ШУТИС Гидрогеологи, инженер геологийн тэнхим

ШУТИС Гидрогеологи, инженер геологийн тэнхим ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль ШУТИС-ийн Гидрогеологи, инженер геологийн тэнхим

 #ШУТИС-Элсэлт 2026ШУТИС-ийн 2026-2027 оны хичээлийн жилийн Элсэлтийн бүртгэл нээгдлээ. Элсэгч та элсэлтийн журам, хөтөл...
29/05/2026

#ШУТИС-Элсэлт 2026
ШУТИС-ийн 2026-2027 оны хичээлийн жилийн Элсэлтийн бүртгэл нээгдлээ. Элсэгч та элсэлтийн журам, хөтөлбөрийн жагсаалттай танилцсаны дараа бүртгүүлнэ үү.
www.elselt.edu.mn

28/05/2026

👩‍🎓Инженер геологи, геотехник хөтөлбөрийн 2-р дамжааны оюутан С.Анужин "инженер геологи, геотехник" мэргэжлийн талаар танилцуулж байна.

💥Инженерийн бүх төрлийн барилга байгууламж болон орд, уурхайн аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд зориулсан чухал ажлыг гүйцэтгэдэг "Инженер геологи, геотехник" мэргэжлийг сонгон улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах мэргэжилтэн болоорой.

"Инженер геологи, геотехник" мэргэжлээр тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.
💎Лэнд тест ХХК-ийн нэрэмжит тэтгэлэг
👌 Сургалтын төлбөр
👌 Компанид дадлага хийх, ажиллах боломж

✅Та ЭЕШ өгөөд "Инженер геологи, геотехник" мэргэжлийг сонгосноор тэтгэлэгт хамрагдах боломжтой
📝ЭЕШ-2026
Суурь хичээл: математик, физик- 490
Дагалдах хичээл: Англи хэл, нийгэм судлал-450
💡"Инженер геологи, геотехник" мэргэжлийг сонгоорой. : https://elselt.edu.mn/
💡Элсэлттэй холбоотой мэдээллийг: ELSELT аппликэйшнаас
📞 80044109, 88076960, 99497634
#шинжлэхухаантехнологийнихсургууль #ШУТИС #тэгтгэлэг #мэргэжилсонголт

27/05/2026

Гидрогеологийн 2-р дамжааны оюутан С.Дэлгэрмаа МНВ-ийн “Олон нийтийн цаг” шууд нэвтрүүлгийн хамгийн сүүлийн зочноор оролцлоо. Тэрээр ЭЕШ-д бэлдэж буй дүү нартаа мэргэжлээ хэрхэн зөв сонгох, тэтгэлгээр суралцах боломжууд болон гидрогеологи гэж ямар мэргэжил болох талаар товч сонирхолтой мэдээлэл хуваалцав.

Мэргэжлээ зөв сонгоно гэдэг ирээдүйнхээ зүгийг зөв тодорхойлж буй хамгийн эхний алхам юм.

25/05/2026

Гидрогеологи инженерээр төгссөн. Англи хэлтэй 2-оос 5 жилийн туршлагатай хүмүүсийг ажилд урьж байна.
Цалин 5-6.5 сая
99105053
[email protected]

23/05/2026

Ulaanbaatar Marathon-д Гидрогеологи, инженер геологийн тэнхимийн “Гүентэн” клубын оюутнууд “Усны төлөө” уриатайгаар нэгдэн гүйлээ. 💧🏃‍♂️🏃‍♀️
Усны зөв хэрэглээг уриалсан энэ гүйлтэд оролцсон бүх оюутнуудаараа бахархаж байна.
Ирэх жил улам олуулаа, улам эрч хүчтэйгээр нэгдэх болтугай. 💙

22/05/2026

💁‍♀️Гидрогеологи мэргэжлийн 2-р дамжааны оюутан А.Хулан гидрогеологи мэргэжлийн талаар танилцуулж байна.

💥Та ирээдүйн мэргэжлээ хайж байна уу? Байгалийн шинжлэх ухаан, инженерчлэлийг хослуулсан Гидрогеологи мэргэжлийг сонгон усны нөөц, уул уурхай, бүтээн байгуулалт, байгаль орчны салбарт үнэ цэнтэй мэргэжилтэн болж улс орны хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулаарай.

Элсэлт-2026
ШУТИС-ийн ГИДРОГЕОЛОГИ мэргэжлээр элсэгчдэд зарлаж буй #тэтгэлэг.
💧Оюу толгой ХХК-ийн дотоодын тэтгэлэгт /2 оюутан/
💧Говийн оюу хөтөлбөрийн хүрээнд /2 оюутан/

✅Та ЭЕШ өгөөд "Гидрогеологи" мэргэжлийг сонгосноор тэтгэлэгт хамрагдах боломжтой.
📝ЭЕШ-2026
Суурь хичээл: Математик, Физик- 490
Дагалдах хичээл: Англи хэл, Нийгэм судлал-450
☎Утас: 80044109, 89062620
ШУТИС-ийн элсэлтийн бүртгэлээс “Гидрогеологи” мэргэжлийг сонгоно.
🌐 burtgel.elselt.edu.mn хаягаар бүртгүүлнэ.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ахлах ангийн сурагчдад гидрогеологи мэргэжлийн танилцуулга хийлээ. Өнөөдөр цөлжилт, х...
18/05/2026

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ахлах ангийн сурагчдад гидрогеологи мэргэжлийн танилцуулга хийлээ. Өнөөдөр цөлжилт, хуурайшилт нэмэгдэж, усны нөөцийн асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Ийм үед усны нөөц, газрын доорх усны ач холбогдлын талаар ойлголттой байх нь ирээдүйн иргэн бүрийн мэдэх ёстой чухал асуудлын нэг болжээ.

Уулзалтын үеэр сурагчид гидрогеологич мэргэжлийн онцлог, суралцах боломж, ажлын бодит хэрэгцээний талаар идэвхтэй ярилцаж, олон сонирхолтой асуулт асууж байлаа.

Энэхүү уулзалтыг зохион байгуулахад дэмжин ажилласан гидрогеологийн эчнээ ангийн оюутан М.Чулуунтогтохдоо баярлалаа.

Байгаль орчин, усны нөөцөө хамгаалах мэдлэгтэй, хариуцлагатай шинэ үеийн мэргэжилтнүүд улам олон төрөн гарах болтугай.

ГУУС-ийн “Гидрогеологи”, “Инженер геологи, геотехник” хөтөлбөрүүдээр элсэлт авч байна.Ус, хөрс, чулуулгийн шинж чанарыг ...
14/05/2026

ГУУС-ийн “Гидрогеологи”, “Инженер геологи, геотехник” хөтөлбөрүүдээр элсэлт авч байна.

Ус, хөрс, чулуулгийн шинж чанарыг судалж, барилга байгууламжийн суурь, газрын доорх ус, уул уурхай, дэд бүтцийн аюулгүй байдлыг шийддэг эрэлттэй мэргэжлүүдийн нэг.

🔹 Гидрогеологи
Газрын доорх усны тархалт, нөөц, чанар, хамгаалалтыг судална. Усны нөөцийн хайгуул, ус хангамж, байгаль орчны чиглэлээр ажиллах боломжтой.

🔹 Инженер геологи, геотехник
Барилга, зам, уурхай, далан зэрэг байгууламжийн хөрс, чулуулгийн нөхцөлийг үнэлж, инженерийн аюулгүй шийдэл боловсруулдаг мэргэжил.

ШУТИС – Геологи, уул уурхайн сургууль

📌 Суурь хичээл:
Математик, Физик — 490 оноо

📌 Дагалдан хичээл:
Нийгэм судлал, Англи хэл — 450 оноо

Дэлгэрэнгүй мэдээлэл:
"ШУТИС элсэлт 2026 elselt.edu.mn

Ирээдүйн инженерүүд хаанаас төрдөг вэ?Хэнтий аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 9–12 дугаар ангийн сурагчдад зориулс...
01/05/2026

Ирээдүйн инженерүүд хаанаас төрдөг вэ?

Хэнтий аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 9–12 дугаар ангийн сурагчдад зориулсан мэргэжилийн чиг баримжаа олгох сургалтыг 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтаар ШУТИС-ийн Гидрогеологи, Инженер геологи-геотехникийн хөтөлбөрүүдийг Гидрогеологийн эчнээ ангийн оюутан Н. Намуунтуяа танилцуулж, өөрийн туршлагаа хуваалцан сурагчдад мэргэжлийн талаар бодит ойлголт өглөө.

Мөн зөвхөн мэргэжлийн танилцуулга бус
— Нийгэмд гүйцэтгэх үүрэг, үнэ цэн
— Ажлын байр, боломжууд
— Элсэлт
— Тэтгэлэг, дэмжлэг
зэрэг мэдээллийг хүргэсэн бөгөөд Хэнтий аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлгийн боломжийг танилцуулсан нь олзуурхууштай байлаа.

Энэ жил бид зүүн, төв, өмнөд бүсийн аймгуудад мэргэжлийн чиг баримжаа олгох, таниулах ажлаа төлөвлөн хэрэгжүүлж байна.

Ирээдүйн инженерүүдийг тасралтгүй бэлтгэхийн тулд мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтуудыг илүү өргөн хүрээнд, илүү олон сурагчдад хүргэхээр тууштай ажиллаж байна.
Мэргэжил бүхэн сайхан. Харин дурлаж хийвэл хамгийн сайхан замд хөтөлдөг.

Мянганы сорилтын сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй хаягдал ус дахин боловсруулах үйлдвэртэй Геоэкологийн практик хичээ...
01/05/2026

Мянганы сорилтын сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй хаягдал ус дахин боловсруулах үйлдвэртэй Геоэкологийн практик хичээлийн хүрээнд танилцаж, бохир болон саарал усны орчин үеийн шийдлийг газар дээр нь судалж, үнэлгээ хийлээ.

Туул голын бохирдлын гол эх үүсвэрийн нэг болж байсан хаягдал усыг өнөөдөр дахин боловсруулж, ТЭЦ-3, ТЭЦ-4-т нийлүүлж буй нь Улаанбаатар хотод саарал ус ашиглах бодит эхлэл болж байгааг харахад урамтай байлаа. Энэ бол зүгээр нэг технологийн шинэчлэл биш, харин усны зөв хэрэглээрүү шилжих чухал алхам юм.

Цэвэр усны чиглэлээр суралцдаг бидний хувьд бохир ус цэвэрлэх технологи, түүний үр нөлөөг ойлгож, үнэлэх нь зайлшгүй шаардлагатай. Энэ утгаараа практик хичээл маань мэдлэг, хандлагыг нэг шат ахиулсан үнэ цэнтэй туршлага боллоо.

Цаашид бид ахуйн хэрэглээнээсээ эхэлж, уусдаггүй салфеткаг 00-д хийхгүй байх, тос бохирдлыг ялган зайлуулах зэрэг энгийн дадлыг хэвшүүлснээр цэвэрлэх байгууламжийн ачааллыг бууруулахад чухал ач холбогдолтой гэж инженерүүд маань зөвлөж байна.

Ирээдүйн усны нөөцийг хамгаалах ажил өнөөдрийн бидний зөв хэрэглээнээс эхэлнэ.

Биднийг найрсгаар хүлээн авч, мэдлэг туршлагаа хуваалцсан үйлдвэрийн инженерүүддээ талархал илэрхийлье.

Address

Ulaanbaatar
976

Telephone

+97680044109

Alerts

Be the first to know and let us send you an email when ШУТИС Гидрогеологи, инженер геологийн тэнхим posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to ШУТИС Гидрогеологи, инженер геологийн тэнхим:

Share