Орхон аймаг ЕБ-ын 1-р сургууль

Орхон аймаг ЕБ-ын 1-р сургууль 1st public school of Orkhon province

Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн минь хүүхдийнхээ зуны амралтыг зугаатай аз жаргал дүүрэн өнгөрүүлээрэй. Хамтаа суралц...
16/06/2026

Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн минь хүүхдийнхээ зуны амралтыг зугаатай аз жаргал дүүрэн өнгөрүүлээрэй. Хамтаа суралцах, ярилцах, сонсох, ойлгох цагийг гаргаарай. Амжилт бүхнийг хүсье.

Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, сурагчдад эерэг нөхөрсөг харилцаа хандлагыг төлөвшүүлэх зорилгоор "Дээрэлх...
10/06/2026

Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, сурагчдад эерэг нөхөрсөг харилцаа хандлагыг төлөвшүүлэх зорилгоор "Дээрэлхэж биш дэмжиж нөхөрлөе" аяныг 6 дугаар ангийн 7 бүлгийн дунд амжилттай зохион байгуулав. Аяны үйл ажиллагааны зорилго багш, эцэг эх, асран хамгаалагч, сурагчдын хамтын үйл ажиллагааг дэмжих , үе тэнгийн дээрэлхэлтийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хамтдаа урьдчилан сэргийлэх, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн бөгөөд 6 дугаар ангийн 7 бүлгийн багш, сурагчид тэдний эцэг эх, асран хамгаалагчид аянд идэвх санаачилгатай оролцлоо.
Тэргүүн байранд М.Гэрэлцэцэг багштай 6г анги
Дэд байранд Б.Оргилмаа багштай 6б анги
Гутгаар байранд З.Амарзаяа багштай 6а ангиуд шалгарлаа. Аяныг дэмжин шалгарсан ангиудыг шагнаж урамшуулсан Уурхайчин багийнхандаа баярлалаа. Шалгарсан ангид бүрд эко орчин бүрдүүлэх зорилт тавин тарьсан цэцгээр урамшуулсан. Идэвхтэй оролцсон 6 дугаар ангийн сурагчид, анги удирдсан багш, эцэг эх, асран хамгаалагч нартаа талархал илэрхийлье. Цэцэг бүхнээ арчлан улам олон ургуулж анги бүр хүүхдэд ээлтэй эко орчин бүрдүүлээрэй. Амжилт хүсье.

06/06/2026
📗📘📙"1000 ном хөтөлбөр"-ийн хүрээнд зохион байгуулагдсан үйл ажиллагаануудад идэвхтэй оролцож анги хамт олноороо ном унши...
04/06/2026

📗📘📙"1000 ном хөтөлбөр"-ийн хүрээнд зохион байгуулагдсан үйл ажиллагаануудад идэвхтэй оролцож анги хамт олноороо ном уншиж, бүтээлчээр тэмдэглэл хөтөлсөн нийт ангиуддаа Талархал илэрхийлье. 👏👏👏
Сургуулийн захиргаа
"1000 ном" хөтөлбөрийн ажлын хэсэг

Сургуулийн вэб сайт нээгдлээ, хөгжүүлэлт хийгдэж байгаа тул үе шаттай шинэчлэлт хийгдээд явна.
04/06/2026

Сургуулийн вэб сайт нээгдлээ, хөгжүүлэлт хийгдэж байгаа тул үе шаттай шинэчлэлт хийгдээд явна.

Сургуулийн хэмжээнд зохион байгуулагдаж буй үйл ажиллагаа, зар олон нийтэд зориулсан шинэ мэдээллүүдийг эндээс цаг алдалгүй аваарай.

👏Сургуулийн баруун талын шатны хашлагыг хамгаалах зорилгоор 30 ширхэг монос модны суулгац тарьлаа. Мод тарих ажилд идэвх...
04/06/2026

👏Сургуулийн баруун талын шатны хашлагыг хамгаалах зорилгоор 30 ширхэг монос модны суулгац тарьлаа. Мод тарих ажилд идэвхтэй оролцсон Н.Баттөр багшаар ахлуулсан 12-р ангийн сурагчид болон үйлчилгээний ажилтнууддаа баярлалаа.
🌲"Нэг мод таривал энэ насны буян хоёр мод таривал хойд насны буян" 🌳
СУРГУУЛИЙН ЗАХИРГАА

02/06/2026

Address

Орхон, Баян-Өндөр, Уурхайчин
Orkhon

Opening Hours

Monday 07:00 - 19:30
Tuesday 07:00 - 07:30
Wednesday 07:00 - 07:30
Thursday 07:00 - 07:30
Friday 07:00 - 07:30

Telephone

70357251

Alerts

Be the first to know and let us send you an email when Орхон аймаг ЕБ-ын 1-р сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to Орхон аймаг ЕБ-ын 1-р сургууль:

Share