“21-р Зуун Сан” /Ilwoo Foundation Scholarship/

“21-р Зуун Сан” /Ilwoo Foundation Scholarship/ БНСУ-ын “Ханжин” группийн дэргэд дэхь “Ирү” сангийн

“21-р Зуун Хөгжлийн Клуб” нь анх 2001 онд БНСУ-ын “Ханжин” группийн дэргэд дэхь “Ирү” сан( хуучнаар “21-р зуун Солонгос судлалын сан”)-гийн оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамргагддаг хэсэг оюутнуудын санаачлагаар байгуулагдсан юм.

Клубийн гишүүд нь уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан ирээдүйн чадварлаг мэргэжилтнүүд болохоор чармайн суралцаж буй шилдэг оюутнууд болон үе үеийн төгсөгчдөөс бүрддэг. Байгуу

лагдсан цагаасаа олон төрлийн арга хэмжээнүүдийг амжилттайгаар зохион явуулсаар байна. Тухайлбал жил бүр Монгол улсын ШУТИС-тай хамтран Монгол дахь оюутан залуучууддаа хэрэгцээтэй байгаа ном, сурах бичгүүдийг тус сургууль номын санд илгээдэг номын аян, “Солонгос улсад хэрхэн суралцах вэ?” сэдэвт уулзалт семинар болон “Та БНСУ-д суралцах уу?” гарын авлага, нийгэмд хандсан бусад сайн үйлсийн аянууд зэргийг дурдаж болох юм. Мөн өөрийн вэб сайтаар (www.study21c.net) дамжуулан үйл ажиллагаа болон олж авсан мэдлэг мэдээллээ нийтэд хүртээл болгосоор байна.

Клубийн гишүүд нь жил бүрийн хавар “Нэгдсэн Чуулган”-аа хийн өнгөрсөн жилийн үр бүтээл, хийсэн ажил, сурсан зүйлсээ тайлагнан, дараа жилийнхээ хийх зүйлс, зорилго чиглэлээ тодорхойлдог. Мөн түүнчлэн чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөх үүднээс спорт болон бусад төрлийн уулзалт нөхөрлөлүүдийг тогтмол зохион явуулсаар байна.

Сангийн маань тэтгэлэг зарлагдсан байна шүү!! 5 сарын 16-н хүртэл бүртгэл явагдах тул та амжиж бүртгүүлээрэй!!
07/05/2025

Сангийн маань тэтгэлэг зарлагдсан байна шүү!! 5 сарын 16-н хүртэл бүртгэл явагдах тул та амжиж бүртгүүлээрэй!!

БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ИЛВҮҮ САНГИЙН ТЭТГЭЛГЭЭР БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Боловсролын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Илвүү сангийн хамтын ажиллагааны хүрээнд бакалаврын түвшинд хоёр иргэнийг суралцуулахаар болсон юм.

Тус тэтгэлэгт сургалт 2026 оны 03 дугаар сараас Бүгд Найрамдах Солонгос Улсад эхлэнэ.

Та тэтгэлгийн талаарх мэдээлэл, анкетыг доорхи линкээс танилцана уу. https://scholarship.esis.edu.mn/

Та бүрдүүлсэн материалаа мэдээлэлд дурдсаны дагуу 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 18:00 (Бүгд Найрамдах Солонгос Улсын цагаар) цагаас өмнө Илвүү сангийн [email protected] хаягаар хүргүүлнэ.

Манай сангийн тэтгэлэг зарлагдлаа!! Тэнцсэн тохиолдолд хэлний бэлтгэл, түвшин тогтоох шалгалтын ирж очих зардал, сургалт...
07/05/2022

Манай сангийн тэтгэлэг зарлагдлаа!!
Тэнцсэн тохиолдолд хэлний бэлтгэл, түвшин тогтоох шалгалтын ирж очих зардал, сургалтын төлбөр, дотуур байр бүүр дээрээс нь сарын тэтгэмжтэй шүү!!
Журамтай нь сайн уншиж танилцаад өөрийгөө нэг сориод үзээрэй!
Та бүхэнд амжилт хүсэе!

БНСУ-ЫН ИЛВҮҮ САНГИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Монгол Улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНСУ-ын ILWOO /Илвүү/ сан өөрийн тэтгэлгээр 2022-2023 оны хичээлийн жилд байгалийн ухаан, инженерийн чиглэлээр 2 оюутан, эдийн засаг, олон улсын харилцаа, улс төр судлал, бизнес удирдлага чиглэлээр 2 оюутан, нийт 4 оюутныг БНСУ-ын их, дээд сургуульд бакалаврын түвшинд суралцуулна.

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан эсвэл Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу өөр орны сонгон шалгаруулалтад тэнцэж, баримт бичиг нь хүргэгдсэн иргэнийг энэхүү сонгон шалгаруулалтад оруулахгүй.

✅ Шалгуулагчдад тавигдах шаардлага, бүртгэл:
Шалгаруулалтад оролцогч нь Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид 80% буюу түүнээс дээш сурлагын амжилттай суралцаж буй суралцагч эсхүл Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.2 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа, 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар 25-аас доош настай, гэрлээгүй, Монгол Улсын иргэн байна.

БНСУ-ын Илвүү сангийн тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://www.meds.gov.mn/post/117356 хуудсаар авна уу.

07/10/2021

БНСУ-ын “Seoul National University буюу Сөүлийн их сургуульд”-ийн гуравдугаар курсийн оюутан Н.Анударьтай “ТOPIK”-ийн шалгалтад хэрхэн бэлдэх, мөн БНСУ-д хэрхэн суралцах тал....

20/07/2021

ТОПИК ШАЛГАЛТЫГ 10 ДУГААР САРД ЗОХИОН БАЙГУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ.

Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт /ТОПИК/-тай холбоотой мэдээллийг албан бичгээр ирүүллээ.
Боловсрол, шинжлэх ухааны яам Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын ТОПИК Шалгалтын хороотой гурвалсан уулзалтыг зохион байгуулсан.
ТОПИК шалгалтыг зохион байгуулдаг Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон Улсын Боловсролын хүрээлэнгээс улс орон даяар 78 дугаар шалгалтыг 2021 оны 10 дугаар сарын 17-нд авахаар төлөвлөжээ.

19/06/2021

БНСУ-ЫН ИЛВҮҮ САНГИЙН ТЭТГЭЛЭГИЙН 24ДӨХ ЭЛСЭГЧИДДЭЭ БАЯР ХҮРГЭЕ

20121-2022 оны ИЛВҮҮ сангийн тэтгэлэг зарлагдлаа. Журамтай нь танилцаад бүртгүүлээрэй Маягт нь:Сонгон шалгаруулалт хүснэ...
15/05/2021

20121-2022 оны ИЛВҮҮ сангийн тэтгэлэг зарлагдлаа. Журамтай нь танилцаад бүртгүүлээрэй

Маягт нь:
Сонгон шалгаруулалт хүснэгтийн дээхэн хэсэгт байрлаж байна.

Тэнцчих л юм бол бүх зардал цаанаасаа шүү: хэлний бэлтгэд, сургалтын төлбөр, дотуур байр, эрүүд мэндийн даатгал, амжиргааны зардал + анх нисэх, төгсөөд буцаад ирэх тийз хүртэл багтсан байгаа.

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Монгол Улса...

30/01/2021
04/04/2019
04/04/2019

ILWOO сангийн мэдээлэл бичлэг хүргэж байна!!

04/04/2019

Сайн байцгаана уу,
2020-2021 ИЛВҮҮ сангийн тэтгэлэг зарлагдлаа!

2020-2021 оны хичээлийн жилд байгалийн ухаан, инженерийн чиглэлээр 3 оюутан, эдийн засаг, Олон улсын харилцаа улстөр судлал, бизнес удирдлага чиглэлээр 3 оюутан, нийт 6 оюутныг БНСУ-ын их, дээд сургуульд бакалаврын түвшинд суралцуулна.

Дэлгэрэнгүй мэдээлэл доорх сайтнаас авч, дүрэм журамтай нь танилцаж, материалаа бүрдүүлж эхэлцгээгээрэй! 🙂

Амжилт!!

Бүртгэлийн линк: https://scholarship.esis.edu.mn

12/02/2019

ILWOO сангийн тэтгэлгийн талаар мэдээлэл( шалгуур,Сонгон шалгаруулалт )доорх сайтнаас хүлээн авна уу.

Сайн байна уу!! Сүүлийн хэдэн өдрүүдэд тэтгэлгийн өргөдөл татаж авч болохгүй, алдаа заагаад байна гэсэн захиа ихээр ирэх...
23/04/2018

Сайн байна уу!! Сүүлийн хэдэн өдрүүдэд тэтгэлгийн өргөдөл татаж авч болохгүй, алдаа заагаад байна гэсэн захиа ихээр ирэх болсонтой холбогдуулан энэ постыг оруулж байна. БСШУЯ-ны сайт вэб хуудасны шинэчлэлт хийгдээд өмнөх линк ажилгаагүй болсон байна. БСШУЯ-ны сайт болох mecss.gov.mn сайт руу хандан Гадаадад суралцах хэсгээс ИЛВҮҮ сангийн тэтгэлгийн зарыг олоод ILWOO сангийн тэтгэлэг хүссэн өргөдөл(татаж авах) гэсэн линк аль аль нь болж байна.
Линк: http://www.mecss.gov.mn/news/499/

БНСУ-ЫН ИЛВҮҮ САНГИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА.

Address

Seoul

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when “21-р Зуун Сан” /Ilwoo Foundation Scholarship/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share