Дарханы Анагаах

Дарханы Анагаах Medical School in Darkhan

АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн 56 дахь ЭРДМИЙН БАЯР ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа...
27/05/2026

АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн 56 дахь ЭРДМИЙН БАЯР ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа

Нийт төгсөгч нартаа баяр хүргэе!

Энэрэнгүй үйлстэн сувилагч нартаа баярын мэнд хүргэе. 🎁🌹🏵️
12/05/2026

Энэрэнгүй үйлстэн сувилагч нартаа баярын мэнд хүргэе. 🎁🌹🏵️

ТӨГСӨХ АНГИЙН ОЮУТНУУДДАА АМЖИЛТ ХҮСЬЕ!Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар Анаг...
12/05/2026

ТӨГСӨХ АНГИЙН ОЮУТНУУДДАА АМЖИЛТ ХҮСЬЕ!
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн Төгсөлтийн ур чадварын шалгалтаар үргэлжилж байна.
Ур чадварын шалгалт:
2026 оны 05 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулагдана

“Үндэсний бичгээрээ сайхан бичье” цэвэр бичлэгийн уралдаан зохион байгуулагдлааОюутнуудын үдэсний бичгийн хэрэглээг нэмэ...
11/05/2026

“Үндэсний бичгээрээ сайхан бичье” цэвэр бичлэгийн уралдаан зохион байгуулагдлаа
Оюутнуудын үдэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлж, түгээн дэлгэрүүлэх, сурталчилах, эх хэл бичиг соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх үүднээс Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн “Сайн санаа-Сайхан сэтгэл” клубын “Уламжлалаа дээдэлдэг сайн хүн” дэд хөтөлбөр номын сантай хамтран Дархан-Уул аймгийн АУС-ийн нийт оюутнуудын дунд “Үндэсний бичгээрээ сайхан бичье” цэвэр бичлэгийн уралдааныг 2026 оны 4-р сарын 30-аас 5-р сарын 8-ны хооронд амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд нийт 16 оюутан Ч.Чимэдийн “Би монгол хүн” шүлгийг бичиж өөрийн эрдэм мэдлэг, ур чадвараа сорин оролцлоо.

“АЖИЛ ОЛГОГЧ - ТӨГСӨХ ДАМЖААНЫ ОЮУТНУУДЫН УУЛЗАЛТ-2026” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуу...
07/05/2026

“АЖИЛ ОЛГОГЧ - ТӨГСӨХ ДАМЖААНЫ ОЮУТНУУДЫН УУЛЗАЛТ-2026” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулиас уламжлал болгон явагддаг “Ажил олгогч-Төгсөх дамжааны оюутнуудын уулзалт-2026” уулзалт, хэлэлцүүлэг 2026 оны 5-р сарын 1-ний өдөр зохион байгуулагдлаа. Энэхүү уулзалтад Цэргийн төв эмнэлэг, П.Н. Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг, Интермед эмнэлэг, Монос Дархан ХХК зэрэг байгууллагуудын 30 гаруй ажил олгогчдын төлөөлөл хэлэлцүүлэгт оролцож, төгсөгчдийн ур чадвар, хүлээлтийн талаар санал бодлоо илэрхийлж, төгсөх дамжааны оюутнуудтай уулзалт зохион байгуулж, ажлын байрны санал болон тавигдах шаардлагуудын талаар мэдээлэл өгөв. Хэлэлцүүлгийн төгсгөлд талууд хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулж, оюутнуудыг дадлагажуулах, ажлын байраар хангах тал дээр санал нэгдлээ. Арга хэмжээний төгсгөлд ажил олгогчид болон сургуулийн багш, ажилтнуудын дунд "Дартс"-ын нөхөрсөг тэмцээн зохион байгуулагдлаа.

ТӨГСӨХ АНГИЙН ОЮУТНУУДДАА АМЖИЛТ ХҮСЬЕ!Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар Анаг...
06/05/2026

ТӨГСӨХ АНГИЙН ОЮУТНУУДДАА АМЖИЛТ ХҮСЬЕ!
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн Төгсөлтийн шалгалт эхэллээ.
Төгсөлтийн шалгалтад 11 хөтөлбөрийн нийт 201 төгсөгч оюутан хамрагдаж, мэдлэг, ур чадвараа үнэлүүлж байна.
Төгсөлтийн мэдлэг үнэлэх сорилын шалгалт — 2026 оны 05 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд, ур чадварын шалгалт — 2026 оны 05 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

04/05/2026
Нэг өдөр-Нэг соёл: АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн Баримтлах зарчим
30/04/2026

Нэг өдөр-Нэг соёл: АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн Баримтлах зарчим

ДАРХАНЫ ОЮУТНЫ СПОРТЫН XIII ИХ НААДАМ БОЛЛОО.Дархан сумын Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж буй ДАРХАНЫ ОЮУТНЫ ...
29/04/2026

ДАРХАНЫ ОЮУТНЫ СПОРТЫН XIII ИХ НААДАМ БОЛЛОО.
Дархан сумын Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж буй ДАРХАНЫ ОЮУТНЫ СПОРТЫН XIII ИХ НААДАМ 2026 оны 04 дүгээр сарын 24-26-ний хооронд Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй их, дээд, мэргэжлийн 8 сургуулийн 9000 гаруй оюутнуудын дунд шатар, ширээний теннис, сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, олс таталт 6 төрөлт тэмцээнээр 3 хоног үргэлжилж өндөрлөлөө. Тус их наадамд АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар анагаах ухааны сургуулийн баг тамирчид
🏅 Шатар: Тэргүүн байр Алтан медаль
🏀 Сагсан бөмбөг эмэгтэй: Тэргүүн байр-Алтан медаль
🏀 Сагсан бөмбөг эрэгтэй: Гутгаар байр-Хүрэл медаль
🤾‍♀️Гар бөмбөг эмэгтэй: Дэд байр-Мөнгөн медаль
🤾‍♀️Гар бөмбөг эрэгтэй: Гутгаар байр-Хүрэл медаль
🎯Дартс: Тэргүүн байр-Алтан медаль
💪Олс таталт-тусгай байрт тус тус шалгарлаа.
Сагсан бөмбөг:
“Шилдэг хүчний тоглогч”-р АУСБ-2 дамжааны оюутан Э.Батбаяр
“Шилдэг холбон тоглогч”-р Хөдөлгөөн засалч-1 дамжааны оюутан А.Золжаргал
“Үнэ цэнтэй тоглогч”-р (MVP) Сувилагч 3 дамжааны оюутан Т.Билгүүн
Гар бөмбөг:
“Шилдэг хамгаалан тоглогч”-р АУСБ-2 дамжааны оюутан А.Мөнхтөгөлдөр
“Шилдэг хамгаалан тоглогч”-р АУСБ-1 дамжааны оюутан М.Мөнхдөлгөөн
“Шилдэг довтлон тоглогч”-р Эх барихуй 1 дамжааны оюутан Х.Нямцэцэг нар тус тус шалгарлаа.
Спортын мастер Э.Өнөбилэг дасгалжуулагчтай баг тамирчдадаа, арын албаны зохион байгуулалтад ажилласан, хөгжөөн дэмжсэн нийт оюутнууддаа сургуулийн захиргаа, сургалтын алба, нийт багш, оюутнуудынхаа нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж СПОРТЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ.
ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ

Address

Darkhan-uul
Darkhan
45000

Alerts

Be the first to know and let us send you an email when Дарханы Анагаах posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to Дарханы Анагаах:

Share