25/08/2022
🇲🇳🇵🇱МУИС-ийн Бизнесийн сургууль болон Польш улсын Лодзийн их сургуультай хамтарсан бакалаврын 2+2 хамтарсан хөтөлбөр
🇲🇳🇵🇱Монгол улс болон Бүгд Найрамдах Польш Улсын (БНПУ)-ын боловсрол, соёл, шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагааны хүрээнд МУИС-ийн Бизнесийн сургууль БНПУ-ын Лодзийн их сургуулиуд хамтран 2+2 бакалаврын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлэлцээрийг 2019-2020 оны хичээлийн жилд байгуулсан билээ.
⚠️Уг хөтөлбөрт МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүү, Банк, Даатгал, Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд жил бүр 15 хүртэлх оюутныг Лодзийн их сургуулийн Эдийн засаг - Социологийн сургуульд санхүү болон нягтлан бодох бүртгэл мэргэжлээр үргэлжлүүлэн суралцах нөхцөлийг дээрх хэлэлцээрээр бүрдүүлж өгсөн байдаг.
⚠️Хамтарсан хөтөлбөрт суралцах оюутнууд Польш хэлийг эх орондоо ахисан түвшинд эзэмшсэн байх нь голлох шалгууруудын нэг тул Бизнесийн сургууль энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ МУИС-ийн ШУС-ийн Европ судлалын тэнхимтэй хамтран ажиллаж байна.
✅Хөтөлбөрт суралцах хугацаа: Тус хөтөлбөрт суралцагч нь МУИС-ийн Бизнесийн сургуульд 2 жил, Польшийн Лодзийн их сургуульд 2 жил суралцана.
✅Хөтөлбөрийн давуу тал: МУИС-ийн Бизнесийн сургууль болон Польш улсын Лодзийн их сургуулийн хос дипломтой төгсөх боломжтой. Бакалаврын хөтөлбөрөө амжилттай төгсвөл үргэлжлүүлэн магистрын хөтөлбөрт суралцах боломжтой.
✅Хөтөлбөрт хэн хамрагдах вэ?
МУИС-ийн Бизнесийн сургуулийн өдрийн бакалаврын хөтөлбөрт санхүү, банк, даатгал, нягтлан бодох бүртгэл мэргэжлээр суралцаж буй суралцагчид хамрагдах боломжтой.
✔Тавигдах шаардлага
1️⃣ МУИС-ийн Бизнесийн сургуулийн дээр дурдсан мэргэжлийн хөтөлбөрүүдийн аль нэгт суралцдаг байх
2️⃣ МУИС-ийн Бизнесийн сургуулийн судалвал зохих 54 багц цагийг амжилттай судалсан байх
3️⃣ Польш хэлийг 4 улирал судалсан байх, Польш хэлний түвшин тогтоох шалгалтанд B1 болон түүнээс дээш үнэлгээ авсан байх