Дархан ХААИС

Дархан ХААИС Монгол улсад эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлүүдээр Монголын маргаашийн хотод элсэн суралцаарай.

ХААИС-ийн Дархан -Уул аймаг дахь салбар сургуулийн захирал П.Ганхуяг /Ph.D/  -ийн санаачилгаар тус сургуулийн багш ажилч...
18/01/2024

ХААИС-ийн Дархан -Уул аймаг дахь салбар сургуулийн захирал П.Ганхуяг /Ph.D/ -ийн санаачилгаар тус сургуулийн багш ажилчдын англи хэлний ярианы чадварыг сайжруулах, хөгжүүлэх зорилготой Англи хэлний сургалтыг 2024.01.08 өдрөөс эхлэн явуулж эхэллээ.
Захирал П.Ганхуяг нь /Ph.D/ англи хэлний авианы нийлц, холбоо үг, үг хэллэг, өгүүлбэрийг хэрхэн зөв дуудах, тодорхой сэдвийн дагуу чөлөөтэй ярих, алдаагүй зөв бичих , унших чадварыг хэрхэн хөгжүүлэх талаар сургалт бүрт зөвлөн зааж, удирдан чиглүүлж байна.
Багш нар гадаад хэлний мэдлэг, ярих бичих чадвараа хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор тодорхой сэдвийн дагуу мэдээ мэдээлэл бэлтгэж, идэвхтэй оролцож байна. Үүнд:

📗Өгүүлбэрийн бүтэц зохион байгуулалтыг ойлгож мэдсэнээр орчуулга хийх, уншсан зүйлээ өөрийн үгээр зөв найруулж бичих талаар Хүрээлэн буй орчин судлалын тэнхимийн багш Н.Одчимэг /2024.01.09/
📗Комьпютерын нэр томьёо, гарын товчлолын хослолыг англиар өдөр тутамдаа хэрэглэх талаар Хэрэглээний шинжлэх ухааны тэнхимийн багш Т.Энхзаяа /2024.01.10/
📗Өөрийгөө болон гэр бүлээ хэрхэн танилцуулах, хүмүүстэй албан болон албан бусаар мэндчилж сурах талаар Хүрээлэн буй орчин судлалын тэнхимийн багш Ч.Амармэнд /2024.01.12/ Газар тариалан, технологийн тэнхимийн багш Д.Байгальцэцэг /2024.01.16/
📗Монгол орны газар зүйн байрлал, улсын нийслэл Улаанбаатар хотыг хэрхэн танилцуулах талаар Бакалаврын хөтөлбөрийн эрхлэгч Д.Амаржаргал /Ph.D/ /2024.01.17/
📗Видео үзээд төсөөлөн бодож, хэлний мэдлэгээ сайжруулах талаар Хүрээлэн буй орчин судлалын тэнхимийн багш О.Одбаяр /2024.01.18/ нар тус сургалтын зочин багшаар оролцож, мэдээ мэдээлэл өглөө.

📗“Судлаачийн судалгаа бичих ажлыг чанаржуулахад дижитал хэрэгслүүдийг ашиглах нь ”сэдвээр ХААИС-ийн багш, Инчеоны Үндэсн...
11/01/2024

📗“Судлаачийн судалгаа бичих ажлыг чанаржуулахад дижитал хэрэгслүүдийг ашиглах нь ”сэдвээр ХААИС-ийн багш, Инчеоны Үндэсний Их сургуулийн докторант Б.Дагиннас сургалт явууллаа.

📗Тус сургуулийн судалгааны их сургууль болох зорилгын үндсэн дээр олон ажлууд төлөвлөн хэрэгжүүлж байгаа бөгөөд их сургуулийн багшийн судалгааны өгүүлэл бичих ур чадварыг нэмэгдүүлэх цуврал сургалтууд зохион байгуулж байна. Их сургуулийг үнэлэх нэг үзүүлэлт нь дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд нийтлүүлсэн бүтээл, түүнээс ишлэл татсан тоо ордог юм. Хэт их дата, судалгааны эрин үед өөрийн хэрэгцээнд шаардлагатай шинжлэх ухааны мэдээ мэдээллийг хайж олоход, дэлхийд өргөн хэрэглэгдэж байгаа “Google Scholar” хайлтын систем“Web of Science” судалгааны бүтээлийн платпорм дээр хэрхэн ажиллах, тухайн хайлтын системийн синтакс кодоор хайж, үр дүнг нарийвчлах, судлаачийн мэргэжлийн салбар, олон нийтэд үзүүлэх нөлөөллийг нээлттэй цахим орчинд хэрхэн бүрдүүлэх (Orchid ID, Web of Science ID, Research Gate, Academia.Edu) талаар хэлэлцлээ.

ХАРБИНЫ БАРИЛГЫН ИХ СУРГУУЛИЙН БАГШ АЖИЛЧИД ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН МАГИСТРАНТУРТ ЭЛСЭН ОРЛОО 🟢Харбины барилгын их сур...
10/01/2024

ХАРБИНЫ БАРИЛГЫН ИХ СУРГУУЛИЙН БАГШ АЖИЛЧИД ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН МАГИСТРАНТУРТ ЭЛСЭН ОРЛОО

🟢Харбины барилгын их сургуулийн багш ажилчид ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн газар зохион байгуулалтын магистрантурт элсэн орлоо. Шинээр элсэн орсон GAO XINGQU, XU ZHI, JIANG XIAOHAN, SU RIGEGE, TIAN XUWEN нарыг сургуулийн удирдлага хүлээн авч уулзаж, санал сэтгэгдлээ хуваалцлаа.
🟢2024. 01.08 өдрөө Хүрээлэн буй орчин судлалын тэнхимийн эрхлэгч П.Содгэрэл /Ph.D/ багшийн “Газрын тогтвортой менежмент”, “Газар зохион байгуулалтын судалгааны арга зүй”, “Зайнаас тандах тандалт, судалгааны ашиглалт хэрэглээ” гэсэн хичээлүүдэд сууж, сургалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцоо.
🟢Харбин (ᠬᠠᠷᠪᠢᠨ, 哈尔滨 [Hā'ěrbīn], Харби́н) нь хойд Хятадын Хармөрөн мужийн төв бөгөөд дэд-мужийн зэрэглэлтэй, Сонхуа голын өмнөд эрэгт оршдог. Хүн амынхаа тоогоор Хятад улстаа 10-рт ордог (9.87 сая оршин суугчтай), зүүн хойд Хятадын улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, соёл, харилцаа холбооны төв нь болно. “Харбин” гэдэг нь Манж хэлээр "загасны тор хатаадаг газар" гэсэн утгатай. Харбины өвөл нь маш хүйтэн байдаг тул "Мөсөн хот" гэж нэрлэдэг.

🎄🎄🎄2️⃣0️⃣2️⃣4️⃣🎄🎄🎄🎉Шинэ оны мэнд хүргэе🎉
31/12/2023

🎄🎄🎄2️⃣0️⃣2️⃣4️⃣🎄🎄🎄
🎉Шинэ оны мэнд хүргэе🎉

ДАРХАН СЭЖУН ХАГДАН - KING SEJONG INSTITUTE DARKHAN, MONGOLIA 2023 оны 2-р улирлын төгсөлтийн баярын үйл ажиллагаа амжил...
29/12/2023

ДАРХАН СЭЖУН ХАГДАН - KING SEJONG INSTITUTE DARKHAN, MONGOLIA
2023 оны 2-р улирлын төгсөлтийн баярын үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө.
Энэ улирлын шилдэг суралцагчаар:
1. Б. Хулан (Анхан шат)
2. Н. Хулан (Насанд хүрэгчид анхан шат )
3. У. Тэргэл (Анхан шат)
4. С. Нандин-Учрал (Суурьтай анхан шат)
5. Б. Мөнхцэцэг (Дунд шат )
6. Д. Ундармаа (Ахисан дунд) нар шалгарлаа.
1 улирлын турш зорьсон зорилгодоо тууштай байж амжилттай суралцан төгссөн нийт төгсөгчиддөө баяр хүргэж амжилт хүсье!

Бүгдэд нь шинэ оны мэнд хүргэе!
Дархан Сэжун Хагдан
King Sejong Institute Foundation
#새해복많이받으세요

🟢TACMEE:" Хүрээлэн буй орчны инженерчлэлийн хөтөлбөрийг сайжруулах замаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь” Европын Х...
15/12/2023

🟢TACMEE:" Хүрээлэн буй орчны инженерчлэлийн хөтөлбөрийг сайжруулах замаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь” Европын Холбооны Эрасмус+ хөтөлбөрийн санхүүжилттэй төслийн хүрээнд Унгарын Сегедийн их сургуулийн ЭША доктор Хенрик Хаспел, Наги Ласло нар уг төслийн хүрээнд Дархан ХААИС-д байгуулагдсан Хүрээлэн буй орчны инженерчлэлийн лабораторитой танилцаж ВЕТ, XRF зэрэг багаж тоног төхөөрөмж дээр хэрхэн ажиллах, ямар төрлийн шинжилгээний ажлуудыг хийх боломжтой талаар сургалт зааварчилгаа хийлээ. Тус төслөөр авсан 14 төрлийн лабораторийн хэмжилтийн багаж тоног төхөөрөмжийг ашиглан Дархан ХААИС-д агаар, ус, хөрсний чанарын судалгаа, мониторингийн ажлууд болон материал судлалын зарим судалгаа шинжилгээний ажлуудыг гүйцэтгэх боломжтой болж байгаа юм.
https://sab.edu.mn/view_news.php?id=ZW5jb2RldXNlcmlkNzg=

🟢TACMEE: "Tackling the climate change through modernizing environmental engineering programs," funded by the European Union's Erasmus+ program, brought Dr. Henrik Haspel and Nagy Laszlo of the University of Szeged, Hungary, to Mongolia. Within the framework of the project, our guests familiarized themselves with the Environmental Engineering Laboratory established at Darkhan campus of Mongolian University of Life Sciences. They provided training and instructions to the project members on operating tools and equipment such as VET and XRF, detailing the types of analysis work that can be undertaken. With the 14 types of laboratory measuring instruments and equipment acquired through the project, the Darkhan campus of MULS is now equipped to conduct air, water, and soil quality research and monitoring, along with research and analysis in materials science.

Нийт оюутнууддаа баяр хүргэе 💚💚👍👍👍улам их амжилт💚💚💚💚
13/12/2023

Нийт оюутнууддаа баяр хүргэе 💚💚👍👍👍улам их амжилт💚💚💚💚

👩‍🎤УРЛАГИЙН ИХ НААДМЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО🧑‍🎤https://sab.edu.mn/view_news.php?id=ZW5jb2RldXNlcmlkNzY=🎭Дархан-Уул аймгийн о...
13/12/2023

👩‍🎤УРЛАГИЙН ИХ НААДМЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО🧑‍🎤
https://sab.edu.mn/view_news.php?id=ZW5jb2RldXNlcmlkNzY=
🎭Дархан-Уул аймгийн оюутны холбооноос жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Урлагийн XX-р их наадам” 2023 оны 12 сарын 7-8 өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. ХААИС-ийн оюутнууд гоцлол дуу, хамтлаг дуу, язгуур урлаг, ардын болон чөлөөт, цэнгээнт бүжиг, чөлөөт үзүүлбэр гэсэн 7 төрлөөр 38 оюутан оролцож, багийн дүнгээр “ДЭД” байранд шалгарч, бахдам амжилтыг үзүүллээ.

🎭Язгуур урлагийн төрөлд: Г.Өнөболд ахлагчтай баг ТЭРГҮҮН байр /Газар зохион байгуулалтын 4-р курсийн оюутан/
🎭Ардын бүжгийн төрөлд: Э.Хишигжаргал ахлагчтай баг ТЭРГҮҮН байр /Бизнесийн эдийн засгийн 3-р курсийн оюутан/
🎭Хамтлаг дууны төрөлд: Ж.Саранчимэг ахлагчтай баг ГУТГААР байр /Газар зохион байгуулалтын 3-р курсийн оюутан/
🎭Чөлөөт үзүүлбэрийн төрөлд: Б.Тэмүжин ахлагчтай баг ГУТГААР байр /Цаг уурын инженерийн 3-р курсийн оюутан/ -ыг тус тус эзэллээ.

Хамт олноо үлгэрлэн манлайлагч эрхэм хүндэт оюутнууддаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага, урлаг, ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье👏👏👏

ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн захиргаа

11/12/2023

*English below

✅Найрамдал төсөл нь үндсэн зорилтынхоо хүрээнд Европ Дарханы Инновац Энтрепренершип төвийг байгуулан ажиллаж байна. Тус төв ЖДҮ, гарааны бизнес эрхлэгч, бизнес санаа бүхий иргэд, энтрепренерүүд, аж ахуйн нэгжүүдэд бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх, дараагийн шатанд гарах, бизнесийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахад дутагдаж байгаа шаардлагатай мэдлэг, ур чадварын хэрэгцээг тодорхойлон бизнесийг дэмжих хөтөлбөрүүдийг боловсруулахаар зорьж байгаа юм. Иймд Европ-Дарханы Инновац Энтрепренершип Төвийн сургалтын хэрэгцээний судалгаа хийх, хөтөлбөр боловсруулан, хамтран ажиллах сонирхогч нь ажлын саналын материалаа 2023 оны 12 сарын 25-ны 17.00 цаг хүртэл [email protected] хаягаар /PDF/ирүүлнэ үү.
📣Дэлгэрэнгүй мэдээлэл болон ажлын удирдамжийг манай вэбсайтаас авна уу.
https://eudarkhan.mn/2023/12/11/%d0%b5%d0%b2%d1%80%d0%be%d0%bf%d1%8b%d0%bd-%d1%85%d0%be%d0%bb%d0%b1%d0%be%d0%be%d0%bd%d1%8b-%d1%81%d0%b0%d0%bd%d1%85%d2%af%d2%af%d0%b6%d0%b8%d0%bb%d1%82%d1%82%d1%8d%d0%b9-%d0%bd%d0%b0%d0%b9-6/
Холбогдох дугаар: 99262329, 88713710, 99891207

✅The Friendship Project has established the Europe Darkhan Innovation Entrepreneurship Hub as part of its main goal. The center aims to develop business support programs for SMEs, startup entrepreneurs, citizens with business ideas, entrepreneurs, and enterprises by identifying the knowledge and skills needed to initiate, expand, and successfully organize business activities. Therefore, those interested in researching training needs, developing programs, and collaborating with the Europe-Darkhan Innovation Entrepreneurship Hub should submit their work proposals to [email protected] by December 25, 2023, at 5:00 p.m. (PDF).
📣Please visit our website for more information and job guidance.
https://eudarkhan.mn/2023/12/11/%d0%b5%d0%b2%d1%80%d0%be%d0%bf%d1%8b%d0%bd-%d1%85%d0%be%d0%bb%d0%b1%d0%be%d0%be%d0%bd%d1%8b-%d1%81%d0%b0%d0%bd%d1%85%d2%af%d2%af%d0%b6%d0%b8%d0%bb%d1%82%d1%82%d1%8d%d0%b9-%d0%bd%d0%b0%d0%b9-6/

EU Delegation to Mongolia

07/12/2023

Дархан ХААИС 💚💚💚💚🫰🫰🫰🫰🫰

Address

Darkhan

Alerts

Be the first to know and let us send you an email when Дархан ХААИС posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to Дархан ХААИС:

Share