Шутис-ЭЗС Тэнхим

Шутис-ЭЗС Тэнхим Хөрөнгийн үнэлгээ, Санхүү банк, Худалдааны хөтөлбөр

20/09/2025

“ГОВЬ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД❗️

✔️ 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороонд “Говь” ХК-аас компанийн хэлбэрээ өөрчлөх буюу хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) болохтой холбоотой албан ёсны хүсэлт болон холбогдох баримт бичгийг ирүүлээгүй байна.

✔️ Компанийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.10-д тус тус заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөөгүй, хувьцааны бүртгэлээс хасах шийдвэрийг гаргаагүй байхад аливаа хувьцаат компани хэлбэрээ ХХК болгох болон хувьцааг компанид эргүүлэн худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэхгүй.

✔️ Санхүүгийн зохицуулах хорооноос хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд 2025.09.12-ны өдрийн 1/3429 тоот албан бичгээр “Монголын хөрөнгийн бирж” ХК-д дараах үүрэг даалгаварыг хүргүүлж, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Үүнд:

• Компанийн хэлбэрийг өөрчлөхтэй холбоотой гарсан хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр, компанийг өөрчлөх төсөл, дүрмийн шинэчилсэн найруулга, аудит, хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт, эргүүлэн худалдан авах хувьцааны ханш, буцаан худалдан авахаар төлөвлөсөн ажиллагаа зэрэг нь холбогдох хууль, журмын шаардлага хангасан болон жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашиг тэргүүн ээлжид хамгаалагдсан эсэхийг бүрэн тогтоох;

• Хувьцаа эзэмшигчдийн хувьцааг эргүүлэн худалдаж авах ханшийг тогтоосон шийдвэр, түүний үндэслэл болсон аудит болон хөрөнгийн үнэлгээний дүгнэлт нь бодит, үнэн зөв эсэх, тухайн ханш нь зах зээлийн үнэлгээнд нийцээгүй буюу жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчсөн, эрх ашиг хамгаалагдах нөхцөл бүрдээгүй тохиолдолд үнэт цаасны бүртгэлээс хасах шийдвэрийг гаргахгүй байхыг үүрэг болгосон.

✔️ Мөн тус Хорооноос 2025.09.16-ны өдрийн 3/3469 тоот албан бичгээр “Говь” ХК-д хувьцаагаа эргүүлэн худалдан авахтай холбоотой нийтэд мэдээлсэн санал авах ажиллагаагаа зогсоох шаардлагыг хүргүүлээд байна. Иймд ”Говь” ХК-ийн хувьцааны нээлттэй арилжаа хөрөнгийн биржээр хуулийн дагуу хэвийн үргэлжилж байгааг тус компанийн хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэж байна.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

14/09/2025

I got over 10 reactions on one of my posts last week! Thanks everyone for your support! 🎉

Худалдаа бакалаврын хөтөлбөр
11/09/2025

Худалдаа бакалаврын хөтөлбөр

Санхүү, банк бакалаврын хөтөлбөр
09/09/2025

Санхүү, банк бакалаврын хөтөлбөр

ШУТИС-Менежментийн сургууль, Эдийн засаг санхүү тэнхим
09/09/2025

ШУТИС-Менежментийн сургууль, Эдийн засаг санхүү тэнхим

Санхүү, банк магистрын хөтөлбөр
09/09/2025

Санхүү, банк магистрын хөтөлбөр

Хөрөнгийн үнэлгээний хөтөлбөрийн дагуу шинэ элсэлтийн бүртгэл явагдаж эхэллээ.
05/09/2025

Хөрөнгийн үнэлгээний хөтөлбөрийн дагуу шинэ элсэлтийн бүртгэл явагдаж эхэллээ.

Address

Mongolia, BZD, 2-Khoroo
Ulaanbaatar
16001

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Шутис-ЭЗС Тэнхим posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share