Монгол Коосэн - Шинэ элсэлтийн мэдээлэл

Монгол Коосэн - Шинэ элсэлтийн мэдээлэл Монгол Коосэн Технологийн Коллежийн 2021-2022 оны шинэ элсэлтийн талаар албан ёсны мэдээлэл
Бүртгэлийн утас : 7000-7624
Сургуулийн вэб : https://mk.edu.mn

07/06/2021

Монгол Коосэн сургуулийн элсэлтийн бүртгэл явагдаж байна

07/06/2021
9-р ангиа төгсөөд шууд оюутан болж, Япон хэл сурч, 5 мэргэжилээс сонгож, Японд ажиллахыг хүсэж байна уу? Монгол Коосэн т...
24/05/2021

9-р ангиа төгсөөд шууд оюутан болж, Япон хэл сурч, 5 мэргэжилээс сонгож, Японд ажиллахыг хүсэж байна уу? Монгол Коосэн технологийн коллежийн шинэ элсэлтийн бүртгэл дуусахад цөөхөн хоног үлдлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи холбоосоор орж үзээрэй
Монгол Коосэн - Шинэ элсэлтийн мэдээлэл

ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ-ХАРИУЛТ• Сургуулийнхаа тухай товч мэдээлэл өгнө үү. - Манай сургууль нь 9-р анги төгсөгчийг элсү...
19/05/2021

ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ-ХАРИУЛТ

• Сургуулийнхаа тухай товч мэдээлэл өгнө үү.
- Манай сургууль нь 9-р анги төгсөгчийг элсүүлдэг инженерийн сургууль юм. Барилга, механик, цахилгаан, био болон компьютерын ухааны инженерийн мэргэжлээр 5 жил суралцана. Дадлагын хичээлээр дамжуулж онолын мэдлэг олгодог. Дугуйлан, секц ихтэй.

• Япон улстай танилцах аялал хийдэг үү?
- 3-р курсээс эхлэн Сакура сайэнс, Женесис хөтөлбөрөөр 7-10 өдрийн Японтой танилцах аялал хийдэг. 4,5-р курсд Японы коосэн сургууль эсвэл аж ахуй нэгжид 2-4 долоо хоногийн үйлдвэрлэлийн дадлага хийдэг.

• Төгсөөд юу хийх вэ? Ажлын байр бэлэн үү?
- Монгол, Японы их дээд сургуульд элсэх, Монгол, Японы аж ахуй нэгжид инженерээр ажилд орох боломжтой.

•Ямар мэргэжлээр элсэлт авдаг вэ?
- Барилга, механик, био, цахилгаан, компьютерын ухааны гэх зэргийн инженерийн 5 мэргэжлээр элсэлт авч байна.

• Сургалтын төлбөр хэд вэ?
- Жилийн төлбөр 4 800 000 төгрөг. Дэлгэрэнгүйг

• Дотуур байртай юу?
- Дотуур байртай.

ЭЛСЭЛТИЙН ТАЛААР

• Яаж бүртгүүлэх вэ?
Сургууль дээр өөрийн биеэр ирж анкет бөглөнө. Эсвэл вэб хуудсаар бүртгүүлж болно. Онлайнаар бүртгүүлэх : https://www.mk.edu.mn/?page_id=555

• Бүртгүүлэхдээ ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
- Эцэг эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэх, өөрийн төрсний гэрчилгээ, 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг, бүртгэлийн хураамж 10'000 төгрөг.

• Элсэлтийн шалгалтаа ямар хичээлээр авах вэ?
- Зохион бичлэг, математик, айкү тест, ярилцлага, ур чадварын шалгалт авдаг.

• Би инженер болох сонирхолтой ч физик, математикийн хичээлдээ муу бол яах вэ?
- Инженер болох чин хүсэл эрмэлзэлтэй байхад болно.

• Танай сургуульд элсэхэд дунд сургуулийн дүнгийн голч хамаарах уу?
- Хамаарахгүй. Та манай сургуулийн элсэлтийн шалгалтанд тэнцсэн бол элсэн орж болно

• Ямар зэрэгтэй төгсөх вэ?
- Барилга, механик, цахилгаан, био болон компьютерын ухааны инженерийн мэргэжлээр дээд боловсролын дипломын зэрэгтэй төгсөнө.

Бусад дэлгэрэнгүй мэдээллийг Монгол Коосэн сургуулийн албан ёсны хуудас руу орж танилцаарай:

website - https://www.mk.edu.mn/
facebook - https://www.facebook.com/mongolkosen
instagram - https://www.instagram.com/mongolkosen/
twitter - https://twitter.com/mongolkoosen
youtube - https://www.youtube.com/channel/UCV7OHh9CfJm1a8oM_un465A/featured

ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЭЛМонгол Коосэн сургууль Монгол дах Япон сургуулийн орчин бүрдүүлэх зорилгоор анги танхимуудын тохижилт,...
18/05/2021

ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЭЛ

Монгол Коосэн сургууль Монгол дах Япон сургуулийн орчин бүрдүүлэх зорилгоор анги танхимуудын тохижилт, лабораторийн тоног төхөөрөмж, Япон багш нар, оюутны дотуур байр, мэргэжил дагуух үнэ төлбөргүй секц дугуйлангийн тоног ба тохижилт зэрэгт маш их анхаарал хандуулж, үүнтэй холбогдох их хэмжээний зардлыг үл харгалзан чанарын дээдийг эрхэмэлдэг байдлаараа бахархдаг билээ.

2021-2022 оны хичээлийн жил мөрдөгдөж эхлэхээр төлөвлөж буй төлбөр хураамжийн ерөнхий мэдээлэл:

Sakura Science хөтөлбөр :
• Япон руу аялах зардлыг JST байгууллагаа 100% хариуцах тул оюутнаас зөвхөн аялалын бэлтгэл хангах зардал болох 300,000 ₮ гарна.

Клуб дугуйлан :
• үнэ төлбөргүй

Бүртгэлийн хураамж :
• 10,000₮

Сургалтын үндсэн төлбөр :
• 4,800,000₮ - бүх мэргэжил

Суудал баталгаажуулах төлбөр :
• 2,400,000₮ (50%)

Дүрэмт хувцас :
• 79,000 ₮

Нэмэлт мэдээллийг доорхи холбоосоор орж сонирхоорой:

Монгол Коосэн сургуулийн 2021-2022 оны элсэлтийн талаар мэдээлэл - https://www.facebook.com/103650475249042/photos/a.103652265248863/103652088582214

Монгол Коосэн сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл - https://www.facebook.com/mongolkosen/

Address

Ulaanbaatar
16081

Telephone

+97670007624

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол Коосэн - Шинэ элсэлтийн мэдээлэл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to Монгол Коосэн - Шинэ элсэлтийн мэдээлэл:

Share