03/04/2026
Өнгөрсөн 3 сарын 26-ний өдөр “МУ-ын ХААИС-ийн сургалт судалгаа, аж үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн 4-р ээлжийн МАА-н технологийн үйлдвэрлэл- сургалт судалгааны бага хурал болон Докторын хөтөлбөрийн төгсөгчдийн судалгааны үр дүнгийн хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.
Манай төслийн хүрээнд БНСУ-ийн Хангён үндэсний их сургуульд Докторын тэтгэлэгт хөтөлбөрийг амжилттай төгсөөд ирсэн Б. Нарантуяа (Тэжээл), Л. Нацаг (Сүү үйлдвэрлэл), Г.Зулжаргал (Мах үйлдвэрлэл), Б. Баасанжав (Генетик болон үржүүлэг) нар докторын судалгааны ажлаа танилцуулсан бөгөөд цаашдын судалгааны төлөвлөгөөг мөн хуваалцсан юм. Уг арга хэмжээнд КОЙКА-гийн Суурин төлөөлөгчийн газар, БЯ, ХААИС, МААБС-ийн багш ажилтнууд, МАА салбарын гол ТББ холбоо болон ААН-ийн төлөөллүүд гэх мэт 80 гаран зочид төлөөлөгчид оролцон Докторын хөтөлбөрийн оюутнуудын судалгааны үр дүнд суурилсан Монгол улсын МАА-н технологийн инновац болон сургалт, судалгаа үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцлээ.
Контентийг бэлдэж өгсөн төслийн дэмжигч оюутнууд болох МААБС-ийн 1-р курсын Г. Төгөлдөр, Б.Улсболд, А.Нандин-Эрдэнэ нартаа баярлалаа🤩