ЖДҮ-г томруулах санаачилага

ЖДҮ-г томруулах санаачилага Монголын Тэнгэр Үзэлтний Нэгдсэн Холбооны тэргүүн, Тэ?

11/05/2023

Хэн нэгэнийн ааш зан гэнэт өөрчлөгдөж гэрийнхээ тавилгыг шинэчилмээр санагдаад интернетээс, эсвэл өөрийн төсөөллөө мурий сарий ч хамаагүй цаасан дээр буулгаад, эсвэл 8 настай хүүхдээрээ зураг сараачуулаад очсон ч нүд булаам тавилга болгон хувиргадаг авъяаслаг залуучууд байдаг юм байна.
Тавилгын бизнест хувьсгал хийхээр ESENTEI компаны залуучууд ажиллаж байна.
Дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологийг Монголдоо оруулж ирээд ажиллаж буй С.Энхтүвшин захиралын ажил үйлстэй танилцлаа.
Сэтгэл дүүрээд гарав.
Утас нь: 75074949, 88104377 юм байна шүү

Шингэн хүнсний зах зээл дээр шинээр мэндлэн гарч буй  эрүүл мэндийн "ДАРХЛАА+-" ундааны талаар энэ удаагийн нэвтрүүлгээ ...
11/05/2023

Шингэн хүнсний зах зээл дээр шинээр мэндлэн гарч буй эрүүл мэндийн "ДАРХЛАА+-" ундааны талаар энэ удаагийн нэвтрүүлгээ бэлтгэв

ЗАЛЛАГАЦаг нь  болоход цас ханзарч яргуй нүдэлдэг. Цаг нь болоход хад чулуу ч хагаран бутарч тоос болон замхардаг. Цаг н...
02/03/2023

ЗАЛЛАГА

Цаг нь болоход цас ханзарч яргуй нүдэлдэг. Цаг нь болоход хад чулуу ч хагаран бутарч тоос болон замхардаг. Цаг нь болоход хөх тамгатны үрЭс нойрноосоо сэрж хүмүүний ертөнцийг засаглаж хөвчин дэлхийд Монголын энх тайван, амар амгаланг тогтоодог.
Одтой тэнгэр орчсон хүнд хэцүү цаг үе өөрөө сайн цагийн эхэн байдаг орчлонгийн жам буй.
Өнөөгийн самуун цагийг гарз хохирол багатай гэтэлж тэр сайн цагийг дөтөлүүлэхийн төлөө бидний нөхөд эвлэлдэн нэгдэж Тэнгэрийн Эрин Сэргэн Мандалт Намыг үүсгэн байгуулах анхдугаар хурилдайгаа хуралдуулах товоо зарлан тунхаглаж байна.
Бид байгалийн эрхийн төлөө эвлэлдэн нэгдэж байна
Бид хөх тамгатны эзэн эрхийн төлөө эвлэлдэн нэгдэж байна
Бид Монгол түмэнийхээ хамтын хариуцлагын төлөө эвлэлдэн нэгдэж байна
Бид хосолмол ухамсартай сэргэн мандсан сэрэнгэ үрЭсийнхээ төлөө эвлэлдэн нэгдэж байна
Бид Монгол үндэстний тархины тусгаар тогтнолын дархлаа болсон ТЭНГЭР үзэл дээрээ эвлэлдэн нэгдэж байна.
Бидний үнэт зүйл үзэл санааг ойлгож дэмждэг, Монголоо сэргээн мандуулах их үйл хэрэгт хувь нэмэрээ оруулах чинхүү хүсэл тэмүүлэлтэй 18 нас хүрсэн Монгол улсын иргүн хэн боловч ТЭСМН-ыг үүсгэн байгуулах анхдугаар их хурилдайд оролцох эзэн эрхтэй.
Тэнгэрийн Эрин Сэргэн Мандалт Намыг үүсгэн байгуулах анхдугаар хурилдай 2023 оны 03 сарын 11-ны өдөр 12,00 цагаас МҮЭСТО-нд зохион байгуулагдана.
Хурлын төлөөлөгчдөө бүртгэж мандат олгох ажил өнөөрдрөөс эхэлж байна.
Холбоо барих утас: 99772722, 94666979, 88007347
Хаяг: Чингэлтэй дүүрэг. Тусгаар тогтнолын талбай. Тэнгис кино театр МН тауэр. 1202,1203 тоот

01/02/2023

Өнөөдрийг хүртэл явсан зам мөрийнхөө тухай товч хүүрнэвэл.
Тэнгэрийн Эрин Сэргэн Мандалт намыг үүсгэн байгуулах шалтгааны талаар мэдэхийг хүсвэл хэрэгт дурлаж болноо.

12/12/2022
01/12/2022

ИХ МОНГОЛ УЛСАА ЭРГЭН СЭРГЭЭН МАНДУУЛАХЫН ТӨЛӨӨ ХЭМ, ДЭМЭЭ ӨРГӨХ ХЭН БҮХЭН МӨРЛӨВӨЛ ЗОХИХ ЭВ ЭЕИЙН ЖАЯГ

ЭВИЙН ДОР ХҮЧ БУУЛГАХ 9 ЖАЯГ
1. “Би”-гээ өргөхгүй
2. Дорд үг хэрэглэхгүй
3. Бүү өвд
4. Алагчлахгүй
5. Олны дунд шүүхгүй
6. Оршихуйгаа хохироохгүй
7. Их үйлэнд хоёр санаатан хэрэггүй
8. Бүлхэмээ дордлохгүй
9. Бүлхэмдээ булхайгүй бай

ИХ НЭГДЭЛИЙГ ҮҮТГЭХ 9 ЖАЯГ
1. Тунгааж ярь
2. Сонсох эрдэм сод оюуны эх
3. За бол андхай
4. Манлайл
5. Өр хаана мөр тэнд
6. Ихэсээ хүндэл
7. Оролдлогыг дэмнэ
8. Үйлийг дүүргэ
9. Үйлдэх үйл, өр, мөрийнхөө эзэн бай
ЖАЯГАА ЗӨРЧВӨЛ ӨӨРӨӨ ЗАЙ БОЛ

ТАНЫ СЭТГЭЛИЙГ ЮУ  ЗОВООЖ БАЙНАӨглөөний мэндМанай багийнхан хүмүүсийн сэтгэлийг  хамгийн их  зовоож  байгаа 100 асуудлыг...
06/11/2022

ТАНЫ СЭТГЭЛИЙГ ЮУ ЗОВООЖ БАЙНА
Өглөөний мэнд

Манай багийнхан хүмүүсийн сэтгэлийг хамгийн их зовоож байгаа 100 асуудлыг тодруулан гаргаж түүнийг хэрхэн зөв зохистой шийдвэрлэх боломж, гарц гаргалгааг олох судалгааг хийх, шийдэх арга аргачлалыг боловсруулах хөтөлбөр дээр ажиллахаар төлөвлөж байгаа.
Энэхүү ажилаа эхнээсээ зөв өнцөгөөс эхэлж, зөв хөл дээрээ босож, зөв шийдвэр гаргахын тулд аль болох олон хүний сэтгэлийг чилээж байгаа асуудлуудыг олж илрүүлэн гаргах шаардлага байна.
Иймд таны сэтгэлийг зовоож байгаа асуудлуудаа хувийн, хувьсгалын, ажлын албаны, үр хүүхдүүдийн, улс орны, төрийн, төрийн бус гэх мэт бүх асуудлуудаа коммент хэсэгт бичиж үлдээвэл их тус болох байна.
Эхлээд аль болох олон хүний үгийг сонсож асуудлуудаа илжүүлнэ. Дараа нь бүх асуудлуудаа бүлэглэнэ. Дараа нь шийдлийн хувилбарыг боловсруулна. Дараа нь асуудлуудаа дэс дараалалаар нь шийдвэрлэх, хийж хэрэгжүүлэхийн төлөө ажиллана.
Ерөнхийдөө нэг иймэрхүү юм бид бодож байна.
Та юу гэж бодож байна

Address

Ulaanbaatur

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00

Telephone

+97699772722

Alerts

Be the first to know and let us send you an email when ЖДҮ-г томруулах санаачилага posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to ЖДҮ-г томруулах санаачилага:

Share