29/11/2025
OPEN MIC 2025 — СУИС-ийн Оюутны холбооны зүгээс амжилттай зохион байгуулж өндөрлөлөө! 🎤✨
Арга хэмжээний үеэр тог цахилгаан тасарч, тайз гэрэлгүй болсон ч манай оюутнуудын инээд хөөр, халуун алга ташилт, эрч хүчтэй оролцоо нь тайзыг жинхэнэ утгаар нь гэрэлтүүлсэн мартагдашгүй үдэш байлаа. 🔥
Техникийн саад бэрхшээл гарсан мөчид бууж өгөх бус, эсрэгээрээ хэцүү нөхцөлд ч уур амьсгалыг илүү хөгжөөнтэй болгож чадсан Оюутнууддаа бид чин сэтгэлээсээ талархаж байна.
Та нарын эрч хүч бол энэ үдшийн жинхэнэ эрчим хүч, цахилгаан нь байлаа! ⚡️
Ур чадвар, бүтээлч байдал, өөрийгөө илэрхийлэх зоригтой, боломжгүй мэт мөчүүдийг хүртэл гоё дурсамж болгох чадвартай оюунлаг оюутан бүхэндээ баярлалаа❤️
Хамтдаа гэрэлгүй тайзыг гэрэлтүүлсэн шиг
дараагийн арга хэмжээн дээр дахин хамтдаа илүү том, илүү гоё дурсамж бүтээцгээе! 🎉