01/12/2019
ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ
ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
2019.11.19
Дорноговь салбар Анагаах Ухааны Сургууль нь “Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр”-ийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Энэхүү арга хэмжээний хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгууллаа.
Оюутны нийгэмлэгээс санаачлан зохион байгуулсан “Оюуны индэр” уран илтгэлийн тэмцээнд Анагаахын 4-р дамжааны оюутан Б.Батнинжин тэргүүн байр, 1-р дамжааны оюутан Э.Отгон-Оюун дэд байр, 6-р дамжааны оюутан М.Чанцалдулам гутгаар байрыг эзлэв.
Мөн оюутнууд “Бидний дуу хоолой” хэлэлцүүлгийг явуулж тулгамдсан асуудлаа хэлэлцэн санал бодлоо сургуулийн захиргаанд хүргүүлсэн байна.
Суурь шинжлэх ухааны тэнхэмээс санаачлан явуулсан “Бидний эзэмшсэн харилцааны ур чадвар” эссэ бичлэгийн уралдаанд Анагаахын 2-р дамжааны оюутан Б.Буянжаргал тэргүүн байр, 1-р дамжааны оюутан Ц.Намуун дэд байр, Лабораторийн техникчийн 1-р дамжааны оюутан О.Дуламсүрэн гутгаар байрт тус тус шалгарлаа.
АШУҮИС-ийн Дорноговь салбар АУС-ийн оюутны “Шагнал урамшууллын журам”-ын болзол хангасан дараах оюутнуудад тэтгэлэг, шагнал олгов.
Үүнд: АШУҮИС-ийн “Шилдэг оюутан” алтан медалиар Анагаахын 6-р дамжааны оюутан С.Сэржмядаг, 2019 оны “Манлайлагч оюутан” өргөмжлөлөөр Анагаахын 4-р дамжааны оюутан Б.Батнинжин нар шагнагдлаа.
Захирлын нэрэмжит 500000 мянган төгрөгийн тэтгэлгийн болзлыг биелүүлж Анагаахын 6-р дамжааны оюутан Т.Нансалмаа, Б.Мөнхзул Б.Алтантуяа, Э.Учрал, З.Маргад-Эрдэнэ, Г.Ганцэцэг, Э.Орхон, 5-р дамжааны оюутан С.Тэмүүлэн, Г.Нарангарав, 3-р дамжааны оюутан Ц.Баярцэцэг, Эх барихуйн 4-р дамжааны оюутан Т.Хонгорзул, Лабораторийн техникчийн 3-р дамжааны оюутан Г.Дарханцэцэг, Сувилахуйн 4-р дамжааны оюутан Г.Дуламсүрэн, Сувилагчийн 3-р дамжааны оюутан М.Дэчинсүрэн, Б.Дэлгэрмаа, О.Лайжинханд, Т.Отгонномин, УАС-ийн 3-р дамжааны оюутан Б.Энхтуяа нарын 18 оюутан тэтгэлэгийг гардан авлаа.
Мөн хамт олноо манлайлан амжилттай суралцсан Г.Сийриймаа, Г.Сувд-Эрдэнэ, Э.Оюунжаргал, Б.Пагмасүрэн, О.Эрдэнэбаяр, Б.Баттөр, Г.Гандэлгэр, А.Ууганбаяр, Б.Сумъяа нар салбар сургуулийн “Захирлын өргөмжлөл” мөнгөн шагнал, Б.Сайхантамир, Н.Долгормаа, Б.Бат-Эрдэнэ, Э.Цоггэрэл нар НАМОХ-ны “Хүндэт өргөмжлөл”, Х.Хонгорзул, А.Очирхүү, А.Энхзул нар ХААН банкны нэрэмжит шагнал, Т.Нансалмаа, Г.Ганцэцэг нар Сайншанд сумын Засаг даргын өргөмжлөлөөр тус тус шагнагдав.
Тус сургуулийн захиргаа оюутнууддаа “Саран хөхөө” театрын уран бүтээлчдийн тоглолтыг үнэ төлбөргүй үзүүллээ.
Салбар сургуулийнхаа эрдэмтэн багш нар ажилчид, оюутнууддаа эрдмийн дээд амжилтыг хүсэн ерөөе.
АШУҮИС-ийн Дорноговь салбар АУС-ийн Сургалтын алба