16/05/2026
“Монголын хөгжим судлал: Өв соёл ба орчин үе” эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа. Хурлыг нээж МУК-ын захирал Ц.Шаравцэрэн (PhD) хөгжмийн онол, судлалын мэргэжлийн үнэ цэнэ, өнөөгийн хэрэгцээ шаардлагын талаар үг хэлэв. Мөн СБЗГ-ын дарга Ш.Гүльфайруз (PhD) тэнхимийн тогтмол үйл ажиллагаа, хөгжимчдөд судалгааны ажил ямар ач холбогдолтой болох талаар онцлон танилцууллаа.
Хурлын завсарлагааны үеэр угсаатны хөгжим судлаач Ж.Энэбиш (PhD) оюутан, суралцагчдад эрдэм шинжилгээний ажлын арга зүй, судалгааны чиг хандлагын талаар үнэт зөвлөгөө өгсөн нь арга хэмжээний онцлох хэсгийн нэг байв.
Хүндэт шүүгч М.Озила (PhD) оролцогч оюутан, суралцагчдын судалгааны идэвх, эрэл хайгуулыг өндрөөр үнэлж, тэднээр бахархаж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ уралдаанд хэлэлцүүлсэн өгүүллүүдийн хөндсөн асуудал, судалгааны чиглэл, цаашдын хөгжлийн боломж, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй санал, дүгнэлт хэллээ.
Түүнчлэн уралдааны ерөнхий шүүгч ЭШИА-ны дарга М.Ундраа (PhD) шилдэг судалгааны бүтээлүүдийг Монгол Улсын Консерваторийн эрхлэн гаргадаг мэргэжлийн хөгжмийн цахим сэтгүүлд хэвлүүлэх болсныг зарласан нь судалгааны ажлыг дэмжсэн чухал үйл явдал боллоо.
Хурлын модератороор З.Оюундарь ажиллав.
Ерөнхий ивээн тэтгэгчээр Хөгжмийн онол, судлалын ангийн анхны төгсөгч Г.Гүен болон Ж.Энэбиш багш ажилласан бөгөөд нийт оролцогч, удирдагч багш нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
“А” ангилал
• Тэргүүн байр: IIк оюутан М.Эрдэнэлхам, Iк Б.Хачиун
• Гутгаар байр: IIк оюутан Б.Энхүүлэн
• Тусгай байр: Iк З.Орхон, Э.Хулан
“B” ангилал
• Тэргүүн байр: IIк Б.Марал
• Дэд байр: Хос Iк Д.Цэцэгдэлгэр
• Гутгаар байр: 12а М.Номин-Эрдэнэ
• Тусгай байр: 12а Б.Анунгоо, 10а Т.Оюу
Нийт оролцогчдодоо баяр хүргэж, цаашдын эрдэм судлал, уран бүтээлийн ажилд нь өндөр амжилт хүсье.