12/06/2026
“ЭРСДЭЛГҮЙ ӨМНӨГОВЬ"
Иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрсдэлтэй нөхцөл байдалд шуурхай хариу арга хэмжээ авах, төрийн байгууллагын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Эрсдэл мэдээлэх систем”-ийг ашиглалтад оруулан ажиллаж байна.
Тус системээр дамжуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн оршин суугаа орчинд тулгамдаж буй эрсдэл, аюул, осол, зөрчилтэй холбоотой мэдээллийг цахимаар илгээх боломжтой. Мөн зураг болон холбогдох баримт материалыг хавсарган илгээж, тухайн мэдээллийн шийдвэрлэлтийн явцыг бодит цаг хугацаанд хянах нөхцөл бүрдсэн.
Системийн үндсэн давуу тал нь:
• Эрсдэлийн мэдээллийг шуурхай хүлээн авах
• Фото зураг, баримт материал хавсаргах боломжтой
• Шийдвэрлэлтийн явцыг ил тод хянах боломжтой
• Иргэдийн оролцоог нэмэгдүүлж, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлэх
🌐 Цахим хаяг: https://ersdel.site/