Мэргэжлийн боловсролыг дэмжих сан

Мэргэжлийн боловсролыг дэмжих сан “Bringing High-Quality Education for you”
“Өндөр чанартай боловсролыг танд хүргэнэ”
Мэргэжлийн болвсролыг дэмжих сан

Эрхэм зорилго:
Харвардын их сургуульд болон дэлхийн шилдэг 100 сургуульд Монгол залуучуудын сурч боловсрох мэргэжлийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор дэмжлэг үзүүлэх, боловсролтой бүтээлч, зөв Монгол хүнийг төлөвшүүлхэд түлхэц үзүүлэх үндсэн зорилготой.

Алсын хараа:
Боловсролын салбарт манлайлал үзүүлж дэлхийд шилдэг боловсролоор тэргүүлж буй их дээд сургуульд өндөр мэдлэг боловсрол, туршлаг

атай оюутан залуусыг олноор суралцуулж Монгол Улсын хөгжид дэвшил боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийнэ.

Сан нь зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах үйл ажиллагааг явуулна.

1. Дэлхий шилдэг 100 сургуульд суралцах нөхцөл, болзол шаардлагыг хангасан хүнд дэмжлэг үзүүлэх, Монголд Улсад төлөөлөх албан ёсны төлөөлөгчийн эрхтэйгээр үйл ажиллагаа явуулах.
2. Мэргэжлийн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт, судалгаа, үйлчилгээ үзүүлэх.
3. Харвардын их сургуульд Монгол залуусыг суралцхад бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлэх.
4. Ижил төрлийн боловсролын салбарт үйл ажиллагаа явуулдаг дотоодын болон олон улсын байгууллагуудтай нягт уялдаатай боломжит бүх хэлбэрээр хамтран ажиллах, харилцан туршилга мэдлэг солилцох.

06/04/2026

Тэтгэлэгэй сурахад зөвлөх www.surya.mn платформын явцын тайлан хуваалцаж байна

06/04/2026

Гарааны бизнес эрхлэхээр зорьж байгаа хувь хүн, баг хамт олонд зориулсан шинэ боломжийг хуваалцаж байна
🌎"Pitch to Partnership" Бүртгэл үргэлжилж байна!
Хэн оролцож болох вэ?
• Эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, технологи дамжуулах төв, хамтын оффист бойжиж буй эсвэл бойжиж төгссөн гарааны компани
• Шинэлэг технологи хөгжүүлж буй, олон улсын зах зээлд өргөжих зорилготой гарааны компаниуд болон энтрепренерууд
• Солонгосын гарааны компаниудтай хамтран ажиллах сонирхолтой бизнесүүд
Оролцсоноор ямар боломжууд нээгдэх вэ?
�Хамтарсан бүтээгдэхүүн болон судалгаа хөгжүүлэлт
�Солонгосын стартапуудтай түншлэх
�Шинэ зах зээлд гарах боломж
�Хөрөнгө оруулалт татах боломж
I үе шат:🎤 Оролцогч гарааны компаниуд өөрсдийн төслөө танилцуулна.
II үе шат: 🤝 Солонгосын талын мэргэжилтнүүд сонгон шалгаруулж, сонирхсон төслүүдтэйгээ харилцаа холбоо тогтоож, хэлцэл хийх.
🔗 Бүртгэлийн холбоос: https://forms.gle/89Z2kqSVXRbks2dC9
📅 Бүртгэлийн сүүлийн хугацаа: 2026 оны 4-р сарын 15
📞 Холбогдох утас: 51-265258

04/03/2026

🇲🇳Монгол орон даяар төгсөх ангийн хүүхэд тус бүрт 70 мянгын эрх surya.mn платформын зүгээс олгож байна

🇲🇳Монгол орон даяар төгсөх ангийн хүүхэд тус бүрт 70 мянгын тэтгэлэг surya.mn платформын зүгээс олгож байна🚀Энэ өдрийн м...
02/03/2026

🇲🇳Монгол орон даяар төгсөх ангийн хүүхэд тус бүрт 70 мянгын тэтгэлэг surya.mn платформын зүгээс олгож байна

🚀Энэ өдрийн мэнд дэвшүүлье
Өнөөдөр Монгол орон даяар 12 дугаар ангиа төгсөж байгаа 48324 сурагчид байна.

🎓Тэтгэлэгтэй суръя уриатай surya.mn платформын зүгээс эрдмийн гараанд шамдаж байгаа дүү нартаа зориулан тэтгэлгийн платформыг ашиглах сурагч тус бүрт 70,000 төгрөгийн тэтгэлэг олгож байгаагаа төгсөх ангийнхан болон тэдний эцэг эхчүүдэд зориулан хүргэж байна.

🔥Ач холбогдлын хувьд ахлах болон төгсөх ангийн хүүхдүүд системд нэвтэрч өөрийн ирээдүйн мэргэжлээ шинжлэх ухааны аргачлалаар сонгох, гадаадад суралцахад дасан зохицох бэлэн байдлаа үнэлэх, санхүүгийн болон зан төрхийн тестүүд өгч явцаа хянах гээд олон давуу талуудыг ашиглах эрх нээгдэх юм.

📙👨🏼‍🏫Мөн IELTS, TOEFL-ийн оноог тодорхойлох Англи хэл, мөн Япон, Солонгос, Герман, Франц, Орос хэлний бүх түвшний түшингээ тогтоох тест шалгалт өгөх. Дотоодын болон олон улсын тэтгэлгийн мэдээллүүдтэй танилцах, сонирхсон сургуулийн мэдээллүүдтэй танилцаж тэтгэлэгт хамрагдахад шаардлагатай 12 төрлийн мэдээллийг удирдан платформыг ашиглах өөрийгөө бэлдэх. Мөн тэтгэлгээр олон улсад суралцсан зөвлөхүүдийн үнэ цэнтэй зөвлөгөөг авах зэрэг өргөн боломжуудыг ашиглах боломжтой болох юм.

🔥Хэрхэн платформыг ашиглах 70000 тэтгэлэг хүртэх вэ?

🎯1. Энэхүү бичлэгийг үеийн найзууддаа хүргэхээр өөрийн facebook болон insta даа түгээх.
🎯2. Өөрийн ашигладаг email-ийг ашиглан www.surya.mn цахим платформд орж бүртгүүлэн ашиглах эрх нээж дээрх бүх боломжийг ашиглах эрх нээгдэх юм.
Тэтгэлгийн нэгдсэн бүх мэдээллийг цахимаар авч өөрийнхөө тэтгэлэг авах боломжоо нэмэгдүүлээрэй.
🎓Эрдмийн их далайд сэлүүрдэх ирээдүйн дүү нартаа сурч мэдэх их үйлсэд нь амжилт хүсье.
🎓Тэтгэлэг хаагдах сүүлийн хугацаа 2026 оны 6 сарын 1
🎓Surya.mn платформын үүсгэн байгуулагч
Шагдарсүрэнгийн ОТГОН-ӨЛЗИЙ

21/02/2026

Мэргэжлээ зөв сонгож амьдралынхаа чухал шийдвэрийг хэрхэн гаргах вэ?
"Чи том болоод юу болох юм бэ?"
Энэ асуултыг бид бага наснаасаа сонссон. Тэр үед хариулахад амархан байсан — "Сансрын нисгэгч!" "Эмч!" "Дуучин!" Бид бодохгүйгээр хариулдаг байсан, учир нь энэ зүгээр л тоглоом байсан.
Гэтэл одоо чи 10, 11, 12-р ангид сурч байна. Удахгүй их сургуульд орно. Мэргэжлээ сонгох цаг болсон. Гэнэт энэ асуулт нухацтай болсон.
Хэрэв чи "Би юу болохоо мэдэхгүй байна" гэж бодож байвал — чи ганцаараа биш. Дэлхийн хэмжээнд оюутнуудын 70 хүртэл хувь нь их сургуулийн эхний жилүүдэд мэргэжлээ сольдог. 70 хувь! Энэ нь ихэнх хүмүүс эхэндээ буруу сонголт хийдэг гэсэн үг.
Гэхдээ чи өөр байж болно. Хэрхэн? Энэ талаар ярилцъя.
www.surya.mn мэргэжлээ сонгох гэж буй дүү нартаа зориулан бүтээв

16/02/2026

Тэтгэлэг болон их дээд сургуулийн нэгдсэн мэдээлэл, төгсөх ангийнханд хэрэгтэй www.surya.mn

15/02/2026

Тэтгэлэгийн талаар өдрийн бодол шөнийн зүүд болж буй дүү нартаа зориулав www.surya.mn

14/02/2026

Валинтений бэлэг

14/02/2026

Тэтгэлэгтэй суралцахад хэрэгтэй бүх зөвлөгөөг нэг дороос www.surya.mn

📣📣📣МЭРГЭЖИЛ СОНГОЛТ, ХЭЛНИЙ ТҮВШИН ТОДОРХОЙЛОХ, ДЭЛХИЙН ШИЛДЭГ СУРГУУЛИУДЫН МЭДЭЭЛЭЛ, ОЛОН УЛСЫН ТЭТГЭЛЭГ ХАЙХ SURYA.MN ...
13/01/2026

📣📣📣МЭРГЭЖИЛ СОНГОЛТ, ХЭЛНИЙ ТҮВШИН ТОДОРХОЙЛОХ, ДЭЛХИЙН ШИЛДЭГ СУРГУУЛИУДЫН МЭДЭЭЛЭЛ, ОЛОН УЛСЫН ТЭТГЭЛЭГ ХАЙХ SURYA.MN ПЛАТФОРМ НЭЭГДЛЭЭ 🎓🎓🎓

📚Ерөнхий боловсролын 10-12 дугаар ангийн сурагчдад зориулсан цогц боловсролын платформ болох Surya.mn албан ёсоор нээлтээ хийлээ. Энэхүү платформ нь залуучуудад мэргэжлээ зөв сонгох, хэлний түвшнээ тодорхойлох, дэлхийн шилдэг их сургуулиудын мэдээлэлтэй танилцах, олон улсын тэтгэлгийн боломжуудыг нэг дороос хайж олох боломжийг олгож байна.

🎓Яагаад Surya.mn хэрэгтэй вэ? 📝

Жил бүр олон мянган Монгол сурагчид гадаадад суралцах хүсэлтэй боловч мэдээлэл дутмаг, хаанаас эхлэхээ мэдэхгүй байдаг. Монгол Улсын Засгийн газар, Ерөнхийлөгчийн тэтгэлэг зэрэг боломжуудын талаар нарийвчлан мэддэггүй хүмүүс олон. Surya.mn нь энэ асуудлыг шийдэх зорилгоор бүтээгдсэн бөгөөд одоогоор 24 орны 67 тэтгэлэг, 28 их сургуулийн дэлгэрэнгүй мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

📚Мэргэжил сонголтын ухаалаг систем🎓

Судалгаагаар дэлхийн хэмжээнд оюутнуудын 70 хүртэл хувь нь их сургуулийн эхний жилүүдэд мэргэжлээ сольдог байна. Surya.mn-ийн мэргэжил сонголтын систем нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалд суурилсан асуулгын тусламжтайгаар сурагчийн хувийн онцлог, давуу талыг тодорхойлж, тохирох мэргэжлийн чиглэлүүдийг санал болгодог. Үр дүнд тухайн мэргэжлээр суралцах боломжтой сургуулиуд, шаардагдах хэлний түвшин, тэтгэлгийн боломжууд зэргийг хамтад нь харуулдаг.

📙👨🏼‍🏫Хэлний түвшин тодорхойлох шалгалт👨🏼‍🏫📙

Гадаадад суралцахад хэлний шалгалт зайлшгүй шаардлагатай бөгөөд ихэнх их сургууль IELTS 6.0-7.0, TOEFL 80-100 оноо шаарддаг. Surya.mn-ийн хэлний тест нь Grammar, Vocabulary, Reading, Listening зэрэг хэсгүүдийг хамарсан бодит шалгалтын форматтай төстэй юм. Англи, Япон, Солонгос, Хятад, Герман, Франц, Орос хэл дээр бүх түвшний тест өгч болно.

📚Дэлхийн шилдэг сургуулиуд болон тэтгэлгийн мэдээлэл 🎓

Платформ дээр Harvard, Stanford, MIT зэрэг дэлхийн шилдэг их сургуулиудын элсэлтийн шаардлага, сургалтын төлбөр, тэтгэлгийн боломж зэрэг мэдээлэл байршсан. Мөн Fulbright, DAAD, Chevening зэрэг дэлхийд танигдсан тэтгэлгүүдээс эхлээд улс орон бүрийн Засгийн газрын тэтгэлэг хүртэл өргөн хүрээний мэдээллийг нэгтгэсэн.

👉 Үнийн бодлого 📝

Surya.mn нь Монгол гэр бүлүүдэд хүртээмжтэй үнийн бодлого баримталж, сард 29,900 төгрөг, жилд 89,900 төгрөгөөр ашиглах боломжтой. Эдгээр багцад портфолио үүсгэх, мэргэжил сонголт, хэлний түвшин тодорхойлох, тэтгэлэг хайх бүх үйлчилгээ багтсан.
Гадаадад тэтгэлэгтэй суралцах хүсэлтэй 10-12 дугаар ангийн сурагчид болон тэдний эцэг эхчүүдийг surya.mn хаягаар зочилж бүртгүүлэхийг урьж байна.

☎️ Холбоо барих: Вэбсайт: surya.mn | Имэйл: [email protected] | Хаяг: Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, Оргил шилтгээн оффис төв 312 тоот 📣📣📣

Address

Бизнес Тауэр 19 Давхар, Сүхбаатар Дүүрэг
Улаанбаатар
14251

Telephone

+97699115702

Alerts

Be the first to know and let us send you an email when Мэргэжлийн боловсролыг дэмжих сан posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to Мэргэжлийн боловсролыг дэмжих сан:

Share