МУИС-ийн Бизнесийн сургууль

МУИС-ийн Бизнесийн сургууль МУИС-ийн Бизнесийн сургууль

Төлөвлөгч эдийн засагч, стратеги судлаач, Монгол Улсын Их Сургууль /The National University of Mongolia/ийн профессор ас...
09/05/2026

Төлөвлөгч эдийн засагч, стратеги судлаач, Монгол Улсын Их Сургууль /The National University of Mongolia/ийн профессор асан Ш.Насанжаргалын нэрэмжит МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ улсын Х олимпиадад оролцогчдодоо амжилт хүсье! 👏👏👏ИВЭЭН ТЭТГЭГЧ Unitel компанид баярлалаа.🌷🌷🌷

Зохион байгуулагч: МУИС-ийн БС-ийн Менежментийн тэнхим.

Монгол Улсын Их Сургууль /The National University of Mongolia/ийн Бизнесийн сургууль   Банк, Санхүүгийн менежмент хөтөлб...
08/05/2026

Монгол Улсын Их Сургууль /The National University of Mongolia/ийн Бизнесийн сургууль Банк, Санхүүгийн менежмент хөтөлбөрийн оюутнууд П.Морроугийн нэрэмжит БАНКНЫ ОЛИМПИАДад амжилттай оролцон багийн дүнгээр А.Санжаасүрэн (Банк IV) ахлагчтай “Өрөг” баг тэргүүн байр, хувийн дүнгээр Санхүү менежментийн IV түвшний оюутан Б.Ануужин III байрт тус тус шалгарлаа. 🌷🌷🌷Банкны олимпиадад амжилттай оролцсон оюутнууддаа болон шавь нараа амжилттай бэлтгэсэн Ё.Чимэдцогзол, док. С. Ариунаа док Г.Гүнбилэг нартаа баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь улам өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе! 👏👏👏

Монгол Улсын Их Сургууль /The National University of Mongolia/ Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхмийн оюутны эрдэм шин...
02/05/2026

Монгол Улсын Их Сургууль /The National University of Mongolia/ Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхмийн оюутны эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон оюутнуудад баяр хүргэе! Оюутнууд маань макро эдийн засаг, геополитик, машин сургалт зэрэг орчин үеийн болон стратегийн чухал ач холбогдолтой асуудлуудыг санхүү, хөрөнгийн зах зээлийн асуудалтай холбон гүнзгийрүүлэн судалжээ.
I байр: П.Даваажаргал (СМ-4) "Геополитикийн эрсдэл нь хувьцааны зах зээлийн өгөөж ба хэлбэлзэлд үзүүлэх нөлөө: Монгол улсын жишээн дээр"".
II байр: Ц.Номиндарь, Г.Намуунцэцэг, Г.Содномдолгор (СМ-4) "Монгол улсын хөрөнгийн зах зээл дэх улс төр, макро эдийн засаг болон ногдол ашгийн мэдээллийн шокуудын нөлөө ба хувьцааны өгөөжийн таамаглалын шинжилгээ"
III байр: Б.Анударь (СМ-4) "Монгол улсын хөрөнгийн зах зээлийн үр ашигт байдлыг эконометрик загвараар үнэлж, машин сургалтын аргаар таамаглах боломжийг шинжлэх нь"
Тусгай байр: Б.Нямдорж, Г.Уранчимэг (CМ-3). "Монгол улсын хувьцааны зах зээлд биржээр арилжаалагддаг санг (etf) нэвтрүүлэх эдийн засгийн үндэслэл: хөрвөх чадвар, зардлын үр ашиг болон зохицуулалтын орчны шинжилгээ" сэдэвт судалгааны ажлаараа тус тус шалгарсан байна.
ЭШХ-д амжилттай оролцон оюутнууддаа цаашдын эрдэм шинжилгээний ажилд нь улам их амжилт хүсье!

Монгол Улсын Их Сургууль /The National University of Mongolia/ийн Бизнесийн сургуулийн  #Санхүүгийнтэнхимийн оюутнууд  #...
20/04/2026

Монгол Улсын Их Сургууль /The National University of Mongolia/ийн Бизнесийн сургуулийн #Санхүүгийнтэнхимийн оюутнууд #СанхүүгийнМенежменийнОлимпиадад багийн болон хувийн төрлөөр амжилттай оролцон багийн төрөлд тэргүүн байр эзэлсэн бахдам амжилтын эзэд болжээ. Амжилттай оролцсон оюутнууддаа болон шавь нараа амжилтын барианд хүргэсэн багш нартаа баяр хүргэе! 🇲🇳🌷💪
.

ЭШ-ний бүтээлийн уралдаанд оролцоорой.АМЖИЛТ ХҮСЬЕ.
17/03/2026

ЭШ-ний бүтээлийн уралдаанд оролцоорой.
АМЖИЛТ ХҮСЬЕ.

Монголбанкны нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаанд оролцохыг урьж байна

Монголбанкнаас санаачлан жил бүр их, дээд сургуулиудын оюутны дунд эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд эрдэм шинжилгээний бүтээлүүдийг орон сууцны зах зээл, уул уурхайн бус экспорт, уур амьсгалын өөрчлөлт, түүний эдийн засагт үзүүлэх нөлөө, үл хөдлөх хөрөнгө, банк санхүүгийн салбар, зээлийн хүүний бүтэц, бууруулах боломж, ногоон тогтвортой санхүүжилт зэрэг өргөн хүрээний сэдвээр хүлээн авна.

Уралдаанд ирүүлэх бүтээлүүдийг 2026.05.08-ны өдрийн 16:00 цаг хүртэл Монголбанкны бичиг хэрэгт цаасан хэлбэрээр болон [email protected] и-мэйл хаягт цахим хэлбэрээр хүлээн авах тул бүтээлээ ирүүлэхийг урьж байна.

Эрдэм шинжилгээний бүтээлийн уралдааны удирдамж:
https://www.mongolbank.mn/file/975eba7a57fe2706cc0f65899380bf81/files/udirdamj.pdf
#Монголбанк | |

МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимээс Банк, санхүүгийн хөтөлбөрийн оюутнуудын дунд "Хэн сайн банкир вэ?" ол...
14/03/2026

МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимээс Банк, санхүүгийн хөтөлбөрийн оюутнуудын дунд "Хэн сайн банкир вэ?" олимпиадыг "Банкир" оюутны клуб болон хөтөлбөрийн багш нартай хамтран амжилттай зохион байгууллаа.
Энэхүү олимпиад нь багийн болон хувийн төрлөөр явагдсан бөгөөд оюутнууд мэдлэг чадвараараа ийнхүү өрсөлдлөө.
Багийн төрөлд:
I байр: Nova баг
II байр: Rangers Penguins баг
III байр: Invictus баг
Тусгай байр: Cosmic баг
Хувийн төрөлд:
I байр: С.Хонгорзул (Банк, 4-р түвшин)
II байр: Б.Ануужин (Санхүү, 4-р түвшин)
III байр: А.Санжаасүрэн (Санхүү, 4-р түвшин)
Шагналт байр: Г.Содномдолгор (Санхүү, 4-р түвшин), С.Энхжин (Санхүү, 4-р түвшин)
Олимпиадын шүүгчээр тус тэмцээнд өмнөх жилүүдэд амжилттай оролцож байсан шилдэг төгсөгчид болох Б.Амаржаргал (2019 оны төгсөгч, ХААН Банкны Эрсдэлийн удирдлагын газрын менежер) болон Б.Баярбат (2019 оны төгсөгч, Худалдаа хөгжлийн банкны Нөөцийн удирдлагын газрын дарга) болон багш нар ажиллаж, оюутнуудын мэдлэг чадварыг бодитойгоор үнэллээ.
Амжилттай оролцсон оюутнууд болон зохион байгуулалтыг бүхий л талаар дэмжиж ажилласан багш Ё.Чимэдцогзол, Док, дэд проф С Ариунаа, Док, дэд проф Г.Отгонсүрэн, Док Г.Гүнбилэг болон "Банкир" оюутны клубын оюутнууд, төгсөгчдөдөө БАЯРЛАЛАА.
Та бүхний цаашдын эрдэм, судалгааны ажилд өндөр амжилт хүсэн ерөөе.

ХААН Банкны 12 дахь жилдээ зохион байгуулж буй Ж.Питер Морроугийн нэрэмжит олимпиадад МУИС-ийн БС-ийн Санхүүгийн тэнхими...
09/05/2025

ХААН Банкны 12 дахь жилдээ зохион байгуулж буй Ж.Питер Морроугийн нэрэмжит олимпиадад МУИС-ийн БС-ийн Санхүүгийн тэнхимийн оюутнууд амжилттай оролцож дэд байранд шалгарлаа. Оюутнууддаа, багш нартаа амжилт хүсэн ерөөе.

09/10/2024

Мөөг бол бурхан - ОНЦЛОХ СЭДЭВХөтлөгч: О.Алтангэрэл, ЗандааХамтран ажиллагч:- Экос- Ecoshttps://www.facebook.com/MonosEcos #одмөндөр

Голомт банкны тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ. Оюунтууд аа. Өрсөлдөөд үзээрэй .... АМЖИЛТhttps://student.golomtbank.com/?f...
09/10/2024

Голомт банкны тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ.
Оюунтууд аа. Өрсөлдөөд үзээрэй .... АМЖИЛТ
https://student.golomtbank.com/?
fbclid=IwY2xjawFznuxleHRuA2FlbQIxMAABHUO7g5JVuHi5RyRuX5AQi8cpfeiKBfqcQZeTK_OzxTBtwnxDCnmjQ1Pbgw_aem_25Rx_vXiWzNjw1xiFFoAKA #/

Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк 20 дахь удаагийн “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө шинэчлэн “Ажилтай - Тэтгэлэгтэй оюутан” тодотголтойгоор зарлалаа.Улс эх ....

ШУДРАГА ЁСЫГ БАДРААХ САНгийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ... Оюутнууд аа.. өрсөлдөөд үзээрэй. Боломж дандаа байдаг ... ...
09/10/2024

ШУДРАГА ЁСЫГ БАДРААХ САНгийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ... Оюутнууд аа.. өрсөлдөөд үзээрэй. Боломж дандаа байдаг ... АМЖИЛТ ✨🌟💥

Шударга Ёсыг Бадраах Сангийн 2024-2025 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.

Санхүүгийн Зохицуулах Хорооны анхны дарга Д.Бадраа агсны ажил үйлсийг үргэлжлүүлэх, ирээдүйн бизнес санхүүгийн салбарт шударга залуусыг бэлтгэх зорилгоор 2006 оноос эхлэн жил бүр идэвх зүтгэлтэй суралцаж буй оюутнуудыг сонгон шалгаруулж, сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож ирсэн. Энэхүү тэтгэлэг нь оюутнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна найз нөхдийн хүрээгээ тэлэх, үе тэнгийнхнээсээ сурч, хөгжих боломжийг олгодог билээ.

Сүүлийн жилүүдэд санхүүгийн салбар техник, технологийн хамт хурдацтай хөгжиж байгаатай холбоотойгоор санхүүгийн зах зээлд мэдээлэл, технологийн өндөр чадвар чухлаар тавигдаж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор ШЁБС нь энэхүү хичээлийн жилд МУИС-ийн МТЭС-ийн сургууль болон ШУТИС-д мэдээлэл технологийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад нэмэлтээр тэтгэлэг олгохоор боллоо.

Тэтгэлэгт хөтөлбөрт тавигдах шаардлага:
1. МУИС-ийн Бизнесийн сургууль, МТЭС, Нийгмийн ухааны салбарын Эдийн засаг, мэдээлэл технологиийн анги, ШУТИС-ийн мэдээлэл технологиийн анги болон СЭЗИС-ийн өдрийн ангийн 2, 3-р курсийн оюутан байх
2. Суралцсан хугацааны голч дүн 3.2 болон түүнээс дээш байх
3. Сангийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, найз нөхдийн хамт сурч хөгжих чин хүсэл эрмэлзэлтэй байх

Бүрдүүлэх материалын жагсаалт:
1. Сургуулийн тодорхойлолт
2. Суралцсан хугацааны дүнгийн албан ёсны хуулбар
3. Цээж зураг
4. CV
5. Сэдвийн дагуух эсээнүүд
6. Бусад нэмэлт материалууд

Материалаа илгээх бол доорх холбоосоор бүртгүүлнэ үү👇
https://rb.gy/q2g5eq

Тэтгэлгийн материал хүлээн авах сүүлийн хугацаа:
2024 оны 10 сарын 13 өдрийн 23:59 цаг
Шударга Ёсыг Бадраах Сан ТББ

05/10/2024

🎉 Дэлхийн багш нарын 30, Монголын багш нарын 58, Монгол Улсын Их Сургууль үүсгэн байгуулагдсаны 82 жилийн ойн баярын мэндийг МУИС-ийн эрдмийн хамт олондоо хүргэе.

Address

Baga Toiruu. NUM-IV
Ulaanbaatar
14200

Alerts

Be the first to know and let us send you an email when МУИС-ийн Бизнесийн сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share