21/01/2022
Монгол-Германы хотууд хоорондын түншлэл, Хөвсгөлийн Мөрөн, Бранденбург мужийн Барут хот хоорондын түншлэл нь 2011 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын засаг дарга Барут хотод зочилж, засаг дарга Петер Илктэй анх уулзаснаар эхэлсэн. Өнгөрсөн 11 орчим жилийн хугацаанд усны хангамж, бохир усны менежмент, барилга, тогтвортой боловсрол болон хог хаягдлын менежментийн чиглэлээр дэд бүтцийн олон хамтын төслүүд хэрэгжүүлж ирсэн нь энэхүү хот хоорондын түншлэлийн бодит үр дүн юм. Хэдийгээр цар тахалтай холбоотойгоор улс хоорондын зорчих хөдөлгөөн хязгаарлагдмал байгаа ч Барут хотын Засаг дарга Илк хамтын төслүүдээ цаашид ахицтай хэрэгжүүлэх үүднээс Мөрөн хотод айлчилсан байна.
Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч, хатагтай Регина Рутенбергтай өнгөрсөн долоо хоногт хийсэн уулзалтын үеэр дээрх хамтын төслүүдийн тухай ярилцав. Уулзалтын үеэр засаг дарга Илк болон Барут хотын захиргаанд орон нутгийн хөгжлийн асуудал хариуцсан ажилтан ноён Карстен Виттке нар түншлэлийн хүрээнд 2019 онд байгуулсан, Германы Элчин сайдын яамны санхүүгийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагааг нь өргөжүүлж буй Мөрөн дэх Мэргэжлийн боловсролын сургалтын төвийн төслийн тухай мэдээлэв.
Барут хотын зүгээс түншлэлийн хүрээнд байгаль орчинд ээлтэй нөөц ашиглалтын чиглэлээр цаашид ч төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Хамтын ажиллагааны үр дүн нь Мөрөн хотын иргэдийн амьдралыг сайжруулахад шууд үр нөлөө үзүүлж, иргэд ихээхэн үнэлж, талархан хүлээж авч байгаад баяртай байдгаа засаг дарга Илк Элчин сайдын яаманд болсон уулзалтын үеэр илэрхийлэв. Хөвсгөл аймгийн захиргаанаас түүнд гардуулсан „Цэнхэр сувд“ хүндэт медаль нь энэхүү түншлэлийн үр дүнг онцгой үнэлж буй нь нэгэн илрэл юм хэмээн тэрээр дурдав.
******
Mit dem Besuch des damaligen Bürgermeisters von Murun bei Bürgermeister Peter Ilk in Baruth begann im Jahre 2011 die mongolisch-deutsche Städtepartnerschaft zwischen den Städten Murun in Khuvsgul und dem brandenburgischen Baruth/ Mark. In den seither vergangenen knapp 11 Jahren wurden zahlreiche gemeinsame Projekte umgesetzt – Infrastrukturelle Projekte zu den Schwerpunkten Wasser/Abwasser, Bauwesen, nachhaltiger Bildung und Abfallmanagement sind Beispiele der gelebten Partnerschaft, die durch Bürgermeister Ilk auch in Zeiten pandemiebedingter Reisebeschränkungen durch einen persönlichen Besuch in Murun vorangebracht wird.
Um die gemeinsamen Projekte ging es auch im Gespräch mit der Geschäftsträgerin der deutschen Botschaft, Frau Regina Rutenberg in der vergangenen Woche. Bürgermeister Ilk und Herr Karsten Wittke, Koordinator für kommunale Entwicklung der Stadt Baruth/Mark, berichteten über das Handwerkertrainingszentrum in Murun, welches im Jahr 2019 eröffnet wurde und seither ständig, unter anderen mit der finanziellen Unterstützung der Botschaft, ausgebaut wird.
Es sei von der Stadtverwaltung Baruth beabsichtigt, weitere Vorhaben zur umweltbewussten Ressourcennutzung im Rahmen der Partnerschaft umzusetzen. Die Stadt Baruth freue sich, dass die Kooperation den Bürger*innen in Murun direkt zugutekommt und wertgeschätzt wird – die Auszeichnung mit der „Blauen Perle“, der Ehrenmedaille der Provinz Khuvsgul, sehe er als Zeichen dieser besonderen Wertschätzung, so Bürgermeister Ilk im Gespräch in der Botschaft.