20/03/2026
Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе,
Монголын маркетингийн холбооноос зохион байгуулж буй Бизнесийн удирдлага, Маркетингийн тэнхимийн 3,4-р курсийн оюутнуудын дунд Internship & Mentorship 2026 хөтөлбөрт зарлагдаж байна. Уг хөтөлбөрт нийт их дээд сургуулиудын хүрээнд шилдэг 15 оюутан шалгаруулж Монголын томоохон компаниудын удирдлага болон маркетингийн албаны дарга нараар 2 сарын турш менторлуулах /удирдуулан зөвлөгөө авах/ боломж бүрдэх юм.
MCS Property, АПУ Дейри, Макс Групп, Тесо групп, Mongol HD, Мобиком тэргүүтэй байгууллагуудаас салбартаа тэргүүлэгч менторуудыг бүрдүүлсэн байгаа билээ.
Мөн түүнчлэн хөтөлбөр хэрэгжих хугацаанд оюутны оролцоо ур чадвараас хамааран цалинтай байх бөгөөд эцсийн үр дүнд ажлын байртай болох бүрэн боломжтой.
Бүртгэл 3-р сарын 29-н хүртэл явагдана.
Бүртгүүлэх линк: https://forms.gle/xB4HPfgcTXZvY3Ei9
Үндэсний хэмжээнд хийгдэх уг хөтөлбөрт сургууль тус бүрээс багадаа 1 оюутанг заавал хамруулах хүсэлтэй байгаа тул та энэхүү мэдээллийг нийт оюутнууддаа дамжуулан өгнө үү хэмээн хүсэж байна. Баярлалаа.
Хүндэтгэсэн: Маркетингийн холбооны сургалт, хөгжлийн хорооны захирал Б.Галхүү
Гар утас 91118830; 98004224