14/03/2022
"Сүмитомо Корпорацийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа"
Тэтгэлгийн хүрээ:
Жил бүр бакалаврын түвшний нийт 30 оюутанд тэтгэлэг олгодог бөгөөд тэтгэлэгт тэнцсэн суралцагч шаардлага хангасан тохиолдолд төгсөх хүртлээ тэтгэлгээ үргэлжлүүлэн авдаг онцлогтой.
Энэ удаад шинээр 7 суралцагчийг сонгон шалгаруулж, тэтгэлэгт хамруулах гэж байна.
Тэтгэлгийн хэмжээ:
500 ам.доллартой тэнцэх хэмжээний монгол төгрөг
Шалгаруулах суралцагчийн тоо:
1-р түвшний суралцагч 6
3-р түвшний суралцагч 1
Тавигдах шаардлага:
-МУИС-ийн бакалаврын идэвхтэй төлөвийн суралцагч байх,
-Сурлагын голч дүн улирал бүр 3.0 буюу түүнээс дээш байх,
-Бусад эх үүсвэрээс тэтгэлэгт хамрагдаагүй байх,
-Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагч байх,
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа:
2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 12:00 цаг хүртэл СиСи системээр бүртгүүлж, тэтгэлгийн бүрдүүлэх бичиг баримтыг МУИС-ийн хичээлийн 2-р байрны 109 тоот өрөө, Оюутан, төгсөгчийн хэлтэст хүлээлгэн өгснөөр бүртгэл баталгаажна.
Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:
- Хүсэлт гаргах анкет (загварын дагуу) татах, 15-р асуултаас бусдыг бөглөх.
- Дүнгийн тодорхойлолт (англи, монгол хэл дээр)
- Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбар, тодорхойлолт (ахлах сургуулийн төгсөх жилийн болон оюутан байх үеийн амжилт байх)
- Суралцах төлөвлөгөө (Монгол хэл дээр, 200 орчим үгтэй, үг үсгийн алдааг хянасан, Times New Roman фонтоор, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай нь 1.5, А4 цаасан дээр, хоёр талаас нь зэрэгцүүлсэн байна)
- Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатайг тодорхойлсон баримт (Өрхийн орлогын тодорхойлолт болон бусад)
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу.
МУИС болон Сүмитомо Корпорацийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлгийг зарлаж байна. Тэтгэлгийн зорилго: ...