13/02/2021
АЖЛЫН БАЙРНЫ ШИНЭ ЗАГВАР- #БОЛОВСРОЛ
Орон тооны ажил эрхлэлтийг орлуулж болдог ч түр ажил, цагийн ажил, хувиараа эрхэлж байгаа ажлын байрны талаар бодлого, судалгааны ажил бараг байдаггүй гэхэд болно.
Дэлхийн хөдөлмөрийн зах зээлийн статистик судалгаагаар ч түр ажлын байр, цагийн ажил, хувиараа эрхэлж байгаа ажлын байрны талаар тодорхой мэдээлэл, статистик тоо баримт байдаггүй.
Гэхдээ 2020 оны судалгаагаар бол 2005 оноос хойш ажил эрхлэлтийн цэвэр өсөлтийн нэлээд хэсэг нь бие даасан болон хувиараа бизнес эрхлэгчдийн ангилалд хамаарч байгааг харуулж байна.
Энэ ангиллын ажил эрхлэлтийг урьд өмнө нь "стандарт бус" ажил гэж тооцдог байсан бол ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд энэ ангилал нь шинэ хэм хэмжээ болж байна гэсэн үг юм.
Менежерүүд одоо газарзүйн хувьд хаа сайгүй тархан суурьшсан багуудад хяналт тавих, гэрээсээ ажиллаж байгаа ажилчдын гүйцэтгэлийг үнэлэх, уламжлалт бус орчинд ажиллах ажилчдыг ажилд авах магадлал өндөр болжээ. "Платформ" эдийн засаг (Амазон, Убер гэх мэт өргөн цар хүрээтэй, дижитал аж ахуйн нэгжүүд дээр суурилсан) нь илүү уян хатан ажиллах боломж, "хөгжлийн" эдийн засгийг бий болгож байна.
Ихэнх судалгаануудад харьцангуй цөөн тооны дижитал платформын өгөгдөлд тулгуурласан бөгөөд цөөхөн хэдэн улс ирээдүйн ажлын байрны шинэ хэлбэрийг багтаасан хөдөлмөрийн зах зээлийн цогц судалгааг хийж байгаа боловч дуусаагүй байна. Жишээлбэл, АНУ-ын Хөдөлмөрийн Статистикийн Хорооноос 2017 оны статистикаас харахад "өөр ажлын байранд очих боломжтой" Америк ажилчдын тоо 2005 онтой харьцуулахад буурсан байна гэж Brookings Институтээс гаргасан тайланд дурджээ. Гэхдээ 2027 он гэхэд ажил эрхэлж байгаа 145 сая америкчуудын талаас илүү хувь нь "бие даасан ажилчин" ангилалд багтах тооцоо гарчээ. Ажилчдын ангилал ба түүнтэй холбоотой хөдөлмөр зохицуулалтын хууль журмыг дэлхийн ажиллах хүчинд эрэлттэй байгаа сегментийн хэрэгцээг албан ёсоор тодорхойлох, шинэчлэх шаардлагатай байна. Үүнтэй холбоотой илүү их мэдээлэл, судалгаа олж авах, холбогдох нэр томъёо, хэмжлийн стандартыг улс орнууд хоорондоо уялдуулан боловсруулах нь нэн чухал байна.
ОУХБ-ын судалгаанаас харахад COVID-19 цар тахал гарснаас хойш дэлхийн хэмжээнд 305 сая ажлын байр байхгүй болсон.
Гэхдээ зарим хөдөлмөрийн зах зээл дээр ажилд авах хувь нэмэгдэж байгаа талаар судалгааны мэдээлэл байна. LinkedIn нь ажил олгогчдын хайж буй ажил мэргэжил, ур чадварын эрэлтийг тодорхойлохын тулд LinkedIn-д байршсан сая сая ажлын байрны зар сурталчилгаанд дүн шинжилгээ хийжээ. Харилцааны ур чадвар, асуудал шийдвэрлэх ур чадвар гэх зэрэг "зөөлөн ур чадвар" гэж нэрлэгддэг ур чадварууд жагсаалтыг тэргүүлж байна.
Дэлхий нийтийн сургалтын систем нь оюутан суралцагчдын чадварыг ерөнхий болон нарийвчилсан байдлаар хөгжүүлж, энэ нь ажил олгогчдын хүлээлттэй нийцэхүйц байхад зориулагдсан байдаг (E, Rainsbury; 2002).
Бид ажил олгогчдын хүлээлтэд нийцсэн их дээд сургууль төгсөгчдийн эзэмших шаардлагатай чадварын талаар хангалттай мэдэх үү? Ямар чадварыг ажил олгогчид чухал гэж үздэг вэ? АНУ-д хувцас, гэрийн тоноглол, багаж хэрэгслийн жижиглэнгийн худалдаачдыг ажилд авч байна гэж Bloomberg мэдээлэв.
Хөдөлмөрийн зах зээл дээр зөвхөн АНУ-д гэхэд 1.5 сая гаруй ажлын байр, 65000 дадлагажигч орон тоонд төгсөгчид ажил хайж байна гэж LinkedIn-ы судалгаагаар харуулав.
Одоогийн байдлаар АНУ-н ажиллах хүчний 35%-г түр зуурын, төслийн, гэрээт ажилтнууд бүрдүүлж байна. Энэ хувь хэмжээ улам нэмэгдсээр л байна. Жишээлбэл чөлөөт ажиллах хүчин нийт ажиллах хүчнээс илүү хурдан өсч байна. Нийгмийн сүлжээний хэрэгслээр дамжуулан ажил олгогчдын хамгийн их хүсч буй ур чадварыг тодорхойлж, өгөгдөлд дүн шинжилгээ хийжээ.
Програм кодчилол зохиох гэх мэт “хатуу” ур чадвараас илүүлтэй харилцааны ур чадвар гэх мэт “зөөлөн” ур чадварыг илүүд үзэж байгаа талаар судалгааны үр дүн гарсан байна.
Уг судалгааны үр дүнд Deloitte, Дэлхийн эдийн засгийн форум зэрэг байгууллагуудын өмнө хийж байсан судалгааны үр дүнг мөн тусгасан бөгөөд Ирээдүйн Ажлын байрны судалгааны тайлан 2020-д ирээдүйн ажлын байранд шаардагдах эрэлттэй ур чадварын судалгааг мөн харуулсан байгаа.
Ирээдүйд ажлын байр зөвхөн нэг улсаар хязгаарлагдахгүй улс дамнасан корпорацад ажиллах, цахим орчинд ажиллах боломжууд улам ихээр нэмэгдэх учраас өөр соёлын орчинд болон олон орны хүмүүстэй хамтарч ажиллах орчинд соёлын ялгааг мэдэрч харилцах, хүн хоорондын харилцааны зөөлөн ур чадварыг хөгжүүлэх агуулгыг хөтөлбөрт оруулахыг мөн зөвлөсөн байна.
Ажил олгогчид техникийн мэдлэгээс илүү хувийн шинж чанар болон харилцааны ур чадвар зэрэгт илүү ач холбогдол өгснөөр зөв хүнийг ажилд авч чадах бөгөөд цаашид ажлын үр дүн, гүйцэтгэл зэрэг нь илүү өндөр байна. Ажил олгогчдын талаас хамгийн өндөр эрэлттэй байгаа чадвар бол харилцааны ур чадвар буюу ирээдүйн ажлын байрны эрэлттэй 20 ур чадварын нэг.
Хэрэв тухайн ажилчин програмын код бичиж чаддаг бол маш сайн гэхдээ өөрийгөө илэрхийлж чаддаг байх чадвар хамгийн чухал. Мэргэжлийн зөвлөх Career Contessa “Та бусдыг сонсохоос татгалздаг менежертэй байсан уу, та өөрийгөө нийгмийн нэг хэсэг байж хэзээ нийтэч байх эсвэл хэзээ ажил хэрэгч байхаа мэддэг хүнтэй хамтран ажилладаг уу, та зүгээр ээ гэж энгийнээр хэлэхийн оронд өчнөөн албаны үг хэллэг ашиглаж харилцдаг хүнтэй ажилладаг уу? гэх мэт асуултад хариулж өөрийн болон бусдын харилцааны ур чадварыг тодорхойлох боломжтой гэж зөвлөсөн байдаг.
COVID-19 цар тахлын улмаас зайнаас ажиллахад шаардлагатай програм хангамжийг нэвтрүүлэх боломж нэмэгдсэн учраас тухайн програм хангамжийг ашиглан ажиллах шаардлага зөвхөн ажилчдын хувьд төдийгүй ажил олгогчдын хувьд ч нэмэгдэж байна. Бусдыг манлайлах, бусдад эерэгээр нөлөөлөх, сэтгэлээ удирдах чадварыг (Emotional intelligence EQ) ажлын байранд шаардагдаж буй хамгийн чухал ур чадвар гэж ажил олгогчид үзсэн байна.
Тиймээс сурагчдад харилцааны ур чадварыг багаас нь хөгжүүлж өгснөөр бусадтай эерэг харилцаатай байх, бусдын үзэл бодлыг хүндэтгэж сурах, өөрийгөө болон бусдыг зөв хандлагад чиглүүлэх манлайллын ур чадвар эзэмшиж тэр дадал хандлага нь хойшид ажлын байранд илүү амжилттай ажиллах суурь болохыг олон судалгаагаар мөн нотолсон байна.
LinkedIn нь харилцааны ур чадвар гэдэгт зөвхөн аман харилцаа биш мөн "дижитал биеийн хэл" багтдаг болсон гэж үзэж байна. И-мэйл илгээж, хариулж, текст бичвэр оруулсан өнгө аясаараа бусдад зөв сэтгэгдэл төрүүлж чадаж байна уу гэдэг нь харилцааны ур чадварт тооцогдож байна. Тиймээс их сургуульд сурч байгаа оюутнууд энэ тал дээр илүү төвлөрөх хэрэгтэй юм. Сурлагын чадвар, амжилт дээр тулгуурлаж ажилд авах нь багасаж байгаа.
Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын нөлөөгөөр ирээдүйн ажлын байр асар хурдацтай өөрчлөгдөж, одоо сурч байгаа сурагчид ирээдүйд эрэлттэй ажлын байран очих бөгөөд шинээр бий болох ажлын ихэнх нь технологийн ур чадвар болон нийгмийн харилцааны ур чадвар шаардсан ажил байхыг Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан "Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын үеийн боловсролын шинэ загвар- Ирээдүйн Сургууль" 2019 оны тайланд онцолсон байна.
Мэдээллийн технологийн дэвшилд суурилсан аж үйлдвэрийн 4-р хувьсгалын эрин үед гар ажиллагаа шаардсан ажлыг автоматжуулснаар, ажлын байранд эрс өөрчлөлт гарч, бүтээлчээр сэтгэх, хамтдаа асуудал шийдвэрлэх, технологи ашиглан мэдлэг, инноваци бүтээх чадвар шаардсан ажлын байр илүү их эрэлттэй болж байна.
Source: boldoo