Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы Шашны Их Сургууль

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы Шашны Их Сургууль

Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы Шашны Их Сургууль Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы Шашны Их Сургууль, College & University, Ulaanbaatar.

МБШТ–Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы Шашны Их Сургуулийн Урлахуй уха...
24/02/2026

МБШТ–Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы Шашны Их Сургуулийн Урлахуй ухааны тэнхимийн санаачлагаар XVII жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 7-ны бэлгэт сайн өдөр Цагаан Дарь эх бүтээх уламжлалт үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна.

Уламжлалт шүтээн урлалын бүхий л төрлийг хамруулсан энэхүү үйл ажиллагаанд урлахуй ухаанаар мэргэшсэн урлаачид болон сүсэгтэн олон оролцож байна.
Энэрэл нигүүлсэл, урт нас, амар амгалангийн бэлгэдэл болсон Цагаан Дарь эхийн шүтээнийг бүтээн, сүсэгтэн олны сайн сайхан, улс орон, хамаг амьтны энх амгаланг ерөөн дэлгэрүүлэх утга учиртай юм.

МБШИС-ийн 55 жилийн ойн ёслолӨндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы Шашны их сургууль үүсгэн байгуулагдсаны ...
02/02/2026

МБШИС-ийн 55 жилийн ойн ёслол

Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы Шашны их сургууль үүсгэн байгуулагдсаны 55 жилийн ойн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 17-р жарны элдэв эрдэнэт хэмээгдэх модон могой жилийн өвлийн адаг сарын шинийн 11-ны билигт сайн өдөр буюу 2026 оны 1 дүгээр сарын 29-н ы өдөр болж өндөрлөлөө.

Тус арга хэмжээнд МБШИС-ийн удирдах зөвлөл, эрдмийн зөвлөл, эрдэмтэн багш, хүндэт доктор, профессорууд, Боловсролын яам, хамтын ажиллагаатай байгууллагын төлөөлөл, төгсөгчдийн төлөөллүүд хүрэлцэн ирлээ.
Ойн арга хэмжээг нээж МБШИС-ийн удирдах зөвлөлийн дарга Хамба номун хан, гэвш лхаарамба, доктор (Ph.D), Д.Жавзандорж, МБШИС-ийн ректор, доктор (Ph.D) М.Ганхуяг, Ерөнхийлөгчийн тамгын газрын бичиг баримт, хяналт шинжилгээний газрын дарга, доктор (Ph.D), профессор С.Янжинсүрэн, МУИС-ийн философи шашин судлалын тэнхимийн эрхлэгч доктор (Ph.D), профессор М.Отгонбаяр нар баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Тус арга хэмжээнд боловсрол, шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулан, амжилттай ажилласан МБШИС-аас төрөн гарсан эрдэмтэн багш нараа шагнаж урамшуулсан баярт үйл явдал болж өнгөрлөө.
МУ-ын ЗГ-ын шагнал, Боловсролын яамны “ЖУУХ БИЧИГ”-ээр:
- Жаргалтогтохын Даваадорж (МБШИС-ийн Философи, Шашин судлалын тэнхимийн багш)
- Жаргалсайханы Өлзийбаяр (МБШИС-ийн номын санч)
- Мөнхбатын Төрмандах (МБШИС-ийн Хэл Шинжлэл, утга зохиолын тэнхимийн багш)

МУ-ын ЗГ-ын шагнал, “БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” цол тэмдгээр:
- Эрдэнэзаяагийн Төрболд (МБШИС-ийн Философи, Шашин судлалын тэнхимийн эрхлэгч, багш)

Монгол улсын төрийн дээд шагнал “АЛТАН ГАДАС” одонгоор:
- Гончигийн Амарсайхан (МБШИС-ийн Хэл Шинжлэл, утга зохиолын тэнхимийн эрхлэгч, багш)
- Рашийн Пүрэвжав (МБШИС-ийн нягтлан бодогч)
Монгол улсын төрийн дээд шагнал

“ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-оор
- Шархүүхэний Алтан-Очир нар тус тус шагнагдсан бол,
МБШИС -ийн “ХҮНДЭТ ПРОФЕССОР”(Үлэмж цэцэн) цол тэмдгээр:
- Хөнхөрийн Бямбажав (МУСГЗ, МБШИС-ийн ахлах багш,)
- Цээцээ Лувсандорж (МБШИС-ийн ахлах багш)
- Батсүрэн Алтанхуяг (МБШИС-ийн ахмад багш)
- Тулгаа Ариунболд (Тарвалин хийдийн тэргүүн хамба)

МБШИС -ийн “ПРОФЕССОР” цолоор:
- Дуламрагчаа Жавзандорж (МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, гэвш, лхаарамба, УЗ-ын дарга)
- Түмээхүү Булган (МБШИС-ийн зөвлөх багш, доктор (Ph.D), дэд профессор, гавж)
- Магсаржавын Ганхуяг (МБШИС-ийн ректор доктор (Ph.D))
МБШИС -ийн “ДЭД ПРОФЕССОР” цолоор:
- Содном Гантөмөр (МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн дэд хамба, гавж)
- Ганбаатарын Жалсрайжамц (МБШИС-ийн проректор доктор (Ph.D))
- Бяруузана Жамбал (МБШИС-ийн Хэл Шинжлэл, утга зохиолын тэнхимийн багш, доктор (Ph.D))
- Ж Лхагвадэмчиг (МУИС-ийн антропологийн тэнхимийн багш, доктор (Ph.D))

- Хүндэтгэлийн арга хэмжээний дараагийн онцлох үйл ажиллагаа нь ЭШ-ний хэлэлцүүлэг байв. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд “МБШИС-ийн түүхэн замнал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.
Хэлэлцүүлгийн модератор: М.Ганхуяг (МБШИС-ийн ректор доктор (Ph.D))
Панлист:
Н.Амгалан (МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Эрдэм соёлын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга)
Д.Даваасүрэн (Доктор (Ph.D, СУИС-ийн Театр урлагийн сургуулийн захирал, дэд профессор)
Б.Жамбал (Доктор (Ph.D, МБШИС-ийн хэл уранзохиолын тэнхимийн багш) нар МБШИС-ийн өнгөрсөн үеийн түүхэн үйл явдал, оюутан насны дурсамж, ололт амжилтыг ярилцахын зэрэгцээ эрдэмтэн багш нараа санан дурслаа.
Хоёр дахь хэлэлцүүлэг “МБШИС-ийн орчин үеийн хөгжлийн чиг хандлага” сэдвээр Хэлэлцүүлгийн модератор Г.Жалсрайжамц
Панелистаар:
Ж.Лхагвадэмчиг (Доктор (Ph.D), МУИС-ийн антропологийн тэнхимийн багш)
Ж.Даваадорж (МБШИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, рамжамба)
П.Одгэрэл (Доктор (Ph.D), МУИС-ийн сэтгэл судлалын тэнхимийн багш, дэд профессор) нар МБШИС-ын алсын хараа, эрхэм зорилго, шинэ хөтөлбөр, ШУ, Буддын гүн ухааны ижил төстэй зүйлсийн талаар ярилцсан үр өгөөжтэй хэлэлцүүлэг болж өндөрлөлөө.

Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы шашны их сургуулийн “55”-н жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд үе, ...
28/01/2026

Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы шашны их сургуулийн “55”-н жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд үе, үеийн эрдэмтэн багш нар, оюутан төгсөгч нарыг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хэзээ: 2026.01.29-ний өдрийн 13:00 цагт
Хаана: МБШИС-ийн хурлын танхим

Өндөр гэгээнтний 390 жилийн ой, Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит МБШИС-н 55 жилийн ойд зориулж Өндөр гэгээний төвөд хэл...
03/01/2026

Өндөр гэгээнтний 390 жилийн ой, Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит МБШИС-н 55 жилийн ойд зориулж Өндөр гэгээний төвөд хэлээр туурвисан ном бүтээл болон Богд дээдсүүдийн туурвилын номзүйг эмхэтгэн хэвлүүллээ.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 114 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарл...
29/12/2025

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 114 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Монголын Бурханы шашны Их Сургуулийн ахлах багш, гэвш Х.Бямбажав Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ.

Халуун баяр хүргье

МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы Шашны Их Сургууль "Хэл уран з...
22/12/2025

МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы Шашны Их Сургууль "Хэл уран зохиол", "Философи" хөтөлбөрөөр Магистрын элсэлт авч байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи утсаар лавлана уу.

15/12/2025

СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
МУСГЗ, Доктор (Ph.D), Гэвш, Бурханч лам Г.Пүрэвбат багшийн сэргээн уламжилсан Монголын уламжлалт шүтээн урлалын тогтолцоог анхан шатнаас ахисан шат хүртэл системтэйгээр сурахыг хүсвэл
МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы Шашны Их Сургуулийн МУСГЗ, Доктор (Ph.D), Гэвш, Бурханч лам Г.Пүрэвбатын нэрэмжит “Урлахуй ухааны тэнхим”, Хээнүүр мэргэжлийн хатгамалчдын холбоо хамтарсан
• УЛАМЖЛАЛТ ШҮТЭЭН ЗУРАГ \анхан шат 6 сар\
• ШҮТЭЭН ЗЭЭГТ НААМАЛ \ анхан шат 6 сар\
• УЛАМЖЛАЛТ ЗҮҮ ОРООХ ХАТГАМАЛ \1 сар\ – ийн сургалтад та бүхнийг урьж байна.
Уламжлалт урлахуй ухааны онол, практик хосолсон шүтээн урлалын суурь мэдлэг, чадварыг эзэмшүүлж БАТЛАМЖ олгоно.
Олон жилийн туршлагатай мэргэжлийн багш нар хөтлөн явуулна.
БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА: 2025.12.12 – 2025.12.28 –ийг хүртэл
ХААНА: МБШТөв-Гандантэгчэнлин хийд Монголын Бурханы Шашны Их Сургууль, Урлахуй ухааны тэнхим
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ: 99154207, 99231061, 95926359, 91914390

REGISTRATION NOW OPEN
Learn traditional Mongolian sacred arts from beginner to advanced levels, following the system restored and transmitted by State Prize Laureate, Ph.D., Geshe, Buddhist master Ven. G. Purevbat.
Programs: Traditional Thangka Painting (Beginner – 6 months)
Sacred Appliqué (Beginner – 6 months)
Traditional Needle Embroidery (1 month) Certificate awarded. Courses led by experienced professional instructors.
Registration: December 12–28, 2025
Venue: Gandantegchenlin Monastery – Öndör Gegeen Zanabazar Mongolian Buddhist University Info: +976 99154207 | +976 99231061 | +976 95926359 | +976 91914390

Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы Шашны Их Сургуулийн 55 жилийн ойд зориулсан “НОМЫН АЙЛДВАР” цуврал ле...
08/12/2025

Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы Шашны Их Сургуулийн 55 жилийн ойд зориулсан “НОМЫН АЙЛДВАР” цуврал лекц

Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы Шашны Их Сургууль үүсгэн байгуулагдсаны 55 жилийн ойн баярын хүрээнд тус сургуулийн үе үеийн ахмад багш нарын “Номын айлдвар” цуврал лекцийг долоо хоног бүрийн пүрэв гарагт зохион байгуулж байна.

2025 оны 12 дүгээр сарын 11-ний өдөр 16:00 цагт тус сургуулийн багш, сэтгэл зүйч, Буддын гүн ухааны магистр Б.Мөнхбаатар “Энгийн зүүднээс тунгалаг зүүд” сэдвээр лекц уншина. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы Шашны Их Сургуулийн 55 жилийн ойд зориулсан “НОМЫН АЙЛДВАР” цуврал ле...
01/12/2025

Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы Шашны Их Сургуулийн 55 жилийн ойд зориулсан “НОМЫН АЙЛДВАР” цуврал лекц

Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы Шашны Их Сургууль үүсгэн байгуулагдсаны 55 жилийн ойн баярын хүрээнд тус сургуулийн үе үеийн ахмад багш нарын “Номын айлдвар” цуврал лекцийг долоо хоног бүрийн пүрэв гарагт зохион байгуулж байна.

2025 оны 12 дүгээр сарын 04-ний өдөр 16:00 цагт тус сургуулийн анхны төгсөгч, Азийн Буддистуудын энх тайвны бага хурлын ерөнхийлөгч, 29-р хамба номун хан, хансүр, гавж Д.Чойжамц “Шашны сургуулийн түүхэн замнал” сэдвээр лекц уншина. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы Шашны Их Сургуулийн 55 жилийн ойд зориулсан “НОМЫН АЙЛДВАР” цуврал ле...
26/11/2025

Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы Шашны Их Сургуулийн 55 жилийн ойд зориулсан “НОМЫН АЙЛДВАР” цуврал лекц

Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы Шашны Их Сургууль үүсгэн байгуулагдсаны 55 жилийн ойн баярын хүрээнд тус сургуулийн үе үеийн ахмад багш нарын “Номын айлдвар” цуврал лекцийг долоо хоног бүрийн пүрэв гарагт зохион байгуулж байна.

2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 16:00 цагт тус сургуулийн Буддын гүн ухаан, шашин судлалын тэнхимийн эрхлэгч, болоьсрол судлалын магистр, гэвш Э.Төрболд “Бурханы шашны ерөнхий ойлголт” сэдвээр лекц уншина. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы Шашны Их Сургуулийн 55 жилийн ойд зориулсан “НОМЫН АЙЛДВАР” цуврал ле...
19/11/2025

Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы Шашны Их Сургуулийн 55 жилийн ойд зориулсан “НОМЫН АЙЛДВАР” цуврал лекц

Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы Шашны Их Сургууль үүсгэн байгуулагдсаны 55 жилийн ойн баярын хүрээнд тус сургуулийн үе үеийн ахмад багш нарын “Номын айлдвар” цуврал лекцийг долоо хоног бүрийн пүрэв гарагт зохион байгуулж байна.

2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 14:00 цагт тус сургуулийн удирдах зөвлөлийн дарга, МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж “Суралцах, хичээл зүтгэл, ёс зүй” сэдвээр лекц уншина. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Эрхэм хүндэт таныгАнхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хур...
12/11/2025

Эрхэм хүндэт таныг

Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Address

Ulaanbaatar
16040

Alerts

Be the first to know and let us send you an email when Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы Шашны Их Сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы Шашны Их Сургууль:

Share