SAIN Solar Energy LLC

  • Home
  • SAIN Solar Energy LLC

SAIN Solar Energy LLC Сайн нарны энерги ХХК-ийн албан ёсны хуудас.

БНХАУ-ын хамгийн алдартай бизнесийн манлайлагчдын нэг Жак Ма Токиогийн Их сургуульд зочин профессороор ажиллахаар боллоо...
02/05/2023

БНХАУ-ын хамгийн алдартай бизнесийн манлайлагчдын нэг Жак Ма Токиогийн Их сургуульд зочин профессороор ажиллахаар боллоо.

Source: Bloomberg TV Mongolia

26/05/2022

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийнхан болон шинэ мэргэжил сонгон суралцах гэж буй хүмүүст зориулан Монгол Улсад хамгийн эрэлттэй байгаа 37 мэргэжлийн ж...

Д.Жаргалсайхан: Боловсролыг заавал нэр хүндтэй, өндөр төлбөртэй сургууль, дамжаанд сурснаар биш, хүн өөрийнхөө байгалиас...
06/03/2021

Д.Жаргалсайхан: Боловсролыг заавал нэр хүндтэй, өндөр төлбөртэй сургууль, дамжаанд сурснаар биш, хүн өөрийнхөө байгалиас заяагдмал чанар буюу бодох сэтгэх боломжийг илүү тод ухамсарлаж, түүнийгээ эмх цэгцтэй ашиглаж чадвал өөрөө өөртөө олгож чадна.

Залуу судлаачдыг дэмжих сангийн тэргүүн Д.Жаргалсайхантай хийж буй цувралаа ярилцлагаа хүргэж байна. Бидний энэ удаагийн хөндсөн сэдэв маань боловсрол. Боловсрол...

⛵ Их сургуулиудын ТОП-16 хөтөлбөр 📙
05/03/2021

⛵ Их сургуулиудын ТОП-16 хөтөлбөр 📙

Боловсролын салбарын мэргэжилтнүүд, эцэг эхчүүд болон сурган хүмүүжүүлэгч нар санал бодлоо солилцохыг урьж байна.
22/02/2021

Боловсролын салбарын мэргэжилтнүүд, эцэг эхчүүд болон сурган хүмүүжүүлэгч нар санал бодлоо солилцохыг урьж байна.

Ирээдүйн ажил олгогчийн хайж буй 7 чадварӨнөөдрийн ажиллах хүчинд шаардлагатай чадварууд өнгөрснөөс тэс өөр. Үүнтэй ижил...
22/02/2021

Ирээдүйн ажил олгогчийн хайж буй 7 чадвар

Өнөөдрийн ажиллах хүчинд шаардлагатай чадварууд өнгөрснөөс тэс өөр. Үүнтэй ижил логикоор үзвэл ирээдүйн ажил мэргэжил ч мөн цоо шинэ чадварыг шаардах нь зайлшгүй юм. Шинэ үүрэг хариуцлага, даалгавар орж ирснээр одоо байгаа ажлын байрууд ч огцом өөрчлөгдөх хандлагатай.

Дараагийн 10 жилд тэр тусмаа бид маш их өөрчлөлтийг хүлээж байна. Дэлхийн Эдийн Засгийн Форумд дурдсанаар 2030 он гэхэд 1 тэрбум гаруй хүн шинэ чадвар эзэмших шаардлагатай гэж тооцоолжээ. Үүн дээр нэмээд одоо бидний ажил мэргэжилд ашиглаж байгаа үндсэн чадварын 42% нь дараагийн жилүүдэд өөрчлөгдөх хандлагатай байгааг онцолж байгаа юм.

Автоматчилал, Аж үйлдвэрийн 4-р хувьсгал нь эдгээр өөрчлөлтийн гол хүчин зүйл, түлхэц болно.

Дата чадвар: Дата болон хиймэл оюун ухаан нь ирээдүйд өсөлтийн гол хөдөлгөгч хүч болно. Дата нь бидний хэзээ ч төсөөлж байгаагүй их хэмжээний байна. Энэ нь үйлдвэрлэлийн процессыг сайжруулахаас эхлээд дэлгүүрийн лангуунд ямар бараа байрлуулахыг ч зааж өгнө. Их датан хэмжээ, хэрэглээний цар хүрээ ойрын жилүүдэд огцом нэмэгдэх учраас цуглуулсан датаг эмхлэх, үр дүнг нь тайлан унших, үүн дээр үндэслэн шийдвэр гаргах чадвар шаардлагатай болж байгаа юм. Дата чадвар хамгийн их шаардагдах ажлын байр нь бизнес шинжээч, дата шинжээч, маркетер гэж үзэж байна.

Хиймэл оюун ухаан: Хиймэл оюун ухаан нь дататай хослох чадвар юм. Хиймэл оюун ухаан, машин лернинг нь Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын гол хөдөлгөгч хүч гэдгийг бид бүгд мэднэ. Энэ нь бидний хэрхэн ажиллах, хэр хурдацтай ажиллах, хэр оновчтой шийдвэр гаргах хэв маягийг бүгдийг нь өөрчлөх болно. Хиймэл оюун ухааны чадвар нь хиймэл оюун ухааныг хөгжүүлэх, хэрэгжүүлэх чадвар юм. Ажил олгогчид ажиллах, амьдрах хэв маягаа автоматжуулж, хялбаршуулахын тулд энэ чадвар бүхий мэргэжилтнүүдийг эрчимтэй хайж эхэлжээ. Хиймэл оюун ухаан хөгжүүлэх чадварын гол бүрэлдэхүүн чадвар нь аналитик болон програмчлах чадвар юм. Энэ чадвар хамгийн их шаардагдах ажлын байр нь UI дизайнер, бизнес ухааны шинжээч, машин лернинг инженер гэж үзэж байна.

Блокчейн: Блокчейн нь 2020 онд ЛинкедИны хамгийн эрэлт өндөртэй чадварыг тэргүүлсэн байна. Блокчейн нь Биткойноор л хязгаарлагдах ч, хэрэглээ нь улам өсөх юм байна. Энэ нь мөн Дэлхийн Эдийн засгийн форумын 2027 он гэхэд дэлхийн ДНБ-ы 10% нь блокчейнд хадгалагдана гэсэн тооцоололтой холбоотой ч байж магад. Масачусетийн технологийн институт нь аль хэдийн блокчейн мэргэжлийн сургалт, зэрэг олгоод эхэлсэн байна. Блокчейн шаардагдах ажлын байр нь блокчейн инженер, хуулийн зөвлөх, UX дизайнер гэж үзэж байна.

Борлуулалт ба маркетинг: Энэ ажлын байрууд нь ирээдүйн карьер мэт сонсогдохгүй ч энэ нь ирээдүйн ажиллах хүчинд зайлшгүй шаардлагатай чадварт тооцогдож байна. ЛинкедИнд ч мөн борлуулалтын чадварыг 2020 оны топ-10 чадварын 1-д оруулсан байна. Харин маркетингийг сошиал медиа, дижитал контентоор огцом өөрчилсөн. Гол нь дата цуглуулах, үзүүлэлтийн хэмжигдэхүүний аналитик хэрэгслүүд нь маркетеруудыг өрсөлдөөнд дээгүүр гарахад туслаж байгаа юм. Энэ чадвар шаардагдах ажлын байр нь сошиал медиа менежер, борлуулалтын менежер юм.

Эрүүл мэнд ба сувилахуй: Дэлхийн хүн амын насжилттай уялдан энэ салбарын чадварын эрэлт ч мөн дээгүүр жагсаж байна. Ялангуяа энэ нь Европ, Хойд Америк, Зүүн өмнөд Азид илүү түгээмэл байна. Ирээдүйн ажиллах хүчинд сувилахуй, эрүүл мэндийн чадварууд маш их эрэлтэд орох юм байна. Үүнд холбоотой ажлын байр нь сувилагч, эрүүл мэндийн мэргэжилтэн, эмч орж байна.

Сэтгэл хөдлөлийн ухаан: Сэтгэл хөдлөлийн чадвар нь ирээдүйн чадварт хамгийн их дурдагдсаар ирсэн чадвар билээ. Сэтгэл хөдлөлийн ухаантай ажилчид нь ирээдүйд карьерын хувьд ч, цалин орлогын хувьд ч дээгүүр жагсах төлөвтэй. Бусдын оронд өөрийгөө тавьж үзэх чадвар нь сэтгэл хөдлөлийн ухааны гол төв болохыг ТЕД шоунд Брене Браун дурдсан. Сэтгэл хөдлөлийн чадвар эзэмшсэн хүмүүс өөрийн мэдрэмж болон бусдын мэдрэмжинд соргог хандаж, үйлдэл, шийдвэр гаргалтандаа ашигладаг. Эдгээр чадвар нь маш олон өөр хүнтэй харилцах, хамтран ажиллах орчинд амжилттай ажиллах, стрессийг багасгах, үр дүн, бүтээмж өндөр байхад туслана.

Бүтээлч сэтгэлгээ: Бүтээлч сэтгэлгээ нь ирээдүйн гол чадварын нэг. Энэ чадвар нь зөвхөн бүтээлч ажил мэргэжилд хамааралтай биш. Харин ч бүх салбар нэгжүүдэд хэрэгтэй чадварт тооцогдож байна. Бүтээлч сэтгэлгээ нь менежмент, манлайлал, шинжлэх ухаан, инженерчлэлд маш чухал чадварт тооцогджээ. Бүтээлч сэтгэлгээ дотор маш олон жижиг чадварууд багтаж байгаа юм. Үүнд, жишээлбэл, зарчимч сэтгэлгээ, уян хатан сэтгэлгээ, төвөгтэй асуудал шийдвэрлэх юм. Энэ чадвар нь дан ганц боловсролоор хөгжих биш мөн хувь хүний туршлага, хичээл зүтгэлээр хөгжих боломжтой чадвар юм.

Source: Бадарчийн Одсүрэн

АЖЛЫН БАЙРНЫ ШИНЭ ЗАГВАР- #БОЛОВСРОЛОрон тооны ажил эрхлэлтийг орлуулж болдог ч түр ажил, цагийн ажил, хувиараа эрхэлж б...
13/02/2021

АЖЛЫН БАЙРНЫ ШИНЭ ЗАГВАР- #БОЛОВСРОЛ

Орон тооны ажил эрхлэлтийг орлуулж болдог ч түр ажил, цагийн ажил, хувиараа эрхэлж байгаа ажлын байрны талаар бодлого, судалгааны ажил бараг байдаггүй гэхэд болно.

Дэлхийн хөдөлмөрийн зах зээлийн статистик судалгаагаар ч түр ажлын байр, цагийн ажил, хувиараа эрхэлж байгаа ажлын байрны талаар тодорхой мэдээлэл, статистик тоо баримт байдаггүй.

Гэхдээ 2020 оны судалгаагаар бол 2005 оноос хойш ажил эрхлэлтийн цэвэр өсөлтийн нэлээд хэсэг нь бие даасан болон хувиараа бизнес эрхлэгчдийн ангилалд хамаарч байгааг харуулж байна.

Энэ ангиллын ажил эрхлэлтийг урьд өмнө нь "стандарт бус" ажил гэж тооцдог байсан бол ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд энэ ангилал нь шинэ хэм хэмжээ болж байна гэсэн үг юм.

Менежерүүд одоо газарзүйн хувьд хаа сайгүй тархан суурьшсан багуудад хяналт тавих, гэрээсээ ажиллаж байгаа ажилчдын гүйцэтгэлийг үнэлэх, уламжлалт бус орчинд ажиллах ажилчдыг ажилд авах магадлал өндөр болжээ. "Платформ" эдийн засаг (Амазон, Убер гэх мэт өргөн цар хүрээтэй, дижитал аж ахуйн нэгжүүд дээр суурилсан) нь илүү уян хатан ажиллах боломж, "хөгжлийн" эдийн засгийг бий болгож байна.

Ихэнх судалгаануудад харьцангуй цөөн тооны дижитал платформын өгөгдөлд тулгуурласан бөгөөд цөөхөн хэдэн улс ирээдүйн ажлын байрны шинэ хэлбэрийг багтаасан хөдөлмөрийн зах зээлийн цогц судалгааг хийж байгаа боловч дуусаагүй байна. Жишээлбэл, АНУ-ын Хөдөлмөрийн Статистикийн Хорооноос 2017 оны статистикаас харахад "өөр ажлын байранд очих боломжтой" Америк ажилчдын тоо 2005 онтой харьцуулахад буурсан байна гэж Brookings Институтээс гаргасан тайланд дурджээ. Гэхдээ 2027 он гэхэд ажил эрхэлж байгаа 145 сая америкчуудын талаас илүү хувь нь "бие даасан ажилчин" ангилалд багтах тооцоо гарчээ. Ажилчдын ангилал ба түүнтэй холбоотой хөдөлмөр зохицуулалтын хууль журмыг дэлхийн ажиллах хүчинд эрэлттэй байгаа сегментийн хэрэгцээг албан ёсоор тодорхойлох, шинэчлэх шаардлагатай байна. Үүнтэй холбоотой илүү их мэдээлэл, судалгаа олж авах, холбогдох нэр томъёо, хэмжлийн стандартыг улс орнууд хоорондоо уялдуулан боловсруулах нь нэн чухал байна.

ОУХБ-ын судалгаанаас харахад COVID-19 цар тахал гарснаас хойш дэлхийн хэмжээнд 305 сая ажлын байр байхгүй болсон.

Гэхдээ зарим хөдөлмөрийн зах зээл дээр ажилд авах хувь нэмэгдэж байгаа талаар судалгааны мэдээлэл байна. LinkedIn нь ажил олгогчдын хайж буй ажил мэргэжил, ур чадварын эрэлтийг тодорхойлохын тулд LinkedIn-д байршсан сая сая ажлын байрны зар сурталчилгаанд дүн шинжилгээ хийжээ. Харилцааны ур чадвар, асуудал шийдвэрлэх ур чадвар гэх зэрэг "зөөлөн ур чадвар" гэж нэрлэгддэг ур чадварууд жагсаалтыг тэргүүлж байна.

Дэлхий нийтийн сургалтын систем нь оюутан суралцагчдын чадварыг ерөнхий болон нарийвчилсан байдлаар хөгжүүлж, энэ нь ажил олгогчдын хүлээлттэй нийцэхүйц байхад зориулагдсан байдаг (E, Rainsbury; 2002).

Бид ажил олгогчдын хүлээлтэд нийцсэн их дээд сургууль төгсөгчдийн эзэмших шаардлагатай чадварын талаар хангалттай мэдэх үү? Ямар чадварыг ажил олгогчид чухал гэж үздэг вэ? АНУ-д хувцас, гэрийн тоноглол, багаж хэрэгслийн жижиглэнгийн худалдаачдыг ажилд авч байна гэж Bloomberg мэдээлэв.

Хөдөлмөрийн зах зээл дээр зөвхөн АНУ-д гэхэд 1.5 сая гаруй ажлын байр, 65000 дадлагажигч орон тоонд төгсөгчид ажил хайж байна гэж LinkedIn-ы судалгаагаар харуулав.

Одоогийн байдлаар АНУ-н ажиллах хүчний 35%-г түр зуурын, төслийн, гэрээт ажилтнууд бүрдүүлж байна. Энэ хувь хэмжээ улам нэмэгдсээр л байна. Жишээлбэл чөлөөт ажиллах хүчин нийт ажиллах хүчнээс илүү хурдан өсч байна. Нийгмийн сүлжээний хэрэгслээр дамжуулан ажил олгогчдын хамгийн их хүсч буй ур чадварыг тодорхойлж, өгөгдөлд дүн шинжилгээ хийжээ.

Програм кодчилол зохиох гэх мэт “хатуу” ур чадвараас илүүлтэй харилцааны ур чадвар гэх мэт “зөөлөн” ур чадварыг илүүд үзэж байгаа талаар судалгааны үр дүн гарсан байна.

Уг судалгааны үр дүнд Deloitte, Дэлхийн эдийн засгийн форум зэрэг байгууллагуудын өмнө хийж байсан судалгааны үр дүнг мөн тусгасан бөгөөд Ирээдүйн Ажлын байрны судалгааны тайлан 2020-д ирээдүйн ажлын байранд шаардагдах эрэлттэй ур чадварын судалгааг мөн харуулсан байгаа.

Ирээдүйд ажлын байр зөвхөн нэг улсаар хязгаарлагдахгүй улс дамнасан корпорацад ажиллах, цахим орчинд ажиллах боломжууд улам ихээр нэмэгдэх учраас өөр соёлын орчинд болон олон орны хүмүүстэй хамтарч ажиллах орчинд соёлын ялгааг мэдэрч харилцах, хүн хоорондын харилцааны зөөлөн ур чадварыг хөгжүүлэх агуулгыг хөтөлбөрт оруулахыг мөн зөвлөсөн байна.

Ажил олгогчид техникийн мэдлэгээс илүү хувийн шинж чанар болон харилцааны ур чадвар зэрэгт илүү ач холбогдол өгснөөр зөв хүнийг ажилд авч чадах бөгөөд цаашид ажлын үр дүн, гүйцэтгэл зэрэг нь илүү өндөр байна. Ажил олгогчдын талаас хамгийн өндөр эрэлттэй байгаа чадвар бол харилцааны ур чадвар буюу ирээдүйн ажлын байрны эрэлттэй 20 ур чадварын нэг.

Хэрэв тухайн ажилчин програмын код бичиж чаддаг бол маш сайн гэхдээ өөрийгөө илэрхийлж чаддаг байх чадвар хамгийн чухал. Мэргэжлийн зөвлөх Career Contessa “Та бусдыг сонсохоос татгалздаг менежертэй байсан уу, та өөрийгөө нийгмийн нэг хэсэг байж хэзээ нийтэч байх эсвэл хэзээ ажил хэрэгч байхаа мэддэг хүнтэй хамтран ажилладаг уу, та зүгээр ээ гэж энгийнээр хэлэхийн оронд өчнөөн албаны үг хэллэг ашиглаж харилцдаг хүнтэй ажилладаг уу? гэх мэт асуултад хариулж өөрийн болон бусдын харилцааны ур чадварыг тодорхойлох боломжтой гэж зөвлөсөн байдаг.

COVID-19 цар тахлын улмаас зайнаас ажиллахад шаардлагатай програм хангамжийг нэвтрүүлэх боломж нэмэгдсэн учраас тухайн програм хангамжийг ашиглан ажиллах шаардлага зөвхөн ажилчдын хувьд төдийгүй ажил олгогчдын хувьд ч нэмэгдэж байна. Бусдыг манлайлах, бусдад эерэгээр нөлөөлөх, сэтгэлээ удирдах чадварыг (Emotional intelligence EQ) ажлын байранд шаардагдаж буй хамгийн чухал ур чадвар гэж ажил олгогчид үзсэн байна.
Тиймээс сурагчдад харилцааны ур чадварыг багаас нь хөгжүүлж өгснөөр бусадтай эерэг харилцаатай байх, бусдын үзэл бодлыг хүндэтгэж сурах, өөрийгөө болон бусдыг зөв хандлагад чиглүүлэх манлайллын ур чадвар эзэмшиж тэр дадал хандлага нь хойшид ажлын байранд илүү амжилттай ажиллах суурь болохыг олон судалгаагаар мөн нотолсон байна.

LinkedIn нь харилцааны ур чадвар гэдэгт зөвхөн аман харилцаа биш мөн "дижитал биеийн хэл" багтдаг болсон гэж үзэж байна. И-мэйл илгээж, хариулж, текст бичвэр оруулсан өнгө аясаараа бусдад зөв сэтгэгдэл төрүүлж чадаж байна уу гэдэг нь харилцааны ур чадварт тооцогдож байна. Тиймээс их сургуульд сурч байгаа оюутнууд энэ тал дээр илүү төвлөрөх хэрэгтэй юм. Сурлагын чадвар, амжилт дээр тулгуурлаж ажилд авах нь багасаж байгаа.

Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын нөлөөгөөр ирээдүйн ажлын байр асар хурдацтай өөрчлөгдөж, одоо сурч байгаа сурагчид ирээдүйд эрэлттэй ажлын байран очих бөгөөд шинээр бий болох ажлын ихэнх нь технологийн ур чадвар болон нийгмийн харилцааны ур чадвар шаардсан ажил байхыг Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан "Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын үеийн боловсролын шинэ загвар- Ирээдүйн Сургууль" 2019 оны тайланд онцолсон байна.

Мэдээллийн технологийн дэвшилд суурилсан аж үйлдвэрийн 4-р хувьсгалын эрин үед гар ажиллагаа шаардсан ажлыг автоматжуулснаар, ажлын байранд эрс өөрчлөлт гарч, бүтээлчээр сэтгэх, хамтдаа асуудал шийдвэрлэх, технологи ашиглан мэдлэг, инноваци бүтээх чадвар шаардсан ажлын байр илүү их эрэлттэй болж байна.

Source: boldoo

📒 Дээд боловсролын холимог загварАНУ-ын судалгааны их сургуулиуд нь 19-р зуунд Германы дээд боловсролын загварыг зээлдэн...
20/12/2020

📒 Дээд боловсролын холимог загвар

АНУ-ын судалгааны их сургуулиуд нь 19-р зуунд Германы дээд боловсролын загварыг зээлдэн авч үндэс сууриа тавьсан.

Харин Америкчууд удалгүй, холбооны засгийн газрын судалгааны санхүүжилтээр тэтгэн бие даасан, төвлөрсөн бус бүтэцтэй болгон өөрчилсөн.

Өөрөөр хэлбэл зөвхөн Германы загвар биш бусад загваруудаас санаа авч өөрийн гэсэн дээд боловсролын загварыг бий болгожээ.

20-р зууны эхээр АНУ дээд боловсролыг масс шинжтэй болгох зорилго тавьж Англи-Америк загварыг гаргасан нь дэлхийн олон улс орны дээд боловсролын системд нөлөөлсөн.

Англи-Амёрик загварын дээд боловсрол нь төгсөлтийн өмнөх бакалаврын сургалтаа гэгээрүүлэх ухаан буюу олон талын суурь боловсрол олгоход чиглүүлж, ахисан түвшний сургалтаа Хумбольдын загварын дагуу судалгаанд түлхүү чиглүүлдэг байна.

Америкийн дээд боловсролын энэхүү загвар нь эргээд Их Британий дээд боловсролын салбарт нөлөө үзүүлж, МIT англи хувилбар болох сургуулийг байгуулж, элитийн сургалтаас массын сургалтруу шилжихэд хүргэсэн.

Сургалтын хөтөлбөрөө илүү уян хатан болгох үүднээс америкийн кредитын системыг дэлхийн олон орон ашиглах болов.

Англи-Америкийн загвар нь оюутан хүн өөрөө сурах үйлээ процесс хийж, сурах хугацаагаа богиносгох, илүү уян хатан нээлттэй тогтолцоо юм.

Source: boldoo

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when SAIN Solar Energy LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to SAIN Solar Energy LLC:

  • Want your university to be the top-listed University?

Share