12/05/2026
Өнөөдөр буюу 2026 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Боловсролын сайд Л.Энх-Амгалан болон албаны бусад хүмүүс МУБИС-ийн Багшийн сургуулийн захирал, алба нэгж, багш нарын төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр сайд Л.Энх-Амгалан 104 жилийн түүхтэй ууган сургууль болохыг онцлоод боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүд, багш бэлтгэх сургуулийн өмнө тулгамдаж буй чухал асуудлуудыг хөндөхийн сацуу уулзалтад оролцогчдын саналыг сонсож, олон зүйлийг шуурхай шийдвэрлэлээ. Тухайлбал:
• Боловсролын платформын лицензийг багш, оюутнуудад нээж өгөх,
• "Мозайк"-тай хамтран унших чадварын цахим контент хөгжүүлэх,
• Анхан шатны кодчиллын лаборатори байуулах
• Боловсролын медиа студи байгуулах
• 6 настай хүүхдийн хөгжлийг оношлох аргачлалыг түгээх
• "Хичээнгүй бичгийн журам"-ыг батлах хэрэгжүүлэх
• Тархи судлалын лаборатори байгуулах
• Ахисан түвшний сургалтыг багшийн мэргэжлийн зэрэгтэй холбох асуудлыг шийдвэрлэх
• STREAM-ийн хэрэглэгдэхүүнийг иж бүрэн шинэчлэх
• Ангиудыг 100% ухаалаг дэлгэцтэй болгох зэрэг болон бусад цөөнгүй асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэхээ хэллээ.
Эдгээр бодит шийдвэрүүд нь ирээдүйн багш нарын чанарыг ахиулах, сургалтын орчныг олон улсын түвшинд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Салбарынхаа багш нарын дуу хоолойг сонсож, хөгжлийн бодит боломжуудыг нээж өгсөн Л.Энх-Амгалан сайддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье!