МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс

МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс МУИС-ийн нийт оюутнуудын хөгжилд зориулсан мэдээ, мэдээлэл үйлчилгээг тогтмол хүргэх Оюутны хөгжлийн газар

📣БНСУ-ын Данкүүк их сургуулийн харьяа Глобал K-Соёл (K-Culture) төслийн багаас та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.📍Э...
22/06/2026

📣БНСУ-ын Данкүүк их сургуулийн харьяа Глобал K-Соёл (K-Culture) төслийн багаас та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
📍Энэхүү арга хэмжээ нь Монгол-Солонгос хоёр орны оюутнууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд K-Pop, K-Food, K-Drama, K-Соёл(K-Culture)-ыг сонирхдог хүн бүхэнд нээлттэй юм.
🤗Та бүхэн хүрэлцэн ирж Солонгосын соёлтой танилцан, сонирхолтой хөтөлбөрүүдэд оролцож, хөгжилтэй дурсамжийг хамтдаа бүтээгээрэй.

📣Гэр өргөө (GerHub) ТББ-аас хэрэгжүүлж буй Young ChangeMaker Award (YCMA) хөтөлбөр Гэр өргөө нь иргэдийн оролцоо, боловс...
09/06/2026

📣Гэр өргөө (GerHub) ТББ-аас хэрэгжүүлж буй Young ChangeMaker Award (YCMA) хөтөлбөр

Гэр өргөө нь иргэдийн оролцоо, боловсрол, нийгмийн инновац, уур амьсгалд тэсвэртэй орчныг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг бөгөөд YCMA нь энэхүү эрхэм зорилгын хүрээнд ирээдүйн өөрчлөлт бүтээгч залуусыг дэмжих гол санаачилгуудын нэг юм.

YCMA 2026 хөтөлбөрийн бүртгэл 7 хоногоор сунгагдлаа. Оюутан залуус та бүхэн идэвхтэй оролцоорой.

Бүртгэлийн линк: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeWNMKCaBg8thY6SNsvfwNcXOPciDq7ff8uinBlVvwpj3tlzg/viewform?usp=dialog

“Япон-Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр” зарлагдлаа🤩🎓⬇Хүсэлт дуусах хугацаа⏳ 2026 оны 6-р сарын 15⏰🌐
03/06/2026

“Япон-Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр” зарлагдлаа🤩🎓⬇
Хүсэлт дуусах хугацаа⏳ 2026 оны 6-р сарын 15⏰
🌐

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Япон Улсын “Ниппон сан” болон Монгол Улсын Их Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаа....

“Япон-Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр” зарлагдлаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Япон Улсын “Ниппон сан”...
03/06/2026

“Япон-Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр” зарлагдлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Япон Улсын “Ниппон сан” болон Монгол Улсын Их Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Япон-Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-т оюутнуудыг урьж байна.

Тус тэтгэлэг нь дараах чиглэлээр I түвшинг амжилттай төгсөж, II түвшинд элсэн суралцах оюутнуудад зориулагдсан болно. Үүнд:

Ойн аж ахуй
Хүрээлэн буй орчин судлал
Хүрээлэн буй орчны инженерчлэл
Экологи
Ус судлал
Эдгээр чиглэлээр суралцах нийт 30 оюутанд 2026–2027 оны хичээлийн жилээс эхлэн 3 жилийн 120 кредитийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.

Тэтгэлэгт хамрагдах оюутныг дараах шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн сонгон шалгаруулна:

Сурлагын голч дүн
Сонгосон чиглэлээр тууштай, идэвхтэй суралцах хүсэл эрмэлзлэл
Төгсөөд тухайн чиглэлээрээ хөдөө орон нутагт тасралтгүй 3 жил ажиллан, бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой байх
Бүрдүүлэх материал:

Сурлагын голч дүнгийн тодорхойлолт
Сонгосон мэргэжлээрээ цаашид үргэлжлүүлэн суралцаж, төгсөөд орон нутагтаа 3 жил мэргэжлээрээ ажиллахыг хүлээн зөвшөөрсөн баталгаа
Тэтгэлэгт хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл
Тэтгэлгийн маягт /Татах/
Материалыг 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл дараах цахим хаягаар хүлээн авна: [email protected]

Тэтгэлгийн шаардлагыг хангасан, ирээдүйнхээ төлөө үнэ цэнтэй алхам хийхийг хүссэн бүх оюутныг өргөдөл гарган хамрагдахыг урьж байна.
https://news.num.edu.mn/?p=115730

ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Япон Улсын “Ниппон сан” болон Монгол Улсын Их Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаа....

Breath and soft skilss сургалтанд урьж байна. Энэхүү уулзалтаар:📌Стресс ба сэтгэл хөдлөлөө удирдах чадвар📌Эрч хүч ба зор...
26/05/2026

Breath and soft skilss сургалтанд урьж байна.

Энэхүү уулзалтаар:
📌Стресс ба сэтгэл хөдлөлөө удирдах чадвар
📌Эрч хүч ба зорилгодоо төвлөрөх
📌Аз жаргалтай, амжилттай суралцах мэдлэгийг хуваалцана.

Свами Гянтеж нь 155 гаруй оронд Иог, Бясалгалын техник заадаг, Амьдрах Урлаг Сангийн хөтөлбөрийн олон улсын захирал юм.

📣ОЮУТНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГААМУИС-ийн Оюутны хөгжлийн газрын үйлчилгээний сэтгэл ханамжийн судалгаанд о...
19/05/2026

📣ОЮУТНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА

МУИС-ийн Оюутны хөгжлийн газрын үйлчилгээний сэтгэл ханамжийн судалгаанд оюутан залуус та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
Таны өгсөн санал, үнэлгээ нь үйлчилгээний чанарыг сайжруулахад бодит хувь нэмэр оруулах болно.

📱 Постер дээрх QR кодыг уншуулах эсвэл доорх холбоосоор нэвтэрч судалгаанд оролцоорой.

🔗 https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeNSulXvw-gAD_4QGLE3ApbskPmhY_zzkvq8Jz5tlq_bA00Nw/viewform?usp=header

МУИС-ийн оюутан залуусыг урьж байна!
15/05/2026

МУИС-ийн оюутан залуусыг урьж байна!

📢 МУИС-ийн оюутан залуусыг урьж байна!

“Voice of the Desert / Цөлийн дуу хоолой” үндэсний санаачилгын нээлтийн арга хэмжээ 2026.05.17-нд төв талбайд зохион байгуулагдана.

🌱 Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуусын дуу хоолой, оролцоог нэгтгэсэн энэхүү арга хэмжээнд МУИС-ийн оюутан залуус та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

Байгальд ээлтэй МУИС-ийн оюутан залуус, багш, ажилтнууд аа!NUM Recycling Champions уралдааны сүүлийн явцын мэдээллийг та...
11/05/2026

Байгальд ээлтэй МУИС-ийн оюутан залуус, багш, ажилтнууд аа!

NUM Recycling Champions уралдааны сүүлийн явцын мэдээллийг танилцуулж байна.
Уралдаан дуусахад ердөө 5 хоног үлдсэн тул та бүхэн тэмцээндээ идэвхтэй оролцож, салбар сургуулийнхаа оноог нэмэгдүүлээрэй.

"Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуус" эрдэм шинжилгээний бага хуралд оролцохыг урьж байна.
06/05/2026

"Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуус" эрдэм шинжилгээний бага хуралд оролцохыг урьж байна.

"Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуус" эрдэм шинжилгээний бага хуралд оролцохыг урьж байна.
06/05/2026

"Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуус" эрдэм шинжилгээний бага хуралд оролцохыг урьж байна.

ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗАРЛАГДЛАА📣

Рояаль Олон Улсын Их Сургуулиас уламжлал болгон зохион байгуулдаг "Хөгжлийн ирээдүй- Оюунлаг залуус" оюутны эрдэм шинжилгээний бага хурал илтгэлээ хүлээн авч эхэллээ.

ЕРӨНХИЙ ИВЭЭН ТЭТГЭГЧ
• Дэм банк бус санхүүгийн байгууллага
МЭДЭЭЛЛИЙН ИВЭЭН ТЭТГЭГЧ
• Малчин телевиз
ХАМРАХ ХҮРЭЭ
• Их, дээд сургуулийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн 1-4 дүгээр курсийн оюутнууд

ИЛТГЭЛИЙН ЧИГЛЭЛ
• Бизнес ба менежмент
• Санхүү, эдийн засаг
• Боловсрол ба инновац
• Нийгмийн шинжлэх ухаан
• Хууль эрх зүй
• Технологи, дижитал хөгжил
• Тогтвортой хөгжил ба ногоон шийдэл

ИЛТГЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
• Илтгэл нь шинжлэх ухааны үндэслэлтэй байх
• Өмнө нь нийтлэгдээгүй, шинэ санаа агуулсан байх
• Монгол эсвэл англи хэл дээр бичигдсэн байж болно
• Хураангуй (abstract): 200–300 үг
• Бүтэн илтгэл: 5–10 нүүр (A4 формат)
• Фонт: Times New Roman, 12 хэмжээ
• Мөр хоорондын зай: 1.5
ХУГАЦАА
• Илтгэл хүлээн авах сүүлийн хугацаа: 2026.05.18 ний 17:00 цаг хүртэл [email protected] хаягт хүлээн авна.
• Эрдэм шинжилгээний бага хурал 2026.05.20 нд Рояаль ОУИС-ийн байранд 10:00 цагаас болно.

ШАГНАЛ УРАМШУУЛАЛ
• I байр – Өргөмжлөл, 500.000 төгрөгийн мөнгөн шагнал
• II байр – Өргөмжлөл, 300.000 төгрөгийн мөнгөн шагнал
• III байр – Өргөмжлөл, 200.000 төгрөгийн мөнгөн шагнал
• Тусгай байр-1
• Шилдэг илтгэгч оюутан-1

ХОЛБОО БАРИХ
Рояаль Олон Улсын Их Сургууль – Зохион байгуулах комисс
Утас: 88028844 Эрх зүй хөтөлбөрийн удирдагч багш Л.Эрдэнэхүү (Магистр)
И-мэйл: [email protected]

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 09:00 - 17:30

Telephone

+97675754400

Alerts

Be the first to know and let us send you an email when МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс:

Share