Asset Management Club

Asset Management Club Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Asset Management Club, College & University, Ulaanbaatar.

🏆 RETURN ON KNOWLEDGE 2 🏆Гишүүдийн дунд семестр бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Return on Knowledge”  тэмцээн 2 д...
30/05/2026

🏆 RETURN ON KNOWLEDGE 2 🏆

Гишүүдийн дунд семестр бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Return on Knowledge” тэмцээн 2 дахь удаагаа амжилттай болж өндөрлөлөө.

Тус тэмцээн нь санхүүгийн суурь ойлголт болон CFA® Level I түвшний мэдлэгийн хүрээнд оролцогчдын онолын мэдлэг, аналитик сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадварыг сорьдог онцлогтой.

Энэ удаагийн тэмцээнд оюун мэдлэг, ур чадвар, чанар чансаагаараа манлайлсан гишүүддээ халуун баяр хүргэе.

🥇Тэргүүн байр – Х. Тэргэл (СЭЗИС)
🥈Дэд байр – М. Анудар (СЭЗИС)
🥉Гутгаар байр – П. Ану-Үжин (СЭЗИС)

Тэмцээний тэргүүн байрт шалгарсан оролцогчид өргөмжлөл болон санхүүгийн тооны машин, харин дэд болон гутгаар байрт шалгарсан оролцогчид өргөмжлөл, мөнгөн шагналыг тус тус гардуулав.

Амжилттай оролцсон нийт гишүүддээ цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе!

Банк, санхүүгийн салбарын залуусын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Ба...
16/05/2026

Банк, санхүүгийн салбарын залуусын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Банкны олимпиад 13 дахь жилдээ шилдгүүдээ тодрууллаа.

Тус олимпиадад энэ жил төрийн болон хувийн хэвшлийн 4 их сургуулийн 7 багийн 35 оюутан мэдлэг чадвар, бүтээлч сэтгэлгээгээ уралдуулан өрсөлдсөнөөс манай клубийн бахархал болсон гишүүд маань түүчээлж, бахдам амжилтын эзэд боллоо. Ингээд энэ удаагийн олимпиадын шилдгүүдийг танилцуулж байна:

Багийн төрөлд:
Тэргүүн байр: МУИС-ийн “Өрөг” багийн гишүүн Б.Ануужин
МУИС-ийн “Өрөг” багийн гишүүн Г.Цэрэнчимэд

Ганцаарчилсан төрөлд:
Тэргүүн байр: СЭЗИС-ийн “Incentive” багийн гишүүн М.Давааням
Гуравдугаар байр: МУИС-ийн “Өрөг” багийн гишүүн Б.Ануужин нар тус тус шалгарлаа.

Зорилгынхоо төлөө тууштай хөдөлмөрлөж чадсан гишүүддээ болон олимпиадад оюун ухаанаа сорин өрсөлдсөн бүх залуустаа баяр хүргэе. Клубийнхээ бусад гишүүддээ урам зориг, үлгэр дуурайл үзүүлж амжилттай оролцсон нийт гишүүддээ цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе!

🎓 Хөрөнгө оруулалтын талаарх сургалт амжилттай болж өндөрлөлөө!Энэ удаагийн сургалтаар Мандал Ассет Менежмент ХХК-ийн хө...
08/05/2026

🎓 Хөрөнгө оруулалтын талаарх сургалт амжилттай болж өндөрлөлөө!

Энэ удаагийн сургалтаар Мандал Ассет Менежмент ХХК-ийн хөрөнгө оруулалтын шинжээч Ц.Чинзориг манай клубийн гишүүдтэй хөрөнгө оруулалтын салбар дахь бодит туршлага, CFA шалгалтад бэлтгэх зөвлөгөө болон мэргэжлийн карьераа хэрхэн зөв төлөвлөх талаар сонирхолтой яриа өрнүүлж, үнэтэй мэдлэгээсээ хуваалцлаа. 📈✨

Мэдлэг, туршлагаасаа уваалцаж, оюутан залууст урам зориг өгсөн Чинзориг ахдаа талархал илэрхийлье. 🙌

Санхүүгийн менежментийн улсын XII олимпиад амжилттай зохион байгуулагдаж, оюутан залуус мэдлэг чадвараа сорин өрсөлдлөө....
05/05/2026

Санхүүгийн менежментийн улсын XII олимпиад амжилттай зохион байгуулагдаж, оюутан залуус мэдлэг чадвараа сорин өрсөлдлөө.
Тус олимпиадад манай клубийн гишүүд өндөр амжилт үзүүлж, эхний байруудад шалгарлаа. Амжилт гаргасан гишүүддээ халуун баяр хүргэе!

Хувийн дүнгээр:
🥇 Тэргүүн байр — М.Давааням (СЭЗИС)
🥈 Дэд байр — Б.Эрдэнэ-Очир (СЭЗИС)

Багийн төрөлд:
🥇 I байр — Г.Нармандах (Optimus баг)
🥇 I байр — Б.Ануужин (Optimus баг)
🥈 II байр — Б.Эрдэнэ-Очир (Fortis баг)
🥉 III байр — М.Давааням (Incentive баг)

Амжилттай оролцсон нийт гишүүддээ цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.

🧠 Quiz Night – Brain Battle 3 🎉Тархи гашилгасан, хурдацтай бас хөгжөөнт уралдаан маань 3 дахь удаагаа амжилттай зохион б...
02/05/2026

🧠 Quiz Night – Brain Battle 3 🎉

Тархи гашилгасан, хурдацтай бас хөгжөөнт уралдаан маань 3 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа!

Энэ удаагийн мэдлэгийн тулаанд нийт 10 баг оюун ухаан, хурд, ур чадвараа сорин өрсөлдлөө.

🔥 Шагналт байрууд:
🥇 Chi Huuramch
🥈 Loan Shark
🥉 Dollars & Dolls

👏 Идэвхтэй оролцсон бүх багууддаа баярлалаа. Та бүхний эрч хүч, оролцоо тэмцээнийг илүү сонирхолтой болголоо!

“Let’s get into it. Be brave – Brain Battle.” 💥

Quiz Night: Brain Battle 3  🧠🔥Тэмцээний бүртгэл эхэллээ. Найзуудтайгаа хамт нэгэн үдшийг инээд хөөр, сонирхолтой өрсөлдө...
05/04/2026

Quiz Night: Brain Battle 3 🧠🔥
Тэмцээний бүртгэл эхэллээ. Найзуудтайгаа хамт нэгэн үдшийг инээд хөөр, сонирхолтой өрсөлдөөнөөр дүүргэж, мэдлэг чадвараа сорингоо мартагдашгүй дурсамжийг бүтээцгээе.

Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/X8jzRdwUxWQf5gXn6

Mandal Asset Management тэтгэлэгCFA (Chartered Financial Analyst) буюу Санхүүгийн Мэргэшсэн Шинжээч нь 1963 оноос хойш 1...
21/03/2026

Mandal Asset Management тэтгэлэг

CFA (Chartered Financial Analyst) буюу Санхүүгийн Мэргэшсэн Шинжээч нь 1963 оноос хойш 150 гаруй улсад хүлээн зөвшөөрөгдсөн санхүү, хөрөнгө оруулалтын салбарын хамгийн нэр хүндтэй цол бөгөөд мэргэжлийн ур чадвар болон ёс зүйн баталгаа болдог.

Мандал Ассет Менежмент нь Монгол улсын хөрөнгийн зах зээлд дэлхийн жишиг мэдлэгийг нэвтрүүлэх, ирээдүйн чадварлаг шинжээчдийг бэлтгэх зорилгоор CFA Level I шалгалтыг амжилттай давсан Ассет Менежмент Клубийн шилдэг оюутнуудад "Мандал Ассет Менежментийн Нэрэмжит тэтгэлэг" олголоо.

Энэхүү тэтгэлгийн ач холбогдол нь олон улсын мэргэшсэн шинжээч болох амаргүй замыг сонгож, CFA Level I шалгалтыг амжилттай давсан оюутнуудын уйгагүй хичээл зүтгэлийг үнэлж, урамшуулах юм. Ирээдүйн санхүүгийн шинжээч, хөрөнгө оруулалтын менежерүүдийг ийнхүү дэмжих нь Монгол улсын санхүүгийн салбарын чадавхыг бэхжүүлж, дэлхийн стандартыг нутагшуулахад оруулж буй бодит хөрөнгө оруулалт юм.

Тэтгэлэг хүртсэн оюутнууд:
- М.Давааням (СЭЗИС-ийн 4-р курсийн оюутан)
- Б.Эрдэнэ-Очир (СЭЗИС-ийн 4-р курсийн оюутан)
- Г.Нармандах (МУИС-ийн 4-р курсийн оюутан)

Тэтгэлэг хүртсэн гишүүддээ халуун баяр хүргэж цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Мөн мэдлэг, ур чадвараараа манлайлж, дэлхийн хэмжээний мэргэжилтэн болохоор тэмүүлж буй залуусынхаа тууштай байдал, хүсэл зоригийг ямагт дэмждэг Mandal Asset Management-ийн хамт олондоо гүн талархал илэрхийлье.

МАНАЙ КЛУБИЙН ГИШҮҮД “CFA RESEARCH CHALLENGE” ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛООМонголын Санхүүгийн Шинжээчдийн Нийгэмлэг  АНУ-...
12/03/2026

МАНАЙ КЛУБИЙН ГИШҮҮД “CFA RESEARCH CHALLENGE” ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Монголын Санхүүгийн Шинжээчдийн Нийгэмлэг АНУ-д төвтэй CFA институтийн нэрэмжит “CFA Research Challenge” тэмцээнийг 10 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Санхүүгийн салбарын ирээдүйн мэргэжилтнүүдийн ур чадварыг сорьдог тус нэр хүндтэй тэмцээнд манай клубийн гишүүд дараах амжилтыг үзүүллээ:

🥈 Дэд байр: “Incentive” баг
- М.Давааням (СЭЗИС)

🥈 Дэд байр: “Finomax” баг
- Г.Нармандах (МУИС)

🥉 Гутгаар байр: “Vertex” баг
- Г.Алтансүх (СЭЗИС)

Мэргэжлийн өндөр ёс зүй, санхүүгийн шинжилгээний ур чадвараараа бусдыгаа манлайлан амжилттай оролцсон гишүүддээ халуун баяр хүргэе. Та бүхний ирээдүйн сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе!

08/03/2026

📈CFA Level I шалгалтад амжилттай тэнцсэн 3 оюутанд тэтгэлэг гардууллаа.
Энэхүү тэтгэлэг нь мэдлэг, хичээл зүтгэл, тууштай байдлаараа бусдад үлгэрлэсэн оюутнуудын амжилтыг үнэлж, цаашдын хөгжилд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Ирээдүйн санхүүгийн салбарын мэргэжилтнүүд болох залуусдаа цаашдын сурлага, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.🔥❤️

Ассет Менежмент оюутны клубийн 2025 оны намрын элсэлтийн ярилцлагын шатны хариу гарлаа🎉. Элсэлтэд хамрагдсан нийт оюутну...
02/03/2026

Ассет Менежмент оюутны клубийн 2025 оны намрын элсэлтийн ярилцлагын шатны хариу гарлаа🎉. Элсэлтэд хамрагдсан нийт оюутнууддаа баярлалаа. Ярилцлагын шатанд тэнцсэн оюутнууддаа баяр хүргэе.
Welcome to AMC Family🥰

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Asset Management Club posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to Asset Management Club:

Share