IUU - Аялал жуулчлалын тэнхим

IUU - Аялал жуулчлалын тэнхим Олон Улсын Улаанбаатарын Их сургуулийн Аялал жуулчлалын тэнхимийн хуудас

"Гранд тур 2026" аялал жуулчлалын улсын 24-р олимпиад эхэллээ 😎
05/05/2026

"Гранд тур 2026" аялал жуулчлалын улсын 24-р олимпиад эхэллээ 😎

👍
26/04/2026

👍

"ГРАНД ТУР-2026" Аялал Жуулчлалын Улсын XXIV олимпиадын хаврын улирлын тэмцээний техникийн зөвлөгөөнд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг 1️⃣8️⃣ их, дээд, мэргэжлийн боловсролын сургуулийн 1️⃣9️⃣ хөтөлбөрөөр суралцаж буй 3️⃣0️⃣0️⃣ гаруй оюутнууд оролцохоор мэдүүлгээ ирүүллээ. Намрын төрлүүдэд мөн 300 гаруй оюутан нийтдээ давхардсан тоогоор 6️⃣0️⃣0️⃣ гаруй оюутан олимпиадын 6️⃣ төрөлд оролцож, мэдлэг, чадвараа сорьж, туршлага хуримтлуулан өрсөлдөж, нөхөрлөлийн хүрээгээ тэлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлдэг уламжлалтай.
#Хаврын тэмцээнүүд:
🔹Центавр мэргэжлийн мэдлэг, ур чадварын тэмцээн 2026 оны Y сарын 05-ны өдөр
🔹Cecim Service бизнес загварчлалын цахим тэмцээн 2026 оны Y сарын 06-ны өдөр
🔹Tourism Infographic content контент бүтээх тэмцээнүүд 2026 оны Y сарын 06-ны өдөр зохиогдох ажээ.
Олимпиадад дараах их, дээд, мэргэжлийн боловсролын сургуулиуд оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Үүнд:
1. Хөдөө аж ахуйн их сургууль Mongolian University of Life Sciences-ийн Байгалийн аялал жуулчлалын хөтөлбөр
2. МУБИС-ийн Спорт аялал жуулчлалын хөтөлбөр
3. Муис-ийн Баруун Бүсийн Сургууль
4. Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль - University of the Humanities
5. Олон улсын Улаанбаатарын их сургууль
6. СЭЗИС - Олон улсын аялал жуулчлалын сургалт, судалгааны институт
7. Их засаг их сургууль / Ikh Zasag university
8. Соёл урлагийн их сургууль
9. Шинжлэх ухаан технологийн их сургууль
10. МУБИС-ийн Түүх, соёлын аялал жуулчлалын хөтөлбөр
11. Отгонтэнгэр их сургууль
12. Mongolian National University Монголын Үндэсний Их Сургууль
13. Hangai University
14. Глобал Удирдагч Их Сургууль/Global Leadership University
15. Сити их сургууль
16. Этүгэн их сургууль
17. Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж
18. Хангай мэргэжлийн боловсролын сургууль
19. Аялал жуулчлалын ур чадварын сургууль


Зохион байгуулагч:
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг
Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо НЭЗХЭ / MTO
Нийслэлийн Аялал жуулчлалын газар / Ulaanbaatar city Tourism Department
Хөдөө аж ахуйн их сургууль Mongolian University of Life Sciences
МУБИС-ийн Биеийн Тамирын Сургууль

"Аялал жуулчлал" хөтөлбөрийн 2025 оны төгсөгч Д.Сүхбат (Davaasuren Sukhbat) Солонгос жуулчдад зориулсан аяллын зөвлөгөө ...
22/04/2026

"Аялал жуулчлал" хөтөлбөрийн 2025 оны төгсөгч Д.Сүхбат (Davaasuren Sukhbat) Солонгос жуулчдад зориулсан аяллын зөвлөгөө гаргажээ. 😄

Д.Сүхбат-даа ажлын амжилт хүсье 👍

몽골인 현지 훈남 가이드가 알려주는 몽골여행 #오케이트래블 #몽골여행 #몽골사막여행 #홉스

ОУУБИС-ийн Эдийн, засаг бизнесийн сургуулийн оюутнуудын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлө...
17/04/2026

ОУУБИС-ийн Эдийн, засаг бизнесийн сургуулийн оюутнуудын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус хуралд Бизнес удирдлагын тэнхим (Олон улсын Улаанбаатарын их сургууль Бизнесийн удирдлагын тэнхим), Эдийн засгийн тэнхим (IUU- Эдийн засгийн тэнхим), Аялал жуулчлалын тэнхим (IUU - Аялал жуулчлалын тэнхим)-ийн нийт 25 судлаач оюутнууд өөрсдийн судалгааны ажлаа илтгэсэн бөгөөд ТЭРГҮҮН байрыг Бизнес удирдлагын 4-р ангийн оюутан С.Нандин-Эрдэнэ, ДЭД байрыг Бизнес удирдлагын 4-р ангийн Л.Оюунзаяа, ГУТГААР байрыг Санхүү 4-р ангийн оюутан Х.Гантуул нар эзэллээ.

Эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт оюутан болон удирдсан багш нартаа баяр хүргэе.

Зохион байгуулагч: Аялал жуулчлалын тэнхим

08/04/2026

Онлайн элсэлт elselt.iuu.edu.mn

ОУУБИС-ийн Ректорын нэрэмжит  🏐шалгаруулах тэмцээнд аялал жуулчлалын тэнхимийн багууд амжилттай оролцож эмэгтэй баг  🥇цо...
23/03/2026

ОУУБИС-ийн Ректорын нэрэмжит
🏐шалгаруулах тэмцээнд аялал жуулчлалын тэнхимийн багууд амжилттай оролцож эмэгтэй баг
🥇цом, эрэгтэй баг 🥉эзэд боллоо.
Мөн шилдэг эмэгтэй тоглогчоор аялал жуулчлалын 2-р ангийн оюутан Б.Сарангоо тодорлоо. Багт баяр хүргэе.

20/03/2026
🏆Tourism & Hospitality student cup-2026 Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа баг тамирчдадаа амжи...
14/03/2026

🏆Tourism & Hospitality student cup-2026
Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа баг тамирчдадаа амжилт хүсье

Аялал жуулчлалын тэнхимийн 3-р ангийн оюутан У.Ундармаа, 2-р ангийн оюутан Д.Мишээл нар БНСУ-ын Jeonbuk National Univers...
05/03/2026

Аялал жуулчлалын тэнхимийн 3-р ангийн оюутан У.Ундармаа, 2-р ангийн оюутан Д.Мишээл нар БНСУ-ын Jeonbuk National University-д 1 жилийн оюутан солилцооны хөтөлбөрөөр суралцахаар хүлгийн жолоо заллаа. ✈️👏🙂
Мишээл, Ундраа хоёртоо их зүйл сураад, зорьсон зорилгоо биелүүлээд ирэхийн ерөөл өргөж, амжилт хүсье.
👏👏👏
Аялал жуулчлалын тэнхимийн нийт хамт олноос нь😊

05/03/2026

Address

БЗД 25-р хороо, Намянжугийн гудамж, Улаанбаатар 210644 ШХ/658
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when IUU - Аялал жуулчлалын тэнхим posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to IUU - Аялал жуулчлалын тэнхим:

Share