Билгийн гүүр

  • Home
  • Билгийн гүүр

Билгийн гүүр Bilgi Köprüsü


جسر المعرفة

21/02/2026

Celebrating my 4th year on Facebook. Thank you for your continuing support. I could never have made it without you. 🙏🤗🎉

Олон улсын эх хэлний өдөр (International Mother Language Day) жил бүрийн 2 дугаар сарын 21-нд тохиодог. Өнөөдөр буюу 202...
21/02/2026

Олон улсын эх хэлний өдөр (International Mother Language Day) жил бүрийн 2 дугаар сарын 21-нд тохиодог. Өнөөдөр буюу 2026 оны 2 дугаар сарын 21-ний өдөр энэхүү тэмдэглэлт өдөр тохиож байна.

ЮНЕСКО-гоос 1999 онд дэлхийн хэл, соёлын олон янз байдлыг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэ өдрийг анх зарласан бөгөөд 2000 оноос эхлэн дэлхий даяар албан ёсоор тэмдэглэж иржээ.

Түүхэн үндэслэл
Энэ өдрийг 1952 онд Бангладеш улсын иргэд өөрсдийн эх хэл болох бенгал хэлээ албан ёсны хэл болгохын төлөө тэмцэж, амь насаа алдсан түүхэн үйл явдлыг дурсгаж сонгосон байдаг.

📌Гол зорилго
Хэлний олон янз байдлыг хадгалах: Дэлхий дээрх 6000 гаруй хэлний талаас илүү хувь нь устах аюулд ороод байгаа тул тэдгээрийг хамгаалах.
Олон хэлний боловсролыг дэмжих: Сургалтыг эх хэл дээр явуулах нь боловсролын чанарт эерэгээр нөлөөлдөг гэж үздэг.
Соёлын өвийг хамгаалах: Хэл бол тухайн үндэстний соёл, түүх, сэтгэлгээний дархлаа юм.
Хэл мөхвөл үндэстэн мөхнө.Иймээс хүн бүр эх хэлний манаач гэдгээ ухамсарлаж,эх хэлээрээ зөв ярьж бичиж хэвшье.

16/09/2025
KAYITLARIMIZ BAŞLIYOR 📚🖊
29/08/2025

KAYITLARIMIZ BAŞLIYOR 📚🖊

26/03/2025
26/03/2025

1. Зэрэгцүүлэн холбохын “-ж”-ийн оронд “-ч” бичиж алддаг үгсээс
1. АСАЖ(асч)
2. БАГАСАЖ(багасч)
3. БАЯСАЖ(баясч)
4. БОСОЖ(босч)
5. Дасаж(дасч)
6. ДУРСАЖ(дурсч)
7. ЗОГСОЖ(зогсч)
8. ЗАСАЖ(засч)
9. ИХСЭЖ(ихэсч)
10. НОЙРСОЖ(нойрсч)
11. ТОСОЖ(тосч)
12. ТУСАЖ (тусч)
13. ХАСАЖ(хасч)
14. ХҮСЭЖ(хүсч)
15. ҮҮСЭЖ(үүсч)... гэх мэт
* Томоор бичсэн нь зөв шүү.

2. “Ь”, “И”-ийг илүүдүүлж алддаг үгсээс
1. ДАРААХ(дараахь, дараахи)
2. ХОЙДОХ(хойдохь, хойтох)
3. ХОЙНОХ(хойнохь)
4. УРДАХ(урдахь)
5. АРДАХ(ардахь)
6. ДЭЭРХ(дээрхь, дээрхи)
7. ДООРХ(доорхь, доорхи)
8. ГАДНАХ(гаднахь, гаднахи)
9. ДУНДАХ(дундахь, дундахь) ... гэх мэт
*Томоор бичсэн нь зөв шүү, манайхаан!

3. Үгийн дунд л, м, н, в-ийн дараа “б” биш “в” бичиж алддаг үгсээс
1. БОЛБОЛ(болвол)
2. ОЛБОЛ(олвол)
3. ХЭЛБЭЛ(хэлвэл)
4. НЭМБЭЛ(нэмвэл)
5. ЧИМБЭЛ (чимвэл)... гэх мэт
*Том нь зөв, жижиг нь буруу шүү, хүмүүс ээ!

4. Нэгэнт гээсэн эгшгээ сэргээн бичиж алддаг үгсээс
1. НӨХДӨДӨӨ(нөхөддөө)
2. БУСДАДАА(бусаддаа)
3. БУТРАЛААР(бутарлаар)
4. СЭТГҮҮЛЧДЭДЭЭ(сэтгүүлчиддээ)
5. СУРАГЧДАДАА(сурагчиддаа)
6. ҮЗЭГЧДЭДЭЭ(үзэгчиддээ)
7. ХЭРЭГЛЭГЧДЭДЭЭ(хэрэглэгчиддээ)
8.УНШИГЧДАДАА
9.ХҮҮХДЭДЭЭ(хүүхэддээ)
*Том нь зөв шүү!

5. я, е, ё, ю-аар төгссөн үгэнд мөн “-я, -е, -ё, -ю” нөхцөлийг залгахдаа дунд нь “Ь, Ъ” бичиж аддаг үгсээс
1. ОЁЁ(оёъё)
2. ХАЯЯ(хаяъя)
3. УЯЯ(уяъя)
4. ГОЁЁ(гоёъё)
*Том нь зөв, жижиг нь буруу шүү, хүмүүс ээ!
Тайлбар: Ерөөс хүн хамгийн их харснаа зөв гэж боддог. Харин мэргэжлийн хүмүүсээс бусад нь дүрмээ бодож бичдэггүй. Үүнээс болж “Сонин харагдаад байна аа, гоё харагдсанаараа бичье ээ!” гэсэн үг гараа биз. Үүний нэг жишээ нь “оёё, уяя” мэтээр “я”-ийн төрлийн үсгүүд давхарлах явдал юм.

Address


Telephone

+905527922174

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Билгийн гүүр posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Want your university to be the top-listed University?

Share