05/10/2023
Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь удаагийн баярын өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе.
Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломжийг бүрдүүлж, насан туршдаа суралцах, ёс суртахуунтай, ур чадвартай, зөв хандлагатай Монгол хүнийг төлөвшүүлэх үндэс суурь бол БАГШ юм.
Эх орны маргаашийн нарыг та бүхний сургаж, хүмүүжүүлсэн хүүхэд бүр мандуулна гэдэг итгэлтэй байна.
Багш таны эрдмийн их үйлсэд амжилт бүхнийг хүсье.
https://www.meds.gov.mn/post/133000