20/05/2026
🛡️ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ
“Боловсрол эвсэл” ТББ-тай хамтран сургуулийн хүүхэд хамгааллын бодлого, дүрэм журмын бодит хэрэгжилт, оролцогч талуудын оролцоог тодорхойлох, сургууль болон дотуур байрны орчны аюулгүй байдлын эрсдэлийг үнэлэх ажлыг зохион байгууллаа.
Тус ажлын хүрээнд:
▪️ Удирдлага
▪️ Багш
▪️ Эцэг эх
▪️ Суралцагчдын төлөөлөл оролцож, суралцагчдад учирч болзошгүй эрсдэлийг илрүүлэх, тодорхойлох үнэлгээг хамтран хийлээ.
Үнэлгээг дараах 3 чиглэлээр хэрэгжүүлэв. Үүнд:
✅ Засаглалын орчин
✅ Нийгэм, сэтгэл зүйн орчин
✅ Материаллаг орчин
Эрсдэлийг ихээс бага руу эрэмбэлэн дүгнэж, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөө, санал зөвлөмжийг боловсрууллаа. 🤝
Боловсролын яам
Боловсролын ерөнхий газар
Барилгын политехник коллеж - 70 жил
Барилгын политехник коллеж нийгмийн түншлэл