бэлтгэж хүн амыг эрүүл хүнс, хоолоор хангах үйл хэрэгт өөрийн хувь нэмрийг оруулсан билээ.
Аавын минь ажилч хичээнгүй, илэн далангүй нөхөрсөг зан чанар, хүнийг хүн ёсоор хайрладаг хүнлэг харьцаа, зөөлөн инээмсэглэл нь бидний сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдэх болно.
Үр хүүхдээс нь.